Тэд Мэрэдит

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тэд Мэрэдит
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америк Америк
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жэймс Эдвин "Тэд" Мэрэдит
Төрсөн огноо 1891 оны 11 сарын 14
Төрсөн газар Чэстэр Хэйтс, Пеннсилвани
Нас барсан огноо 1957 оны 11 сарын 2
Нас барсан газар Камдэн, Нью-Жерси
 
Медалиуд
Зуны олимп
Алт Стокхольм 1912 800 м
Алт Стокхольм 1912 4x400 м буухиа

Жэймс Эдвин "Тэд" Мэрэдит (англ. James Edwin "Ted" Meredith, 1891 оны 11 сарын 14 – 1957 оны 11 сарын 2) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч бөгөөд олимпийн хошой алтан медальт тамирчин юм.

Тэрээр 1912 оны Стокхольмын олимпод 800 метрийн зайд 1:51.9 амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлснээс гадна 4 x 400 м-ийн буухиа уралдаанд алтан медаль хүртжээ. Түүнчлэн 400 метрийн зайд 4-р байр эзэлсэн байна.

Олимпийн үеэр ахлах сургуулийн сурагч байсан Мэрэдит олимпоос буцаж ирээд Пеннсилванийн их сургуульд элсэн оров.

1917 онд армид элсэн, Дэлхийн нэгдүгээр дайнд оролцжээ. Мэрэдит 1920 оны зуны олимпод оролцсон ч 400 метрийн зайд хагас шигшээ уралдаанаас хасагдаж, 4x400 м-ийн буухиа гүйлтэд дөрөвдүгээр байр эзлэн медаль хүртэж чадаагүй байна.

Зодог тайлсныхаа дараа тэрээр үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн ажил эрхэлж байжээ.

Гадны холбоос[засварлах]

Өмнөх
-
Эрэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн
1912 оны 7 сарын 8 – 1926 оны 7 сарын 3
Дараах
Герман Отто Пелцер