Угтаалцайдам сум
Угтаалцайдам сум нь Төв аймгийн сум юм. Товчоор Угтаал гэж нэрлэх нь олон. Сумын төв Ар-Асгат нь Улаанбаатар хотоос 152 км, аймгийн төв Зуунмодоос 195 км зайтай. Цээл, Заамар, Жаргалант, Баянцогт, Баянхангай, Лүн сумдтай хиллэдэг. Угтаалцайдам сум 1924 онд байгуулагдсан бөгөөд газар тариалан түлхүү хөгжсөн.
154,8 мянган га нутаг дэвсгэр, 2276 хүн ам, 648 өрхтэй.
Асгат, Харчулуут, Талын-Уул хэмээх 3 багт хуваагдана. Асгат баг нь1396 хүн амтай, 405 өрхтэй, Харчулуут баг 417 хүн амтай, 119 өрхтэй, Талын–Уул баг 463 хүн амтай, 124 өрхтэй.
Тус суманд ИТХ, Засаг даргын тамгын газар, 3 баг, 11 жилийн бүрэн дунд боловсролын сургууль, хүн эмнэлэг, ”Нарны хаан” хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг төсөвт байгууллагууд төрийн үйлчилгээ явуулдаг.
78183 толгой малтай.Үүнээс адуу- 6451, үхэр – 5225, хонь -36081, ямаа–30414 байна. Газар тариалан, ТАА-н 32 мянган га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 5000 – 10 000 га-д үр тариа, 120 -200 га–д төмс хүнсний ногоо тариалдаг. Сумын нийт өрхийн 85% нь төмс хүнсний ногоо тариалж байна. Аж ахуйн нэгж, иргэд жилд 300 – 4500 тн хадлан бэлтгэж дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, зах зээлд борлуулдаг. Бэлчээрийн талбай 110 мянган га, ой бүхий газар 8,3 мянган га, хадлангийн талбай 1250 га, зам шугам сүлжээний газар 1000 га талбай байна. 32 мянган га тариалангийн талбайг 25 ААН, 68 иргэн эзэмшиж байна.
250 хүний суудалтай соёлын төв, номын сантай, хөгжмийн иж бүрэн зэмсэгтэй, дэлгэцийн киноны техник хэрэгслээр бүрэн хангагдсан.
Төрийн үйлчилгээний байгууллагуудаас гадна мал эмнэлгийн 2 нэгжтэй зочид буудал халуун ус, үсчин зурагчин, холбоо, ШТС, уурын зуух, эрчим хүч, цаг уур, цайны газар талх нарийн боовны цех, бөөний худалдаа зэрэг үйлчилгээний байгууллагууд ажиллаж байна.
[засварлах] Эшлэл
| Төв | |
|---|---|
| Алтанбулаг сум | Аргалант сум | Архуст сум | Баян сум | Батсүмбэр сум | Баяндэлгэр сум | Баянжаргалан сум | Баян-Өнжүүл сум | Баянхангай сум | Баянцагаан сум | Баянцогт сум | Баянчандмань сум | Борнуур сум | Бүрэн сум | Дэлгэрхаан сум | Жаргалант сум | Заамар сум | Лүн сум | Мөнгөнморьт сум | Өндөрширээт сум | Сэргэлэн сум | Сүмбэр сум | Угтаалцайдам сум | Цээл сум | Эрдэнэ сум | Эрдэнэсант сум Аймгийн төв: Зуунмод |
|