Тэсо Корпораци

Тэсо Корпораци
Үүсгэн байгуулагч
Удирдах хүмүүс
Үзүүлдэг үйлчилгээХүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт
Ажилчид2000 (2023)
Цахим хуудас[1]

ТЭСО Групп 2003 онд хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдгөө барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежмент, санхүү, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, экспорт, аялал жуулчлал зочлох үйлчилгээ зэрэг бизнесийн голлох чиглэлүүдэд нийт 27 салбар болон хамтарсан компанитай болтлоо өргөжиж, 2,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үүсгэн байгуулагч[засварлах | кодоор засварлах]

Сүх-Очирын Одон 1946 онд одоогийн Увс аймгийн Тэс сумын нутагт мэндэлжээ. Тэрээр бага наснаасаа эхлэн техниктэй харьцаж үүнийхээ дагуу Баруунтурууны Сангийн аж ахуйд тракторч комбайнчны курст суралцаж төгссөн байна. Улмаар 1960-аад оны дундуур иж-49 мотоцикл худалдан авч түүнийгээ янз бүрийн байдлаар засаж янзлан унаж байсан нь түүний бүтээлч замналын эхлэл байжээ. Одон гуай 1972 оноос 1978 онуудад Лениний зам нэгдлийн механик, 1978 оноос 1992 онд Тэсийн тэжээлийн аж ахуйн засварын газрын эрхлэгч, инженерээр ажиллаж байлаа. Ажиллах хугацаандаа хамт олноо зөв удирдан чиглүүлж, шинэ залуу үеийнхэнд ихийг зааж сурган, нөр их хөдөлмөрөөрөө тэднийг уриалан дуудаж үлгэрлэн дагуулдаг байв. Түүний багын техникт дуртай агаад шинийг сэтгэж оролдож үзэх үзэл нь цаг хугацааны урсгалд арилаагүй бөгөөд шинэ бүтээл, оновчтой санал 20-иодыг гарган "ШБОС" буюу өнөөгийн хэллэгээр "патент"-уудыг авч ихэнхийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлж чадсан байна. Тэрээр шинэлэг зүйлийг соргогоор хүлээн авч, аливаад анхдагч байх тэмүүлэлтэй төдийгүй нутгийн ард олондоо нэр хүндтэй, үр хүүхэд, ах дүү нартаа түшигтэй, хүнийг сурган хүмүүжүүлж, хөдөлмөрлүүлэх авъяастай хүн байжээ. Түүний үйл хэргийг үр хүүхэд нь үргэлжлүүлж өнөөдөр "Тэсо" нэрэн дор Монголын шилдэг компаниудын нэгт зүй ёсоор орох өнөр өтгөн айлыг бий болгосон байна. Одон гуайн анх санаачилж эхлүүлсэн бүтээл бүхэн өнөөдөр бодит биеллээ олж улам бүр хөгжил дэвшил өөд тэмүүлэх оюуны санааны эх болсоор байгаа билээ...

Б. Цог (Муруй Бадрахын хүүхдүүд) номоос иш татаж оруулав.

Салбарууд[засварлах | кодоор засварлах]

Хүнсний салбар[засварлах | кодоор засварлах]

ТЭСО Группийн хүнсний үйлдвэрлэлийн салбар болох ТЭСО Фүүдс компани нь Монгол орны 21 аймгаас түүхий эдээ бэлтгэн нийлүүлж, 70 гаруй зайрмаг, 30 гаруй ундаа, 18 төрлийн хөнгөн зууш болон бусад 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, эрүүл чанартай монгол хүнсний бүтээгдэхүүнийг хүн бүрд хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Монголын хүнсний хэрэглээний уламжлалыг шинэчлэгч, Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарт 20 жилийн туршлагатай ТЭСО Фүүдс компанийн бүтээгдэхүүнүүдийг Монгол орон даяар тархсан 20,000 гаруй сувгаар дамжин хэрэглэгчдэд хүргэдэг.

Айсмарк ХХК[засварлах | кодоор засварлах]

“Аз жаргалын амт”-ыг түгээх зорилготой “Айсмарк” компани 2003 онд үүсгэн байгуулагдсан. Монголчуудын уламжлалт хүнс аарцанд инновац шингээсэн “Бамбар” брэндийн зайрмагийг анх зах зээлд нийлүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн зайрмагны зах зээлд анхдагч болсон түүхтэй. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэлийн төслийг эхлүүлсэн. Өдгөө хоногт 800,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын хамгийн том зайрмагны үйлдвэр юм.

Милко ХХК[засварлах | кодоор засварлах]

ТЭСО Группээс 2009 онд хэрэгжүүлсэн сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд “Милко” компанийг байгуулсан. “Милко” компани нь Монгол орны нөхөн сэргээгдэх баялаг болох жимс жимсгэнэ, сүү, аарц зэрэг малын гаралтай уламжлалт цагаан идээгээр орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцүүлсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Байгалийн гаралтай эрүүл хүнсний хэрэглээг бий болгох зорилготой “Милко” компани өдгөө шингэн хүнсний үйлдвэр, хуурайшуулах үйлдвэр, хөнгөн зуушны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж, 600 гаруй ажилтан ажиллаж байна.


Барилга бүтээн байгуулалт[засварлах | кодоор засварлах]

Барилга бүтээн байгуулалтын салбарт ТЭСО Групп нь 2012 онд анх Нийслэлийн Сонгино Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3520 айлын Содон стандарт цогцолбор хорооллыг барьж байгуулсанаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар уг салбарт барилга угсралтын чиглэлээр Тэсо Констракшн ХХК болон бетон зуурмагийн чиглэлээр Хүннү Конкрет ХХК зэрэг компаниудыг үүсгэн байгуулж Монгол улсын бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна. Мөн цаашид томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Тэсо констракшн ХХК[засварлах | кодоор засварлах]

Тэсо констракшн ХХК нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2012 онд барилга угсралтын чиглэлээр байгуулагдсан компани юм. Тэсо констракшн ХХКомпани нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 3520 айлын орон сууцны СОДОН ХОРООЛОЛ стандарт цогцолбор хорооллыг бүтээн байгуулж байгаа билээ. Хотын хамгийн зөв төлөвлөлттэй СОДОН хороолол нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, авто зогсоол, тоглоомын талбай, спорт цогцолбор зэргийг цогц шийдсэнээр та болон танай гэр бүлийн тав тухтай, амар тайван амьдрах боломжийг бүрэн хангасан бүтээн байгуулалт юм. 2015 оны хувьд Тэсо Констракшн компани нь эхний ээлжийн 416 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж оршин суугчиддаа хүлээлгэн өгсөн бол энэ жил дараа дараагийн барилгын ажил баригдаж эхлээд байна.

Хүннү Конкрет ХХК[засварлах | кодоор засварлах]

Хүннү Конкрет ХХК нь 2011 онд БНХАУ-аас HONG DA HZS60 бүрэн автомат удирдлагын системтэй бетон зуурмагийн үйлдвэрийг байгуулсан бөгөөд цагт -60 м3 өдөрт 1200 м3 зуурмагыг захиалгаар үйлдвэрлэдаг. 2013 онд үйл ажиллагаагаа улам тэлж ZOOMLION HZS180 бүрэн автомат удирдлагын системтэй бетон зуурмагын үйлдвэрийг байгуулсан бөгөөд цагт-180м3 өдөрт 3600 м3 бетон зуурмаг захиалгаар үйлдвэрлэх боломжтой үйлдвэрлэлээр өргөжиж тэлсээр байгаа билээ. Мөн 8м3 20 миксер машин ECP60CS-5, ECP58CS-5 метр өндөрт бетон зуурмаг шахах насост 2 машинаар барилгын бетон цутгалын ажлыг хийж гүйцэтгэдэг туршлагатай баг хамт олонтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Мөн өөрийн лабораторид бүтээгдэхүүний чанарт шинжилгээ хийхийн зэрэгцээ түүхий эд материалаас дээж аван шинжилгээ хийж, үйлдвэрлэлд оруулдаг нь стандартад нийцсэн бетон үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж чадсан юм.

Гадаад худалдаа, тээвэр зууч[засварлах | кодоор засварлах]

ТЭСО Групп 2003 онд байгуулагдсан цагаасаа эхлэн гадаад улс орнуудтай харилцаж эхэлсэн бөгөөд 2011 онд Домог Интернэшнл ХХК үүсгэн байгуулж хамрах хүрээ болон үйл ажиллагаагаа нэмэгдүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар АНУ, БНХАУ, ОХУ, ШИНЭ ЗЕЛАНД, МАЛАЙЗ, ИНДОНЕЗ, СИНГАПУР, ЯПОН, ХБНГУ, АВСТРАЛИ, ЭНЭТХЭГ, ВЬАТНАМ зэрэг олон арван улс орнуудтай харилцаа холбоотой бөгөөд түүхий эд, бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллаж байна.

Домог интернэшнл ХХК[засварлах | кодоор засварлах]

Гадаад харилцааны чиглэлээр Домог Интернэшнл ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар АНУ, БНХАУ, ОХУ, ШИНЭ ЗЕЛАНД, МАЛАЙЗ, ИНДОНЕЗ, СИНГАПУР, ПОЛЬШ, ХБНГУ, АВСТРАЛИ, ЭНЭТХЭГ, ВЬЕТНАМ зэрэг дэлхийн 20 гаруй улсуудтай хамтран ажилладаг бөгөөд 210 гаруй нэр төрлийн түүхий эд, бараа бүтээгдэхүүнүүдийг өөрийн үйлдвэрүүдэд болон Монголын зах зээлд нийлүүлж байна. Одоогоор 40 гаруй ажилтантайгаар Тэсо Корпорацийн нийт 11 салбар компаниудад дотоод болон гадаад ханган нийлүүлэлтийн үйлчилгээг үзүүлдэг.

Төв Азийн Зам ХХК[засварлах | кодоор засварлах]

Төв Азийн Зам ХХК нь 2012 онд зам, барилга, барилгын материаллын үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан. 2013 онд Олон Улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааны тусгай эрхтэй болсон ба төмөр замын тээвэр, далайн тээвэр, авто тээвэр болон агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн бид бүхэн импорт, экспорт, рэ-экспортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Төв Азийн Зам ХХК нь 2015 онд Олон Улсын Тээвэр Зуучлалын Холбоонд /FIATA/ элссэн ба Олон улсын хэмжээний томоохон тээвэр зуучдын компаниудтай хамтран ажилладаг.