Түвшинширээ сум

Түвшинширээ сум
ᠲᠦᠪᠰᠢᠩᠰᠢᠷᠡᠭᠡᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Сүхбаатар
Газар нутаг
  Нийт4,356 км2 (1,682 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 3,453
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Түвшинширээ нь Сүхбаатар аймгийн сум юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1720-иод онд Халхын Сэцэн хан аймгийн Эрх гүн Хардэл бэйсийн хошуу, 1921 оноос Сэцэн хан аймгийн Эрх гүн Хардэлийн, 1923 оноос Өлзийт, Малгар, Оорцог уулын хошууны нутаг байлаа. 1923-1925 онд Хан хэнтий уулын аймгийн Хардэл жанжин гүний хошуунд харьяалагдах Өлзийт сум, дарьгангын баруун гар тэмээчин сүрэг буюу Уулбаянмөнх уулын отгоос Түвшинширээ сум байгуулагдсан байна.

Газарзүй[засварлах | кодоор засварлах]

432,7 мянган га нутаг дэвсгэртэй. Намхан толгод, гүвээ голлосон нутаг бэлчээртэй. Тус суманд Ширээт, Өлзийт, Халх хошуу, Малгар, Дэлгэрхаан, Үнэгт, Оорцог, Зараа, Суман, Цант, Төрөнгийн хад, Арингийн чулуу зэрэг ноёлог хадан цохио, уултай. Их бага булаг, Алтанбулаг, Хулгар, Хавцал, Адгийн булаг зэрэг гол горхитой. Замт, Өргөө тойром, Сангийн далай, Хөвөнт, Шүүт гэсэн нуур цөөрөм, Билгэх, Тоглох, Өгөөмөр гээд говь цайдам бүхий нутагтай.

Түвшинширээ сумын төв нь Сэргэлэн. Аймгийн төвөөс 136 км, Улаанбаатараас 478 км, Өндөрхаанаас 175 км, Сайншандаас 210 км хол зайтай.

Амьтан ургамал[засварлах | кодоор засварлах]

Сумын нутагт тал хээрийн ургамал зонхилон ургана. Цагаан зээр, үнэг хярс, чоно, дорго, мануул, тарвага зэрэг ан амьтан, тогоруу, тоодог, ногтруу, элээ, ятуу зэрэг шувуудтай. Дэлгэрхаан ууланд аргаль, хар сүүлт нутагшсан.

Аж үйлдвэр[засварлах | кодоор засварлах]

Бумбатын нүүрсний уурхай, Төгөл, Хөх-Өндөрийн алт, Хар нүүрстийн ураны ордоос гадна хүрэн нүүрс, гянт болд, занар, ховор металийн нөөцтэй.

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

755 єрх, 3402 хүн амтай. 95,7 мянган толгой малтай. Түвшинширээ сум нь уран сийлбэрч, хуурч, дууч, удамт бөх, хурдан мориороо алдартай. Тус сумынхан уран Д. Яримпил, уран сийлбэрч Хасын Монхоорой, хуурч Д.Гомбожав, Я.Дамдинсүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн зохиолч Орлой Мажигийн Маам, хүний гавьяат эмч Д.Сүхээ, Д.Чулуун, улсын алдарт уяач Ж.Шануу зэрэг хөдөлмөр, бүтээлийн алдартнуудаараа бахархдаг.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]