Уйгур хэл

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Уйгур хэл
Загвар:Script/Arabic / Загвар:Script/Arabic
Өөрийн нэр ئۇيغۇرچە‎
Тархалт БНХАУ-ын Шиньжян,
мөн Казахстан
Ард түмэн Уйгур
Төрөлх хэлтний тоо 8–11 сая[1][2]
Хэлний ангилал
Алтай язгуур
Бичиг үсэг орчин цагт Араб үсэг
Албан ёсны хэрэглээ
Орон нутаг Шиньжян - Уйгурын ӨЗО (БНХАУ)
Тохируулагч байгууллага Шиньжян - Уйгурын өөртөө
засах орны
Угсаатны хэл
бичгийн явдлын хороо[3]
Томьёолбор
ISO 639-1 ug
ISO 639-2 uig
ISO 639-3 uig

Уйгур хэл[4] (Уйгур бичигт ئۇيغۇرچە‎, латинд хөрвүүлсэн нь Uyghurche) — Уйгур үндэстний хэл. Тиймээс ч БНХАУ-ын Шиньжян - Уйгурын өөртөө засах оронд Хятад хэлний хамтаар албан ёсных болдог. Хэл шинжлэлийн ангиллаар Түрэг бүлгийн Харлаг дэд бүлэгт Узбек, Илийн Турк хоёр хэлтэй хамт харьяалагддаг.

Зарим эх үүсвэрээс үзвэл Уйгур хэлтний тоо 8-11 саяын хооронд байгаа гэнэ.[1][2][5] Тэдгээр Уйгуруудын үнэмлэхүй олонх нь БНХАУ-ын Шиньжян - Уйгурын өөртөө засах оронд суудаг бол 1993 оны байдлаар Казахстанд 300 мянга, Кыргызстанд 90 мянга орчим байдаг аж. БНХАУ-ын Уйгурууд улсын ноёлох Хятад хэлийг сурах, Шиньжян дахь бусад угсаатад Уйгур хэлийг сурах гэх мэт үзэгдлийн улмаас Уйгур хэлтний тоог зөв тооцоолоход төвөг учирдаг.

Зүүлт, тайлбар[засварлах]

  1. 1.0 1.1 Uyghur. Ethnologue. 2012-04-06-д хандсан.
  2. 2.0 2.1 Dwyer, Arienne (2005), The Xinjiang Conflict: Uyghur Identity, Language Policy, and Political Discourse Policy Studies, 15, Washington: East-West Center, pp. 12–13, ISBN 1-932728-29-5
  3. Энэхүү Монгол хэлээрх нэрийг зөвхөн Англи хэлний Википедиад Working Committee of Ethnic Language and Writing of Xinjiang Uyghur Autonomous Region гэж бичигдснийг барьж таамаглан орчуулжээ. Ийм байгууллага үнэхээр байдаг эсэх, Хятад, Уйгур хэлээр ямар нэртэй болох, Монгол хэлээр өөрөөр нэрлэдэг эсэхийг тодлон нягтлавал зохино.
  4. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)-ын 751-р талд уйгурский язык гэх утгыг үсгийн зөрөөгүйгээр уйгур хэл гэж орчуулсныг баримтлаж "Уйгур хэл" гэж бичив.
  5. Uyghur. Omniglot. 2012-04-06-д хандсан.