Улаан хадны байлдаан

Улаан хадны байлдаан
Хамаарах дайн: Монгол-Хятадын дайнууд
Огноо 1921 оны 3 сарын 31- 4 сарын 6
Байрлал Монгол улс, Төв аймаг, Булган аймаг, Өвөрхангай аймаг
Үр дагавар Орос-Монголчуудын ялалт
Байлдагч талууд
Богд Хаант Монгол Улс Дундад иргэн улс
Удирдагчид

генерал Барон Унгерн фон Штернберг,
генерал Борис Резухин,
генерал Борхонуудын Баяр,
хурандаа Михаил Торновский

генерал Чжоу
[a]
Ма Хуапай [b]
Шэн Чэнцзай [c]
Цэргийн хүч
2500 орчим морин цэрэг,
8 пулемёт,
4 их буу[2]
4000 явган цэрэг,
2000 морин цэрэг,
30 пулемёт,
15 их буу[2]
Хохирол
алагдсан 130, үүнээс монгол 100, орос 30
шархадсан тодорхойгүй[2]
алагдсан 1000 гаруй,
генерал Чжугийн тэргүүтэй 4000 цэрэг олзлогдсон,
15 их буу, 6 пулемёт,
14000 гаруй винтов буу,
олон мянган сум, хүнс, хувцас,
асар олонхятад энгийн иргэд[2]
  1. Жан Чинчуан ханз. 張慶川; хороон даргыг ерөнхий командлагчаар сонгосон[1]
  2. ханз. 馬蘭坡; батальоны дарга[1]
  3. ханз. 席旦林; сумангийн дарга[1]
Барон Унгерн

Улаан хадны байлдаан нь Монгол орныг түрэмгийлэн эзэлсэн хятадын цэргүүдтэй хийсэн хамгийн сүүлчийн шийдвэрлэх том тулалдаан бөгөөд үүний үр дүнд хятадын цэргүүд монголоос бүрэн зугатан гарсан. Үүнээс хойш хятадууд монгол руу өнгөлзөх оролдлого хийхээс татгалзсан байна.

Тулалдаан[засварлах | кодоор засварлах]

Генерал Барон Унгерн командалсан Азийн морин дивиз болон Лувсанцэвээн тэргүүний удирдсан Монголын сайн дурын морин цэргийн хамтын хүчээр Нийслэл хүрээг Хятадын гамин цэргээс чөлөөлсөн тулалдааны дараа Богд Хаант Монгол Улсыг дахин байгуулж, энэ явдлыг тэмдэглэн ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Хүрээнээс умрыг чиглэн зугатсан гамин цэргийн хүч Монгол Улсын хойт хилийн боомт Хиагтад төвлөрөн байршиж байсан байна. Энэхүү Умрыг тохинуулах цэрэг нэртэй хүчний үлдэгдэл цэрэг нь хэдийгээр бут цохиулж, хүн хүч, зэвсгийн хувьд хүнд хохирол амсаж, сэтгэл санааны хувьд доройтсон боловч бүрэн хүчээ алдаагүй байсан байна. Энэ цэргийн хүч ойролцоогоор байнгын армийн бэлтгэгдсэн 10 000 орчим цэргээс бүрдэж байсан бөгөөд сайн дурын хятад цэрэг болон хятад хүний тоо хэдэн мянга байсан байна. Энэхүү цэргийн хүч нь хангалттай тооны хүнд зэвсэг их буу болон пулемёт болон бусад зэвсэглэлтэй байжээ. Гамин цэргийн энэ хүч Монголыг өөрийн эрхшээлд байлгах бодлогын үүднээс Монголд бэхжих бодлоготой байсан боловч цагийн байдал хүндэрсэн байна. Энэ хооронд Азийн морин дивизүүд хятадын их хэмжээний хангамжийг олзолж, Орос ба Монголын хэд хэдэн жанжин Бароны армид элсэв.

Гуравдугаар сарын 31-нд хятад цэрэг, монгол скаутууд уулзаж, хоёр талын хооронд ширүүн тулалдаан болов. Хэдийгээр Хятадын арми их буу, пулемёт ашиглан довтолсоор байсан ч Цагаан оросын байрлалыг хэзээ ч сэтэлсэнгүй. Дөрөвдүгээр сарын 2-нд Азийн морин дивизүүд гамин армийг бут ниргэж, хятадууд монгол эхнэрүүдтэйгээ олноороо зугтав. 2000 гаруй хятад цэрэг үлдэн бууж өгсөн бол зугтсан цэргүүдээс ч замдаа цагаатны цэрэгт бас дахин 1000 орчим цэрэг бууж өгч үлдсэн нь цагаан цэрэг болон Монголчуудтай тулалдан амь үрэгдэх буюу эсвэл ор сураггүй алга болж цөөн хэдэн хэсэг нь л нутагтаа харьж чаджээ. Монгол ардын журамт цэргийн дурдатгалд Улаан хаданд бууж өгсөн 990 хятад болон 700 хөсгийг Нийслэл хүрээнд илгээжээ гэж дурссан байдаг. Унгерн мянга гаруй хятад цэргийг олзолж, тэдний дунд байсан гэмт хэрэгтнүүдийг цаазалж, үлдсэн хоригдлууд нь Унгерны цэргийн дивизэд элсэв.

Барон Унгерн зугтсан гамингуудыг гүйцэн авахыг тушааж, “хусмал толгойтнуудыг (хувьсгалч үзэлтнүүд) хайр найргүй хярга, гэхдээ хаант засгийн үзэлтнүүдэд (гэзэгтэй) гар бүү хүр” гэжээ. Барон, өөрөө хятадын лaгepьт нилээн саатаад, дараа нь мөрдөн хөөлтөнд нийлсэн байна. Князев болон Торновскийн дурдатгалаар бол цагаантнууд таван мод газар давхиад зугтагчдыг гүйцээд, дахин гурван өдрийн турш нэхэн хөөжээ. Энэ хугацаанд олон зуун оргодол амь үрэгдэж, цагаан арьстнууд ч бас хохирол амссан. Нүдээр үзсэн гэрч хүмүүсийн яриагаар бол Туул голоос өмнөхөн зүгт орших Өвөр Өнжүүлийн даваанаас гарч цааш хөдөлсөн хятадуудаас тун цөөхөн хүн л Говиор гуравхан нүүдлийн замыг арай гэж түүлах хүч тэнхээтэй байжээ. Хятадууд хоёр замаар салан зугтсан байжээ. Нэг хэсэг нь баруун тийш Улиастайн замаар явж Улиастай, Ховдод суугаа хятадуудтай нэгдэн Шинжаан руу гарах зорилготой, нөгөө хэсэг нь Заамар сумын нутгаар дайран баруун хойшоо явсан гэж үзжээ.

Оссендовский: “Бургатын нурууг даваад бид Туул голын хондий рүү орж ирлээ, түүний дээд урсгалын дэргэд Өргөө алдлан харагдана. Замын дагуу, хятадуудын сандарч зугтах үедээ, энд тэндгуй хаяж гээсэн цэрэг шинель, цамц, гутал, өндөр бүрх малгай хэвтэж, мөн хүний хүүр ч тааралдаж байв. Бага зэрэг яваад манай зам намагт тулж ирэхэд түүний захаар бөөн үхсэн морь, тэмээ, хүний хүүр, хэлтийж эвдэрсэн тэрэг, цэргийн тоног хэpэгсэл овооролдсон харагдана. Яг энэ газар, барон Унгерны түвд цэргийн хэсэг, ухран зугтааж яваа хятадуудын хөсгийг гүйцэн ирж, бут цохьсон байна” гэж бичжээ.[3] Энэ бол Харуухын голын намагтай намхан газар байж магадгүй юм.

Дүгнэлт[засварлах | кодоор засварлах]

1921 оны 4-р сарын 16-нд Зөвлөлтийн 5-р армийн штабт явуулсан тагнуулын мэдээгээр “Өргөөс Улиастай чиглэлийн 150 км-ийн зайд 4-р сарын 13, 14 тулалдаанд мянга гаруй хятад, 100 орчим монгол, 30 орчим орос, Буриадууд үхсэн”. Генерал Унгернийн удирдлаган дор алба хаахыг хүссэн олзлогдсон хятад цэргүүдээс хошууч Лигийн удирдлаган дор цэргийн ахлах зааварлагч Костромитиновтой дөрвөн зуут хятад морин цэргийн дэглэм байгуулжээ.[2] ОХУ-ын гадаад бодлогын архивт буй Барон Унгернаас Найдан ванд бичсэн захидалд “генерал Джа-у-наар толгойлуулсан 4000 хятадыг олзлов” гэсэн мэдээ бий.

ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүх судлаач түүхийн ухааны доктор Сергей Львович Кузьмин: “Барон Унгерний гавьяа бол Монголыг Хятадын түрэмгийллээс чөлөөлж, сүүлчийн хааных нь хууль ёсны засаглалыг сэргээсэн, улс орныг нь тусгаар болгож чадсанд оршино”.[4]

Урлагийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Түүнчлэн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 路履仁.《外蒙古见闻纪略》—中国政协文史资料委员会.— С.《文史资料选辑》第63辑.
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. Улаан Хадын дэргэдэх байлдан бол монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн гол уйл явдлын нэг мөн. Улаанбаатар: Мөнхийн Үсэг, 2014, резюме: арын хавтас.
  3. Оссендовский Ф. И звери, и люди и боги. Москва: Пилигрим. 1994. c.242
  4. "Барон Унгерн 1921 оны хувьсгалд ямар нөлөө үзүүлсэн бэ?". Archived from the original on 2022-08-27. Retrieved 2022-08-27.