Түмэд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хадмал
Монгол үсгээр Tümed.PNG
монгол кирилл. түмэд, түмд

Түмэд[1], өөрөөр Түмд[2] гэж бичигдэх нь — эртний нэгэн Монгол түмэн.[3] Харин одоо Өвөр Монголын Хөх хот орчмоор суурьшиж байгаа "Баруун Түмэд" хийгээд Ляонин мужийн Чуу Юань (хя. 朝阳 Cháoyáng), Бэй Пяо (хя. 北票 Běipiào), Фү Шин (хя. 阜新 Fùxīn) зэрэг газраар суурьшиж байгаа "Зүүн Түмэд" хэмээх нэг гаралтай хоёр ястны ерөнхий нэр.[4]

Мин улсын нийслэл Бээжинг довтолж, Монголд Буддын шашинг дэлгэрүүлсэн зэрэг үйлсээрээ Түмэдийн Алтан хан 16-р зууны Монголын түүхийн онцгой зайг эзэлдэг.

Зүүлт, тайлбар[засварлах]

  1. «Түмэд» гэдэг үг нь «түм», «түмэн» гэх тооны нэрийн олон тооны хэлбэр юм.
  2. Монгол хэлний товч тайлбар толь. 566-р тал. (Монгол хэлний кирил бичгийн дүрмээр)
  3. Батмөнх Даян хаан улс ардаа зургаан түмэн болгон шинэчлэн хувааснаас баруун гарын гурван түмний нэг нь Түмэд байв.
  4. Монгол хэлний толь. 2460-р тал