Уйгур улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Уйгурын хаант улс» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Уйгур улс / Уйгурын хаант улс

745–840[1]
 

Нийслэл Хар балгас
Шашин шүтлэг Манихей
Төр засаг Хаант засаг
Онцлох хоёр хаан
 - 744–747 Кутлуг Билгэ Көл
 - 841–847 Өгэ хан
Түүх
 - Бүтсэн 745 он
 - Мөхсөн 840 он
Эзэгнэсэн газар нутаг
 - 800 оны орчим[2] 3,100,000 км2
Uigur uls.gif

Уйгурын түрүү хаант улс[засварлах]

600 онд Хятадын Сүй улс Туул голын хөндийд нутаглан бүхий 10000 гэр өрхтэй уйгур (Хятад сурвалжид Уйгар хэмээх нэр анх гарсан нь энэ бөлгөө) аймгийн хан Эрхэт Тэгинтэй Хөх Түрэгийн эсрэг холбоо тогтоосон байна. 611 онд Сыр-тардуш аймгаар удирдуулсан (Уйгар аймаг 2-р зэрэглэлд байв) Тэлэ аймгийн холбоо Хятадтай холбоолон ХөхТүрэгийн эсрэг тэмцэн 630 онд Түрэгийн анхны эзэнт улсыг унагав. 646 онд Тэлэ аймгийн холбоонд Уйгар аймаг зонхилох болж хаан Түмтү Илтбэр нь Хятадын хаанаас цол хүртэн Сыр-тардушийн ноёрхолыг унагав. Монголын тал нутаг дахь Уйгарын ноёрхол удсангүй 683 онд хаан Тугайг Хөх Түргэд ялагдан Сэлэнгийн хөндий рүү шахагджээ.

Уйгур бол эрт цагт Хүннү гүрэнд эзлэгдсэн динлиний удам бөгөөд Өндөр тэрэгтэн буюу токуз-огузын нэг аймаг, тэдний домог ёсоор Уйгур хаадын өндөр эмэг эх нь Хүннүгийн шаньюйн бага охин ажээ. Жоужань/Нирун улсын үед уйгурууд өндөр тэрэгтний (чилэ, тэлэ, гаочэ, гаогюй) аймгийн холбоонд багтаж явжээ.

Уйгур гүнжийн зураг

Түрэгийн түрүү хаант улсын хүн амын олонх нь тэлэ буюу огузууд байв. Зүүн Түрэгийн хаант улсын харьяат токуз-огузууд, говиос урагш нүүснийг нь далимдуулан, Түрэгийн хаадын ноёрхлыг эсэргүүцэн 625 онд их бослого дэгдээжээ. Түрэгээс ангижирсан огузууд энэ удаа сеяньтогийн (серинда) манлайлсан хаант улсын гол цөм болжээ. Гэвч уйур тэргүүлсэн огузууд, Тан улстай хүч хавсран Сеяньтогийн төрийг 647 онд мөхөөв. Уйгурын эльтебер Тумиду 647 онд хаан болж, түрэгт байсантай адил бүх албан тушаалтанг тогтоов гэж сурвалжид тэмдэглэснээр бол шинэ, Уйгурын түрүү хаант улс Төв Азид бий болжээ. Уйгурууд 660-70-аад оныг хүртэл Тан улстай найрсаг харилцаж байснаа дараа нь Тан улстай хэдэн удаа сүрхий дайтжээ. Уйгурын түрүү хаант улсыг, Монгол нутагт 689-691 оны хооронд Чугай-гуз, Каракумаас нүүж ирсэн ашина-түрэгүүд мөхөөсөн юм. Азийн нүүдэлчид цахилгаан цахих мэт гялбаад мөхөх нь уламжлал мэт болсон байлаа.

Уйгурын хожуу хаант улс. (745-840 он)[засварлах]

Манай эриний ҮII зуунд Уйгурын 9 овог аймаг нэгдэж, Түрэгийн хожуу хаант улсыг баруун зүгт шахаад Уйгурын хаант улсыг байгуулжээ. Түүхэнд тэмдэглэгдсэн Уйгарын энэ үеэс хаан нь Пэйло байжээ. Тэрээр Түрэгийн эсрэг бослогыг удирдан МЭ 745 онд Түрэгүүдыг бут цохин Уйгур улсыг үндэслэжээ.

742 онд уйгарууд харлуг болон dасмылуудтай хамтран 2-р Хөх Түрэгийн эсрэг босч 744 оны Таласын шийдвэрлэх тулалдаанд ялж, Басмылчууд Түрэгийн нийслэлийг авч хаан Эзмишийг олзолсон авч холбоотнуудын дунд хагарал гаран Уйгар Харлуг хоёр хамсан Басмылчуудыг цохин удирдагчийг нь цаазлан хороож албат иргэдийг нь хамжлага боол болгон заримыг нь хятадад боол болгон зарсан байна. Ингээд Уйгарын удирдагч Күтлүг Билэг Кэл хэмээх цолтойгоор Монголын тал нутагт хаан сууж Алтайн овог аймгуудыг захирсан Уйгарын хаант улсыг үндэслэн Харлугуудад баруун хязгаарыг мэдүүлсэн ажээ.Этүгэн ууланд Орд балык (Орд балгад) нийслэлийг бариулжээ. Тэрээр 747 онд өөд болж отгон хүү Буянчур нь Эл Этмиш Билэг Хаан болж хятадтай хилийн олон худалдааны боомт нээж, Сэлэнгийн хөндийд Бай балик (баян балгас) хотыг барьж, бүх талын нүүдэлчдийг эрхэндээ оруулав.

Пэйлог нас барсны дараа түүний хүү Моюнчур (747-759) Уйгар улсын хаан ширээнд сууж тэнгэрээс заяат тєр засагч мэдэлтэй хаан хэмээн алдаршжээ. Түүний тєр барьж байх үед уйгар улс хүчирхэгийн дээд туйлдаа хүрч байжээ. Моюнчур улс орон эдийн засаг, соёлын харилцаа тогтоож МЭ 751 оны үед Моюнчур Орхоны хєндийд Балиглиг (Хар балгас) гэдэг хотыг байгуулж нийслэлээ болгожээ. Тэрээр Тан улстай найрамдаж, ємнє зүгээс ирэх аюулыг сэрэмжлэн, дорно, єрнє зүгт нутгаа тэлэх бодлого явуулж байв. МЭ 755 онд Тан улсад гарсан Ань Лу-шаны бослогыг дарах хэрэгт Тан улс Уйгараас тусламж гуйж элч илгээжээ. Моюнчур хаан тан улсад 4000 цэрэг явуулж бослогыг даруулж өмнө зүгээс довтолсон Төвдүүдийг цохижээ. Үүний хариуд Тан улсын хаан єдий тєдий хуй торго гаргаж Моюнчурыг шагнан бага гүнж Нинго-г хатан болгон ураг холбохоор илгээжээ. Ийнхүү Уйгар улсын хүч нєлєє нэмэгдэж байв. Моюнчур хааны суух үед найман огуз, есєн татар нар бослого гарган тэмцсэн байна. Хэдийгээр бослого дарагдсан авч Уйгар улсын хүч нэлээд суларчээ. Мєн энэ үеэр ноёд түшмэд эрх мэдлээ булаацалдан дотоодын тэмцэл улам хурцдав. Үүний жишээ нь Моюнчурын дараа хаан суусан Идигань(759-779)-ийг алж хаан ширээнд суусан Дуньмохэгийн үйл ажиллагаанаас тодорхой байна.

Уйгур язгууртнууд 742 оноос эхлэн басмил, карлук аймагтай эвсэж басмилийн Ашина Сэдэг хаан өргөмжилж Түрэгтэй байлдав. Улмаар yйгурын Куллиг Бойла басмилийн Ашина Сэдэ хаанаас ябгу цол хүртсэний дараахан карлук аймгийн Билгэ ябгутай хуйвалдан басмил хаантай байлдаж түүнийг хөөж явуулжээ. Аажмаар хүчирхэгжиж, огуз аймгууд, тэрчлэн токуз-татар аймгийн дэмжлэгийг бүрэн хүлээсэн уйгурууд, үч-карлук аймагтай байлдаж Алтай давуулан зугтаалгажээ. Хүч нь суларсан түрэгийн үлдэгдэл овог, аймгийг довтлон говь давуулан Тан улсын нутагт шургуулсан Уйгурын Куллиг Бойла 744 онд өөрийгөө хаанд өргөмжлөв. Түүний орыг хүү Баянчор 747 онд залгамжилсан ч байырку, токуз-татар зэрэг аймгийн зүгээс түүнийг хүчтэй эсэргүүцэж байырку аймгийн Тай Билгэ тутукыг хаан өргөмжилснөөр Уйгур улсад 747-749 онд хоёр хаан сууж, хоорондоо дайтсан билээ.

756 онд өөрсдийн тал нутгийн өрсөлдөгч болох Енисейн киргизүүдийг цохин хааныг нь цаазлав. 759 онд Буянчур хан найран дээр хэтэртлээ их архи ууснаас өөд болж хүү Тэнгэр бэхи нь Хөтлүг Дархан Сэнгүн Хаан хэмээгдэв. Тэнгэр бэхи 762 онд Танмулсын хааны хүсэлтээр тэдэнтэй хавсран Төвдийн эсрэг байлдаж Тан улсын Төвдүүдэд алдсан баруун нийслэл нь болох Чангааныг эргүүлэн авч өгсөн байна. Энэ үеэр тэрээр Ираны Манихейст ламтай уулзан уг шашинд орж Уйгарын шашин болгожээ.

779 онд Тэнгэр бэхи Орд балгадад байсан Согдын худалдаачдын ятгалгаар Хятад руу довтлон хятадыг эзлэх төлөвлөгөө зохиосон хэдий ч түүний авга ах Тунбага Дархан хятадад уусах аюултай хэмээн эсэргүүцэж, улмаар бослого гарган хаан болон түүний хүрээний 2000 язгууртныг цаазлан өөрийгөө Алп Күтлүг Билэг Хаан хэмээн хаан сууснаар Уйгар дотоодын хямралд орж эхэлсэн байна. Тэрээр Уйгарыг бутрахаас сэргийлж шинэ хатуу чанд хууль цааз гарган мөрдүүлж, Киргизүүдийг довтлон энэ удаад тэднийг шууд харъяандаа оруулсан байна. 795 онд түүнийг үхсэнээр Уйгарт дотоодын тэмцэл өрнөн бутралын аюул занал нүүрлэн байх үед Күтлүг хэмээх цэргийн жанжин өөрийгөө Ай Тэнгэрид Илиг Бүлмыш Алп Күтлүг Үлэг Билэг хэмээн хаанаар зарлаж Яглагарын удмын хаанчлал эцэс болж Едизийн удмын хаанчлал эхэлжээ. Тэрээр хатуу чанга удирдлагаар Уйгарыг нэгэн удаагийн бутралаас аварсан хэдий ч урьдын хүчирхэг идтэй Уйгар үгүй болсон байв. 808 онд түүний хүү Хан Тэнгэрид Илиг Бүлмыш Алп Кишлиг Билэг нэрээр хаан ор сууж Дундад Ази руу хандсан худалдааг сайжруулан Согд хүртэл худалдаа хийх болж, 821 онд Төвдүүдийн довтолгоог няцааж байв.

Уйгурын яглакар урагийн Баянчор хаан 750-аад оныг хүргэж байж дотоодын дайснаа дарсан ба улмаар 750-760-аад онд гадагшаа дайн байлдаан хийснээр Уйгурын хүч чадал оргилдоо хүрч газар нутаг нь томорч, өмнөд хөрш Тан улсыг хүртэл дарамтлах болов. Уйгурын яглакар удмын сүүлчийн хаан 789 онд үхснээр хаан ширээнд эдиз аймгаас суух болсон нь хожим IX зууны эхнээс үргэлжилсэн хямралын үүдийг нээжээ. Энэ тэмцэлдээ хөрш улс, аймгуудаас тусламж эрэх болсон нь 840 онд Уйгурын төр мөхөh шалтгаан болжээ. Уйгурын олонх өмнө зүгт, Тан улсын хил дагуу нутагт зугтан очсон ч Тан улс цэрэглэн устгаж үлдсэн хэсэг нь Ганьжоу хотын хавиар нүүж суух болжээ. Эдгээр уйгурууд улс байгуулсан нь хожим Тангуд улсад эзлэгдэх хүртлээ оршин тогтножээ. Уйгурын хаант улс 840 онд Енисейн хиргисүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ. Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогийг дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх болжээ.

Уйгурууд нь өмнөх нүүдэлчдээсээ илүү их соёлыг хөгжүүлж согд-түрэгийн бичгийг сайжруулж өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ. Дуньмохэ (779-789) хаан ширээнд хүрэхийн тулд урьдахь хаадын тєрєл сєдєн 2000 орчим хүнийг алжээ. XI зууны эхээр эздэгдсэн зарим аймаг, угсаатны эсэргүүцэл, ангийн тэмцэл, байгалийн гамшиг, язгууртан нарын дотоодын зєрчил хямралаас болж Уйгар улс сулраад байжээ.

824 онд түүнийг өнгөрсний хойно Уйгарт хаан ширээний тэмцэл хүчтэй өрнөн хаан ор суух ёстой түүний дүү Касар 832 алагдаж, 839 онд Күрэбир хэмээх сайд хүчээр хаан ширээг булаав. Мөн онд Уйгарын эдийн засгийн суурь болсон байгалийн гамшгийн улмаас мал сүрэг олноор үхэж үрэгдэн өлсөглөн гарч дотоодод тогтворгүй байдал үүссэн хийгээд бусад нүүдэлчин овог аймгийн бослогоос уруудан доройтсон юм. 840 оны намар Уйгарын 9 сайдын нэг Күрэбирийн өрсөлдөгч Хүлүг Бага гэгч эртний өст Киргиз рүү зугтан тэдэнтэй хамсан 80000 морьт цэргээр Уйгарыг довтлов. Киргизүүд Орд балгад болон бусад хот балгадыг тонон дээрэмдэж галдан шатааж сэргэхгүйгээр сүйдлэн, Күрэбирийг барьж цаазалжээ.

820 оны үеэс эхлэн гаднаас Енисейн киргиз аймаг довтлон байлдсан явдал, Уйгар улсыг туйлын хүнд байдалд оруулжээ. Киргиз, уйгарын удтал үргэлжилсэн дайны үр дүнд 840 оны үед Уйгар улс Енисейн хиргисүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ. Уйгарын сүүлийн удирдагч Үгэ Ордост очин 841 онд хятадын Шанси мужийн нутгийг эзлэн 6 жилийн турш Киргизүүд болон Тан улсын хилийн цэрэг, өөрийн өрсөлдөгч болох Күрэбирийн ах Ормузыг дэмжигч нартай тэмцсээр 847 онд алагджээ.

Киргизүүд баруунаас довтолсон тул уйгурын ихэнх баруун өмнөд зүг рүү дүрвэсэн байна. 13-р зуунд Хархорумд байсан хөшөөнд бичигдсэн домог ёсоор гурван өдөр тэнгэрээс "хөж хөж" (яв яв) гэсэн их чимээ тасралтгүй гарсан тул уйгурын ахлагчид цугларч хэлэлцээд урагш нүүхээр шийдсэн гэдэг. Уйгурын үед хэрэглэгдэж байсан Монголын 10 орчим томоохон гол мөрний нэр (Орхон, Хараа г.м) одоо хэвээр хэрэглэгдэж байна.

Ашигласан материал[засварлах]

  1. britannica.com
  2. (December 2006) "East-West Orientation of Historical Empires". Journal of world-systems research 12 (2): 219–229. Retrieved on 09 January 2012.

Мөн үзэх[засварлах]