Төв (аймаг)

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(Төв аймаг-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Төв
Далбаа Сүлд
Туг Сүлд
Төв тодруулагдсан газрын зураг
Байгуулагдсан 1931
Аймгийн төв Зуунмод
Газар зүй
 • Нийт
 • Хамгийн өндөр цэг

74,045 км²
Асралт Хайрхан
Хүн ам
 • Нийт (2004)
 • Нягтшил

92,800
1.25/км²
Утасны код +976 (0)127
Машины код
ISO 3166-2 MN-047
Цахим сүлжээ tuv.gov.mn

Төв нь Монгол улсын 21 аймгийн нэг юм. Нийт 85,300 хүн амтай. Аймгийн төв нь Зуунмод хот.

Агуулга

[засварлах] Түүх

Төв аймаг нь 1921 оны ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймагт багтаж байсан. 1923 оны 10 сараас Богдхан уулын аймаг, 1931 оноос Төв аймаг гэж нэрлэгдэх болжээ. 1931-1942 онд аймгийн захиргаа Улаанбаатарт хавсрагдаж байснаа 1942 оноос одоогийн Зуунмод хотод төвлөрсөн.

[засварлах] Хүн ам

Төв аймгийн ястан, угсаатнууд (1989, 2000 оны тооллого)[1]
Ястан, угсаатан Хүн ам
1989 тоол.
Эзлэх хувь
1989 тоол.
Хүн ам
2000 тоол.
Эзлэх хувь
2000 тоол.
Халх 94,773 94.6% 93,604 94.2%
Казах 2,167 2.2% 1,065 1.1%
Буриад 590 0.6% 856 0.9%
Дөрвөд 727 0.7% 770 0.8%
Баяд 317 0.3% 745 0.8%
Урианхай 420 0.4% 524 0.5%
Тува 269 0.23% 500 0.5%
Захчин 160 0.2% 202 0.2%
Өөлд 61 0.1% 171 0.2%
Бусад 420 0.4% 614 0.6%
Гадаадын иргэд 179 0.2% 217 0.2%
Нийт хүн ам 100,088 100% 99,266 100%

[засварлах] Газар зүй

Аймгийн нутгийн ихэнх нутгийг далайн түвшнээс дээш 1200-1500 метр өргөгдсөн Хэнтийн нуруу (оргил нь Асралт хайрхан, 2800 м), Тосон заамар, Зоргол хайрхан зэрэг уулархаг гадаргуутай. Нутаг дэвсгэрийнх нь 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Газар зүйн байршлаар Хангай, Хэнтийн уулархаг, Дорнод Монголын талархаг мужид багтана. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм.

Хэрлэн, Туул зэрэг том жижиг 30 гаруй голтой. Жанчивлан, Цайдам, Цахир зэрэг бүрд нууруудтай.

[засварлах] Амьтан ургамал

Аймгийн нутгийн өмнө ба баруун хэсгээр хээр талын хүрэн, цайвар хүрэн хөрстэй, зүүн хойд хэсгээр нь ам хөндийн бараан хөрс, уулын ой, нугын саарал хөрс тархжээ. Хангай, Хэнтийн салбар уулсад хуш, шинэс, улиас, бургас, нарс, яшил, яргай зэрэг янз бүрийн модтой, өрөл, мойл, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс, сонгино, хөмөл, таана, мангир, халиар, гичгэнэ, мөөг зэрэг хүнсний ургамал, чихэр өвс, чацаргана мэтийн ховор болон дэгд, бадаана, таван салаа, тарваган шийр, алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургана.

Төв аймагт буга согоо, хандгай, аргаль угалз, хойлог, хун зэрэг 16 зүйлийн дархан цаазат амьтдаас гадна хэрэм, тарвага, үнэг, хярс, гахай, баавгай, шилүүс зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан, жигүүртэн бий.

[засварлах] Дэд бүтэц

Аймгийн нутаг дэвсгэрт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байрладаг, харилцаа холбоо, авто, төмөр зам зэрэг үйлдвэрлэлийн дэд бүтэц харьцангуй сайтай. Сүүлийн жилүүдэд Япон, Өмнөд Солонгос, Хятад, Герман зэрэг улсын муж, хотуудтай тогтоосон харилцаа улам хөгжиж байна.

[засварлах] Алдартнууд

Төв аймгаас Улсын баатар 2, Хөдөлмөрийн баатар 41, Төрийн шагналтан 13, Эрдэмтэн 81, Ардын цолтон 14, Гавъяат цолтон 23, Дэлхийн аварга 2, Yндэсний бөхийн 3 аварга, Манлай уяач 9, Алдарт уяач 27 төрөн гарчээ.

[засварлах] Аж үйлдвэр

Чулуун нүүрс, төмрийн хүдэр, хар тугалга, гянтболд, усан ба утаат болор, жонш, оюу, номин, гятгануур мана, цагаан тугалга зэрэг ашигт малтмалтай.

[засварлах] Сумд

[засварлах] Мөн үзэх

[засварлах] Ишлэл

  1. Census 2000 Töv aimag official report [1]
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр