Төмөр замын байгууламж

Зам төмрийн гагнаас хийж байгаа нь (1990)
Энэтхэг дахь Дарджилингын Гималайн төмөр зам

Төмөр замын байгууламж нь барилгын инженерийн салбар ба барилгын тээврийн салбарт харьяалагдах бөгөөд зам төмөр байгуулалт юм.

Тэрээр төмөр замын нийт дэд бүтэц төлөвлөлт ба байгуулалтыг хамарна. Мөн үүнд төмөр замын гудамж, хамгаалалтын техник, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнд орох ба гарах замууд багтана.

Төмөр замын байгууламж гэдэг нь зөвхөн шинэ зам төмөр тавих ойлголт бус бөгөөд хуучин байгаа төмөр замын арчилгаа, мөн түүнчлэн бага ачаалалтай зөм төмрийг буулгах ба хэт ачаалалтай зам төмрийг өргөтгөх зэрэг нь мөн хамаарна. Мөн зөвшөөрөгдсөн зам төмрийн хамгийн их хурдыг ихэсгэх ба багасгах, төмөр замын гэрлэн дохио тавих ба буулгах мөн зөрлөгийг барих ба буулгах зэрэг нь ордог.

Герман улсын төмөр замын сүлжээ нь 36.000км урт (Германы төмөр зам хувьцаат компани, 2005 оны байдлаар). Тухайн нэг чиглэлд тавигдах шаардлага нь ирээдүйд шинээр ирэх галт тэрэгний тоо ба түүнээс хамаарах галт тэрэгний хуваарь зэргээс хамаарна. Уг шаардлагуудыг (зам төмрийн гэрлэн дохионууд ба зөрлөгүүд хангалттай эсэх) хэрэгжүүлэх нь төмөр замын байгууламжийн үүрэг юм.

Нэмж унших[засварлах | кодоор засварлах]

  • Sven Schmitt, Thomas Burke, Hartmut Freystein: Handbuch der Planfeststellung für den Eisenbahnbau. Hestra-Verlag, Darmstadt 2004, ISBN 3-7771-0305-5.
  • Frtz Hennecke, Gerhard Müller, Hans Werner: Handbuch Ingenieurvermessung, Bd.5, Verkehrsbau, Eisenbahnbau. Wichmann, Heidelberg 1993, ISBN 3-87907-240-X.
  • Gerhard Müller, Marianne Piehl: Handbuch Ingenieurvermessung. Verkehrsbau, Eisenbahnbau. Verlag für Bauwesen, Berlin 1991, ISBN 3-345-00346-5.
  • Ferdinand Wöckel: Leitfaden für den Eisenbahnbau. Verlag R. Müller, Köln-Braunsfeld 1963.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Төмөр замын байгууламж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан