Төмөрбаатарын Санчир

Төмөрбаатарийн Санчир
Төрсөн он1980 он (43–44 настай)
Төрсөн газарМонгол улсын Өвөрхангай
аймгийн Хархорин сум
Алдар цол
Бөхийн цолулсын заан
Дууддаг нутагӨвөрхангай аймгийн
Хархорин сум
Цол ахисан он жил
Улсын заан2013
Улсын харцага2012
Улсын начин2010
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн3 (2010, 2012, 2013)
2013-7-13 байдлаар мэдээлэв.

Төмөрбаатарын Санчир (1980 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн) нь үндэсний бөхийн улсын заан цолтой бөх юм.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Улсын наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2010 АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Мөнгөнцоожоор дөрөв, улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн. 512
2012 АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын харцага Ө.Даваабаатараар дөрөв, улсын арслан Б.Ганбатаар тав, улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж, долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодон шөвгөрч " Монгол улсын харцага " цол хүртсэн. 512
2013 2012 онд улсын арслан Х.Мөнхбаатар сэргээш хэрэглэсэн байсан тул АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын өмнөхөн давааг нь нөхөн олгож " Монгол улсын заан " цол хүртсэн. 3
2013 АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Б.Дэлгэрсайханаар дөрөв, улсын харцага Л.Пүрэвжаваар тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 512

Аймгийн наадмын дэвжээнд[засварлах | кодоор засварлах]

Он Амжилт Бөхийн тоо
2000 Өвөрхангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 128
2004 Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Т.Ганбаатараар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн. 128