Ульяновск муж
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Ульяновск муж (Монгол) Ульяновская область (Орос) |
|
|---|---|
ОХУ дахь Ульяновск мужийн байршил |
|
| сүлд | далбаа |
| Төрийн дуулал: n/a | |
| Төв | Ульяновск |
| Байгуулагдсан | 1943 оны 1 сарын 19 |
| Статус Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Муж Ижил мөрөн Ижил мөрөн |
| Код | 73 |
| Нутаг дэвсгэр | |
| Нутаг дэвсгэр - Нутаг дэвсгэрийн эрэмбэ |
37,300 км² 59 |
| Хүн ам (2002 оны хүн амын тооллого) | |
| Хүн ам - Хүн амын эрэмбэ - Нягтшил - Хотын - Хөдөөний |
1,322,000 хүн 36 35.4 хүн / км² |
| Албан ёсны хэл | орос |
| Засгийн газар | |
| Захирагч | Сергей Морозов |
| Нэгдүгээр орлогч захирагч | Владимир Козин |
| Хууль тогтоох байгууллага | Ульяновск мужийн депутатуудын хурал |
| Дүрэм | Ульяновск мужийн дүрэм |
| Албан ёсны вэбсайт | |
| http://www.ulgov.ru/ | |
Ульяновск муж (Орос хэл: Ульяновская область) нь Оросын Холбооны Улсын Ижил Мөрний Холбооны тойрогт багтах муж бөгөөд мужийн төв нь Ульяновск хот.
Агуулга |
[Засварлах] Газарзүй
Ижил мөрнөөр мужийн нутаг дэвсгэр харьцангуй өндөрт өргөгдсөн баруун хэсэг, нам дор газар болох зүүн хэсэгт хуваагдана. Хойд талаараа Татарстан, Чуваш, зүүн талаара Самара муж, өмнө талаараа Саратов муж, баруун талаараа Пенза муж, Мордоватай хиллэнэ.
1 сарын дундаж температур -13 хэм, 7 сарынх +19 хэм бөгөөд жилийн хур тунадасны дундаж хэмжээ нь 400мм.
Нутгийн 4-ний 1-г ой мод эзэлнэ. Үржил шим сайтай хөрстэй тул газар тариалан өргөн дэлгэрсэн.
[Засварлах] Хүн ам
Орос, татар, чуваш, мордовачууд голчлон оршин сууна.
[Засварлах] Түүх
1430-аад оноос Казанийн ханлигийн бүрэлдэхүүнд багтаж байв.
1648 онд одоогийн Ульяновск хот байгаа газарт бэхлэлт баригдан, Симбирск гэж нэрлэгдэв. 1671 онд Степан Разины удирдсан бослогын үед казак цэргүүд, Оросын армийн шийдвэрлэх тулаан энд болсон.
18-р зууны үеэс оросууд олноор суурьшиж эхлэв.
1924 онд Ленинийг нас барахад түүний дурсгалыг хүндэтгэн Симбирскийг Ульяновск гэж нэрлэх болов.
1943 оны 1 сарын 19-нд мужийн статустайгаар зохион байгуулагдсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Москва, Ленинградаас олон үйлдвэр, боловсролын байгууллагууд шилжин ирж ажиллаж байв.
[Засварлах] Цагийн бүс
Тус муж нь Москвагийн цагийн бүст багтана.
Өөрөөр хэлбэл, UTC+3 цагийн бүст багтах бөгөөд зуны цагийн үедээ UTC+4 болно.
| Commons: Ulyanovsk Oblast - зураг, медиа материалууд |