Турамтай шонхор

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Эрэгчин (баруун), эмэгчин(зүүн), залуу (зүүн ард)
Эрэгчин (баруун), эмэгчин(зүүн), залуу (зүүн ард)
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 NT.svg
Ховордох дөхсөн (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Шонхортон
Овог: Шонхорынхон
Төрөл: Falco
Зүйл: F. vespertinus
Латин нэр
Falco vespertinus
Карл Линей, 1766
Ижил утгатай нэршил

Falco vespertinus vespertinus Linnaeus, 1766

Турамтай шонхор (Falco vespertinus) нь Шонхорынхон овгийн махчин шувуу юм. Энэхүү шонхор нь зүүн Европ болон Азид тархан нутаглах ба өвлийн улиралд Африкруу нүүдэллэдэг.

Нас бие гүйцсэн эмэгчин
Falco vespertinus

Урьд Амарын шонхорыг энэ шонхорын дэд зүйл хэмээж байсан ч өдгөө тусдаа зүйл болох нь тогтоогдоод буй. Гэхдээ эдгээр шонхорууд нь маш ойр төстэй юм. Мөн энэ 2 зүйл нь бусад шонхорын дотроос Хайргууна шонхортой илүү ойр холбоотой болно.

Гадаад төрх[засварлах]

Турамтай шонхор дунд хэмжээнийх ба урт далавчтай. Нас бие гүйцсэн эрэгчин нь улаан сүүл, хөлнөөс бусад хэсэг нь хөх саарал өнгөтэй. Эмэгчин нь саарал нуруу, далавч, улбар шаргал толгой, өвөр, мөн цагаандуу царай, хар нүдний судалтай.

Тэд 28-34 см урт, далавчаа дэлгэхэд 65-75 см юм. Турамтай шонхор өдрийн идэвхит шувуу бөгөөд голдуу томхон шавьж, жижиг хөхтөн амьтад, шувуугаар хооллодог. Тэд турлиах зэрэг бусад шувуудын хуучин үүрэнд үүрлэн 2-4 өндөг гаргадаг.


Эшлэл[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Falco vespertinus
Викизүйлд Falco vespertinus-тай холбоотой мэдээлэл байна.

Гадаад холбоос[засварлах]