Төмөрхүтлүг

Төмөркутлук (1370-1399) нь 1397-1399 онд Алтан Ордын хаан байсан. Тэрээр Зүчи ханы хөвүүн Тугатөмөрийн хөвүүн Кинтөмөрийн удамчир Төмөр бегийн хөвүүн. 1388 онд Тохтамыш хаанаас Эдигү ноёны хамт Доголон Төмөр рүү дутаав. 1391-1395 оны Тохтамыш-Төмөрийн дайны үеэр тэд Ижил болон Урал мөрнүүдийн доод биед тусгаарлаж, Сарайчик хотоор төвлөрчээ. Тохтамышийг ялагдсаны дараа Төмөрхүтлүг Эдигугийн тусламжтай Алтан Ордын хаанаар өргөмжлөгдсөн боловч төрийн бүх эрх мэдэл беглярбег Эдигүгийн гарт төвлөрч байлаа. 1398 онд Төмөрхүтлүг өөрийн зоос мөнгөтэй болсон. 1399 онд Ворскла голын тулалдаанд оролцож, Тохтамыш хааны холбоотон Литва, Польшийн нэгдсэн хүчийг бут цохин ялалт байгуулж, Киев хотыг бүслэн тухайн үеийн ханшаар 3000 рублийн татвар авч, тонон дээрэмдээд буцжээ. Тэрбээр архинд донтсон байсан бөгөөд, нэгэн удаагийн найранд архиа хэтрүүлж уусны улмаас өөд болсон. Түүний дараа үеэл дүү Шадибегийг хаанд өргөмжилсөн.

Төмөркутлук нь 4 хөвүүн, 2 охинтой байсан.

  • Төмөр хаан: 1410–1412 онд хаан суусан, Күчүк Мухаммад хааны аав
  • Болд хаан: 1407-1410 онд хаан суусан
  • Насир
  • Ядигар
  • Махдум султан: Төмөр кутлукын охин
  • Бардар султан: Төмөр кутлукын охин
Өмнөх
Тохтамыш
Алтан Ордны Улсын Хаан
1397-1399
Дараах
Шадибег

Нэмж үзэх өгүүлэл[засварлах | кодоор засварлах]

Лавлах материал[засварлах | кодоор засварлах]