Улсын Их Хурал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монгол улс
State emblem of Mongolia.svg

Энэ өгүүлэл нь дараах
сэдвийн хэсэг болно:

Монгол Улсын
улс төр ба засаглал



Газрын зураг

Улсын Их Хурал нь Монгол улсын Парламент юм. Монгол Улсын Их Хурал нь нэг танхим, 76 гишүүнтэй. Монгол улсын засгийн газрыг томилдог, төрийн эрх барих дээд байгууллага юм. Одоогийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүнийг эндээс үзнэ үү.

Агуулга

[засварлах] Түүх

Монгол улсын дөрөв дэх Үндсэн Хууль нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын чуулганаар 1992 оны 1 сарын 1З ны өдрийн 11 цаг З5 минутад Улаанбаатар хотноо батлагджээ. Энэхүү үндсэн хуулийн гуравдугаар буюу Монгол улсын төрийн байгуулал гэсэн бүлэгт Монгол Улсын Их Хурлыг дараах зүйлүүдээр тодорхойлон зааж өгсөн байдаг:

  • Хорьдугаар зүйлд: Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.
  • Хорин нэгдүгээр зүйлд:
1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.
2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

[засварлах] Сонгуулийн эрх

Улсын Их Хурлын 76 гишүүн бүгд өөр өөрсдийн сонгуулийн тойргийг төлөөлөх ба 4 жилийн хугацаатайгаар сонгогдоно. Сонгуульд оролцох эрхтэй нийт ардын 50-с дээш хувь нь л сонгуульд оролцвол сонгууль хүчинтэй болно. 18 нас хүрсэн, Монголд амьдарч буй иргэд сонгох эрхтэй. 25 наснаас дээш иргэд сонгогдох эрхтэй байна.

[засварлах] Гүйцэтгэх үүрэг

УИХ засгийн газартай хамт шинэ хууль тогтоомжийг гаргана. УИХ-д төлөөлөгчтэй намууд ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшүүлнэ. Мөн ерөнхий сайд ба бусад сайдуудыг баталдаг. Шийдвэрүүдэд нь ерөнхийлөгч хориг тавихад нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж авахгүй бол шийдвэр хэвээрээ үлдэнэ. Мөн Үндсэн хуулийг өөрчлөхөд нийт гишүүний гуравны хоёр зөвшөөрөх ёстой.

[засварлах] Их Хурлын дарга нар

Их Хурлын даргыг гишүүд дундаас нь сонгодог.

д.д Нэр Ажилласан хугацаа
1 Нацагийн Багабанди 1992 - 1996
2 Раднаасүмбэрэлийн Гончигдорж 1996 - 2000
3 Лхамсүрэнгийн Энэбиш 2000 - 2001
4 Санжбэгзийн Төмөр-Очир 2001 - 2004
5 Намбарын Энхбаяр 2004 - 2005
6 Цэндийн Нямдорж 2005 - 2007
7 Данзангийн Лүндээжанцан 2007 - 2008
8 Дамдины Дэмбэрэл 2008 -

[засварлах] Мөн үзэх

[засварлах] Гадаад холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр