Ульрике Майфарт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ульрике Майфарт
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of Germany.svg Баруун Герман
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ульрике Нассе-Майфарт
Төрсөн огноо 1956 оны 5 сарын 4
Төрсөн газар Майн дахь Франкфурт
 
Медалиуд
Зуны олимп
Алт Мюнхен 1972 Өндрийн харайлт
Алт Лос-Анжелес 1984 Өндрийн харайлт
Дэлхийн АШТ
Мөнгө Хельсинки 1983 Өндрийн харайлт

Ульрике Нассе-Майфарт (герм. Ulrike Nasse-Meyfarth, 1956 оны 5 сарын 4-нд төрсөн) нь Германы өндрийн харайлтын тамирчин эмэгтэй юм. Тэрээр олимпийн наадамд 1972, 1984 онд 2 удаа түрүүлжээ. Эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрлөөр хамгийн залуудаа аварга болж байсан тэрээр 1984 онд түрүүлэхдээ тухайн үеийнхээ хамгийн хөгшин аварга болсон юм (Одоо тус амжилтыг 31-тэйдээ түрүүлсэн Стефка Костадинова эзэмшдэг).

Тамирчны замнал[засварлах]

Майн дахь Франкфуртад мэндэлсэн Майфартын тамирчны замнал эрт эхэлжээ. 1971 онд дөнгөж 15-тайдаа Баруун Германы АШТ-ээс мөнгөн медаль хүртэж, ирэх жил нь нутгийнхаа Мюнхен хотод болох олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох гурав дахь тамирчнаар тодорсон.

Тухайн үед Дик Фосберигийн Мехикогийн олимпийн үеэр анх үзүүлсэн, шинэ төрлийн харайлтын техникийн эзэмшсэн цөөхөн эмэгтэй тамирчдын нэг нь Майфарт байсан юм. Гэхдээ хувийн дээд амжилт нь дөнгөж 1.85-метр байсан тул хэн ч түүнээс амжилт хүлээгээгүй байжээ. Гэсэн ч нутгийнхаа хөгжөөн дэмжигчдийн өмнө тэрээр хувийн дээд амжилтаа 5 см-ээр ахиулж, 1.90 метрт харайсан нь алтан медаль авахад хангалттай байв. Түүнийхээ дараа 2 см-ээр ахиулж, дэлхийн дээд амжилттай тэнцүү өндрийг захиалснаа амжилттай гүйцэтгэсэн байна. Ийнхүү 16 настай Майфарт хөнгөн атлетикийн хувийн төрөлд хамгийн залуудаа олимпийн аварга болжээ.

Олимпийн дэвжээнд үзүүлсэн гайхамшигтай амжилтынхаа дараа тэр 1978 он хүртэл 1.92-метр дээгүүр давж чадаагүй. Энэ хугацаанд нэг ч томоохон тэмцээнд түрүүлж чадаагүй бөгөөд 1974, 1978 оны Европын АШТ-д 7, 5-р байр тус тус эзэлж, 1976 оны Монреалийн олимпод бүр урьдчилсан шатнаас хасагджээ. Баруун Герман улс 1980 оны Москвагийн олимпийг бойкотлосноос болж олимпод дахин түрүүлэх мөрөөдлөө хойшлуулахаас өөр аргагүй болов.

1982 онд Майфарт дахин "эргэж ирсэн" гэж хэлж болно. Мөн онд тэрээр Европын танхимын болон задгай талбайн АШТ-д түрүүлж, 2.02 м дээгүүр харайж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ. 1983 онд анхны Дэлхийн АШТ-д өмнөх жилийн Европын аварга Тамара Быковатай ширүүн өрсөлдсөний эцэст мөнгөн медаль зүүсэн. Лондонд болсон тэмцээнд Быкова, Майфарт хоёр хоёул 2.03 м дээгүүр харайж, дахин дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Гэхдээ Быкова дөрөвхөн өдрийн дараа дэлхийн дээд амжилтыг 1 см-ээр ахиулжээ.

1984 оны Лос-Анжелесийн олимп Ульрике Майфартын оролцсон хамгийн сүүлчийн томоохон тэмцээн байсан юм. Быкова нарын хэд хэдэн хүчтэй өрсөлдөгч нь социалист орнууд олимпийг бойкотлосноос болоод оролцоогүй. Тэрээр 2.02 м дээгүүр харайж, өмнөх олимпийн аварга, Италийн Сара Симеониг ялан олимпийн хошой аварга цолтой болжээ.

Эшлэл[засварлах]