Умберто Де Морпурго

Умберто Де Морпурго
Теннис
Төлөөлдөг улс: ИталиИтали Итали
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Умберто Луйс Де Морпурго
Төрсөн огноо 1896 оны 1 сарын 12 (1896-01-12)
Төрсөн газар Триесте
Нас барсан огноо February 26, 1961(1961-02-26) (65 насалсан)
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Парис 1924 Эрэгтэй ганцаарчилсан

Барон Умберто Луйс Де Морпурго (Итали: Umberto Louis De Morpurgo, 1896 оны 1 сарын 12 – 1961 оны 2 сарын 26) нь Италийн теннисчин байв.

Де Морпурго Австрийн харьяаны Триесте хотод мэндэлсэн бөгөөд төрөлх хот нь дэлхийн нэгдүгээр дайны дараа Италид шилжихэд тус улсын иргэншилтэй болжээ. Тэрээр дэлхийн эрэгтэй теннисчдийн жагсаалтад 3 жил дараалан чансаагаараа эхний 10-т бичигдэж байв - 1928 онд 9, 1929 онд 10, 1930 онд 8.

Теннисний замнал[засварлах | кодоор засварлах]

Де Морпурго 1911 онд Их Британийн өсвөрийн аварга, 1915 онд Парисын оюутны аварга цолыг хүртэж байсан бөгөөд 1927, 1929 - 1931 онд Италийн шилдэг эрэгтэй теннисчин болж байв.

1929 онд Барон Де Морпургог Бенито Муссолини Италийн Теннисний Коммисараар томилогдож байжээ.

Олимп[засварлах | кодоор засварлах]

1924 оны Парисын олимпод Де Морпурго тэр жилийн Вимблдоны ганцаарчилсан төрлийн аварга, Францын Жан Боротраг хожиж, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлөөс хүрэл медаль хүртжээ.

Дэвисийн цом[засварлах | кодоор засварлах]

Итали улс анх 1922 онд Дэвисийн цомд багаа оролцуулахад Де Морпурго бүрэлдэхүүнд нь багтсан бөгөөд 1933 он хүртэл эх орноо төлөөлөн оролцжээ. Тэрээр Дэвисийн цомын тэмцээнд нийтдээ ганцаарчилсан төрлөөр 39 ялж, 14 ялагдсан бол, хос төрөлд 16-10 гэсэн амжилт үзүүлжээ.[1]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Archive copy". Archived from the original on 2007-09-29. Retrieved 2010-12-24.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)