Ума Турман

Каннын кино наадмын үеэр, 2001 он

Ума Турман (Англи: Uma Karuna Thurman; 1970 оны 4 сарын 29-) нь Холливудын кинонд голчлон тоглодог Америкийн жүжигчин. Америкийн Нэгдсэн Улсын Массачусеттс Муж Улсын Бостонд төрсөн. Өндөр нь 181 см.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Аав нь Төвөдийн Буддизм судлаач, Колумбиа Их Сургуулийн профессор Роберт Турман. Ума гэдэг нэр нь төвөд хэлнээс гаралтай. Ээж нь швед хүн бөгөөд сэтгэл мэдрэлийн эмч. Боловсролтой гэр бүлд төрсөн Ума охины IQ нь 160. Энэ нь Холливудын жүжигчид дунд Харвард Их Сургуулийг төгссөн Мэтт Дэмонтой ижил юм.

Анх загвар өмсдөг байсан аж.

1991 онд Гэри Олдмантай гэрлэсэн боловч удалгүй салсан. Түүний дараа жүжигчин Этан Хоуктай гэрлэж 2 хүүхэдтэй болж, 2001 онд "Тэйп" кинонд нөхөртэйгээ цуг тоглосон. Гэвч 2003 онд нөхөр нь өөр бүсгүйтэй орооцолдсон нь мэдэгдэж, 2004 онд салжээ.

Тоглосон кинонууд[засварлах | кодоор засварлах]

  • Аавыгаа үнсээд тавтай нойрсоорой Kiss Daddy Goodnight (1987)
  • Аюултай харилцаа Dengerous Liaisons (1988)
  • Жонни би гүд Johnny Be Good (1988)
  • Барон Мянгуужингийн адал явдлууд The Adventures of Baron Munchausen (1988)
  • Зүрх сэтгэл буй газарт Where the Heart Is (1990)
  • Хэнри Жюн хоёр Henry & June (1990)
  • Робин Гуд Robin Hood (1991)
  • Женнифер 8 Jennifer Eight (1992)
  • Сүүлчийн дүгнэлт Final Analysis (1992)
  • Галзуу нохой ба алдар цуу Mad Dog and Glory (1993)
  • Коугиөлүүд ч муухай аашилдаг Even Cowgirls Get The Blues (1993)
  • Хялбаршуулсан өгүүллэг Pulp Fiction (1994)
  • Грүвийн гүн Duke Of Groove (1996)
  • Нуурын дэргэд нэг сар A Month by the Lake (1995)
  • Үзэсгэлэнт охид Beautiful Girls (1995)
  • Муур нохдын тухай үнэн The Truth About Cats & Dogs (1996)
  • Гаттака Gattaca (1997)
  • Бэтмэн ба Робин Batman & Robin (1997)
  • Азгүй амьтан Les Miserables (1998)
  • Өшөө авагч The Avengers (1998)
  • Sweet and Lowdown (1999)
  • Вател Vatel (2000)
  • Голден Боул The Golden Bowl (2000)
  • Челси валлс Chelsea Walls (2001)
  • Тэйп Tape (2001)
  • Төлбөрийн чек Paycheck (2003)
  • Биллийг ал Kill Bill (2003)
  • Биллийг ал, 2-р анги Kill Bill: Vol. 2(2004)
  • Би Күүл Be Cool (2005)
  • Прайм Prime (2005)
  • Продюсерууд The Producers (2005)
  • Миний супер хуучин найз охин My Super Ex-Girlfriend (2006)

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]