Улаанхус сум

Улаанхус сум
ᠤᠯᠠᠭᠠᠩᠬᠤᠰᠤᠰᠤᠮᠤ
Баян-Өлгий аймаг дахь Улаанхус сум
Баян-Өлгий аймаг дахь Улаанхус сум
Улс Монгол
Аймаг Баян-Өлгий
Байгуулагдсан1938 он
Сумын төвБилүү
Газар нутаг
  Нийт6,047.93 км2 (2,335.12 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 9,007
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)

Улаанхус нь Баян-Өлгий аймгийн сум юм. Анх 1923 он Шеруши хошуу нэртэй суурь нь тавигдаж байсан. 2023 он түүхт 100 ойг тэмдэглэнэ. Улаанхус сум бол Монгол улсын хамгийн хүн ам ихтэй сумдын нэгэнд зүй есоор ордог. 9000 гаруй хүн амтай. Нэг сонирхолтой нь сумын нутаг дэвсгэрт казахуудаас өөр нэг ч үндэстэн ястан амьдардаггүй юм. Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богдын оргил энэ сумын нутагт оршдог. Одоогийн Улаанхус сум 1962 онд Ойгор сумыг тус суманд нэгтгэсний үр дүнд өргөжин бий болсон юм. Сумын өргөн уужим нутагт сургууль, хүүхдийн цэцэрлэг, хүний эмнэлэг тус бүр 3 бий. Тус сумын нутагт Монголд төдийгүй дэлхийд хосгүй, Ойгорын эртний сүг хадны бичээс нь 20 км талбайг эзэлж, эрдэмтэд болон жуулчдын анхаарал сонирхлыг татсаар байна.

Хүмүүс[засварлах | кодоор засварлах]

Монгол улсын Нисэх хүчний анхны командлагч, генерал М.Зайсанов энэ сумын уугуул юм. Энэ сумын нутагт голлох Шеруши омгийн угсаа залгамжилсан ноён, Ахтайн Жылхышы, Жылхышийн Сүхэрбай,Малын Дорнод Туркестан улсын генерал-майор асан Сүхэрбайн Далелхан нарыг дурдах нь зүйтэй. Монгол улсад нэрд гарсан төр нийгмийн зүтгэлтэн , партизан Карибайн Шангишбай, аймгийн Засаг дарга нар Дүзелбайн Женисхан, Шабийн Хабдыл, Асханбайн Сарай, Ром, Хузкейн Дармен, эрдэмтэн профессор Өмирбекийн Хамбар, Асханбайн Сарай, Ануарын Ното, Абильтайн Минис, Байтазагийн Хурметбек болон Миналын Динейхан, Орайханы Шерхан, Камалашын Бихумар, Монгол Улсын Гавьяат Эмч Рамишийн Асай зэргийн дэд эрдэмтэн докторууд, алдарт дуучин Ж.Хадуу, А.Хавлааш, Ж.Хиватдолда, уран зохиолчид Б.Имашхан, К.Махфуз, Ж.Байыт, Х.Даян, М.Хабдай, П.Мурат, И.Кенес, И.Нарау, И.Еликбай, улсын начин Т.Нурхадыл, Б.Серик, аймгийн хурц арслан М.Борбан, М.Азкей, М.Нажкей, С.Бердихан нар тус сумын уугуулууд юм.

Эрүүл мэндийн төв[засварлах | кодоор засварлах]

Тус сумын Эрүүл мэндийн төвийг 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 26 дугаар тогтоолоор Сумын эрүүл мэндийн төвийн хамт олны саналын дагуу Монгол Улсын гавьяат эмч, клинкийн профессор, Анагаах ухааны доктор, дүрслэл оношилгооны зөвлөх зэргийн эмч Рамишийн Асайн нэрэмжит болгосон байна.

Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]