Тусламж:Хуудсыг хуучин хувилбар луу нь буцаах

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хуудсыг хадгалах бүрд, хуучин хувилбар нь Түүх хэсэгт хадгалагдах ба Та тухайн хуудсыг хуучин хувилбаруудын аль нэг рүү нь буцааж болно. Ялангуяа тухайн хуудас вандализмд өртсөн, эсвэл тухайн хуудсанд зайлшгүй байх ёстой бичлэг, зургийг устгасан тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ.

Хуудсыг хуучин хувилбар луу нь буцаах[засварлах]

Хуучин хувилбар луу нь буцаахын тулд:

  • Тухайн хуудасны "Түүх" холбоос дээр дарахад тухайн өгүүлэлд хийгдсэн засварууд огноотойгоо гарна. Ямар огноо бүхий засвар луу буцаамаар байна, түүнд харгалзах "Буцаах" гэсэн линк дээр дарна.
  • Энэ үед та тухайн өгүүллийн одоогийн ба таны сонгосон огноо бүхий хувилбаруудыг харна. Засваруудын ялгаа нь улаан өнгөөр тэмдэглэгдсэн байна. Хуудасны доод хэсэгт байх "Товч агуулга" мөрөнд "Undo revision 22495 by [[Special:Contributions/...]] ([[User talk:...]])" гэсэн бичиг харагдана.
  • Уг өгүүллийн хувилбар нь, таны буцаах гэж буй хувилбар мөн эсэхийг шалгаад, зөв гэж үзвэл "хадгалах" товчийг дарж, хуучин хувилбар луу нь буцаана.
  • Хадгалах товчийг дарахад өгүүллийг хуучин хувилбар луу нь буцааж буйг анхааруулсан анхааруулга гарна. Энэ нь таныг санамсаргүйгээр, алдаа гаргахаас сэрэмжүүлэх зорилготой юм.

Хуучин хувилбар луу буцаах үйлдлийг ихэнхдээ тухайн өгүүлэл вандализмд өртсөн тохиолдолд хэрэглэнэ. Бусад тохиолдолд аль болохоос хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Хуудсыг буцаах болон засварлах үед гарах зөрчил[засварлах]

Ямар нэгэн өгүүллийг хуучин хувилбар луу буцаах үед, өөр викичин тухайн хуудсыг засварлаж байвал, та тэр хүний засварыг арилгаж болзошгүй тул энэ үйлдлийг хийхдээ анхааралтай байх хэрэгтэй.