Улаан имж

Улаан имж

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Доод анги: Marsupialia
Баг: Diprotodontia
Овог: Macropodidae
Төрөл: Macropus
Зүйл: M. rufus
Латин нэр
Macropus rufus
Desmarest, 1822


Улаан имж (Macropus rufus) нь хамгийн том имж, Австралийн хамгийн том уугуул хөхтөн, мөн өдгөө амьд буй хамгийн том уутат амьтан юм.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Эмэгчин

Энэхүү том зүйлийн имж нь богино тачир улаан бор өнгийн арьс үстэй ба эрүү болон хөл хэсэг нь цайвар өнгөтэй. Эмэгчин нь биеэр жижиг, бор хольцтой хөх сааралдуу өнгөтэй байна. Урд хоёр богино хөл нь жижиг сарвуутай, хойд хөл нь булчинлаг бүдүүн, дэгдэж харайхад зохицсон байх ба урт хүчтэй сүүлээ тулгуур болгон ашиглаж зогсдог. Эрэгчин улаан имж ганц харайлтаар 9 м хүртэл зайнд үсэрдэг аж. Нас бие гүйцсэн эрэгчин 1.4 м урт, 85 кг жинтэй ба сүүлний урт 0.9-1 м хүрнэ.

Улаан имжний харах орчин нь нүдний байршлаас шалтгаалан 300° эргэн тойрноо харж чадах ажээ.

Зан авир[засварлах | кодоор засварлах]

Улаан имж өглөө, оройн сэрүүнд идэвхтэй ба өдрийн цагийг унтаж амарч өнгөрүүлдэг. Тэд нэг бол ганцаар, эсвэл 2-10 толгой сүрэглэн амьдарна. Зарим үед хэдэн зуугаар сүрэглэх нь бий. Эрэгчин имж газар нутаг эзэмшихгүй ба ороо нь орсон үед эмэгчинээ булаацалдан тэмцэлдэх явдал бий.


Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Амьтны хүрээлэн дэх эрэгчин улаан имж.

Голдуу өвс ургамлаар хооллоно. Тэд зөвхөн ургамлын шим чийгээр усгүй удаан байж чаддаг.


Үржил[засварлах | кодоор засварлах]

Тэд жилийн аль ч үед үржилд орох ба эмэгчин нь 33 хоног хээлээ тээнэ. Зулзага нь эхийнхээ уутанд ороод 235 хоног өсөж торнин уутнаас гарах ч 12 сар хүртлээ хөхсөөр байдаг байна.



 Commons: Macropus rufus – Викимедиа дуу дүрсний сан