Умар Пёнъань

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Умар Солонгос улсын их эрхт арван дөрвөн нутгийн нэг
Умар Пёнъань аймаг
평안북도 → Пён-ань-пүг-ду
Пёнбүг / 평북
Улс орон Flag of North Korea.svg Умар Солонгос (БНАСАУ)
Бүс, муж Куаньсо
Засаг захиргааны нэгж аймаг (도 ту/ду)
Засаг захиргааны төв Шинийжү
Нутгийн хуваарь 25 нутаг = 3 хот + 22 хошуу
Газар нутаг 12,680.3 км²
Хүн ам (2008) 2,728,622 хүн
Нягт сийрэг 215 хүн/км²
Умар Пёнъанийхан Солонгос үндэстэн (≤100%)
1896 он Пёнъань хуваагдаж үүссэн
1945 он БНАСАУ-д харъяалагдсан
Цагийн бүс Солонгосын цаг (НЗНЦ+9)

Умар Солонгос улс (БНАСАУ)-ын их эрхт арван дөрвөн нутгийн нэг нь Умар[1] Пёнъа́нь[2] аймаг (солонгосоор 평안북도 [пёнъаань пүгдуу], англиар North Pyongan Province, оросоор провинция Пхёнан-Пукто) юм. Чусонь улсын үеийн найман аймгийг 1895-1896 онд өөрчлөн байгуулсны дүнд Пёнъань аймаг өмнөд, умард хоёр аймаг болж хуваагдсны нэг нь энэхүү Умар Пёнъань юм. Япон эзэрхийлсэн үеийн дараа 1945 онд Солонгос улс тусгаар тогтноход хуваагдсан хоёрын умард орон буюу БНАСАУ-д нь мөн нэрээрээ харъяалагджээ. Солонгосчууд нэрийг нь 평북 (Пёнбүг) гэж товчлож хэвшсэн байдаг.

Нутгийн хуваарь[засварлах]

Умар Пёнъань аймаг дотроо 3 хот (시), 22 хошуу (군) болж хуваагддагаас гурван хотыг нэрлэвэл:

  • Шинийжү (신의주시) – аймгийн төв
  • Чонжү (정주시) – 1994 онд хот болсон
  • Күсон (구성시) – 1987 онд хот болсон

Зураг[засварлах]

Лавлах бичиг[засварлах]

Викимедиа дуу дүрсний сан: Умар Пёнъань
  1. Умар гэдэг нь оноосон нэрийн өмнөх зүг байр заасан утга. Ерөнхий нэрээр бол Пёнъань нутгийн умард аймаг болно.
  2. Энэхүү нэрийг монгол кирилээр Пёнъань-аас гадна Пён-Ань, Пёнан, Пён-Ан, Пёнань, Пёнган зэрэг олон янзаар галиглана.