Уолт Дисней

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Уолт Дисней
Newman Laugh-O-Gram (1921)

Уолт Дисней буюу бүтэн нэр нь Уолтер Элиас Дисней (Англи хэл:Walter Elias Disney , 1- сарын 5, 1901 - 12 сарын 15, 1966) нь АНУ-н хүүхэлдэйн киноны зураач, продюссэр, найруулагч, зохиолч, дуу оруулагч, бизнесмэн юм. Ах Рой Диснейн хамт байгуулсан дэлхийд алдартай Уолт Дисней Компани нь өдгөө жилийн орлого нь 35 тэрбум доллар хүрэх олон улсын корпораци болон хөгжжээ.

Түүний бүтээлүүд дотроос хамгийн алдартай нь Микки Мауз буюу Микки хулгана бөгөөд тэрээр олон жил энэ баатрынхаа дууг оруулж байв. Мөн Дональд нугас болон Минни Мауз, Плуто нохой гээд зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй томчуудын ч үзэх дуртай , хайртай хүүхэлдэйн киноны баатруудыг зохиосон болно.

Дисней Америкийн кино академийн шагналд 59 удаа нэр дэвшиж, Оскарын 26 шагнал хүртсэн нэрт уран бүтээлч байв. Тэрээр нэг жилд Оскарын дөрвөн шагнал авсан бөгөөд Оскарын хамгийн их шагналтай болон хамгийн олон удаа нэр дэвшсэн амжилтын эзэн болжээ. Үүнээс гадна долоон удаа "Эмми"-гийн шагнал хүртсэн байна. АНУ, Япон, Франц, Хятад зэрэг дэлхийн олон оронд түүний нэрээр нэрлэсэн Диснейлэнд, Уолт Дисней дэлхийн амралт зугаа цэнгээний хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Хүүхэлдэйн киноны нэрт уран бүтээлч АНУ-ын Флорида муж улсад Диснейлэнд амралт зугаа цэнгээний хүрээлэн байгуулах төслийн нээлт хийхээс хэдхэн жилийн өмнө буюу 1966 оны 12 дугаар сарын 15-нд 65 насандаа уушигны хорт хавдрын улмаас насан өөд болжээ.

Намтар[засварлах]

Бага нас[засварлах]

Уолт Дисней АНУ-ын Иллиной муж улсын Чикаго хотод Юнион Пасифик төмөр замын байгуулагын ажилтан Элиас Диснейн хүү болон төржээ. Түүний эцэг 1888 онд ээж Флоратай нь гэрлэсэн байна. Тэд Калифорни мужаас нүүн суурин ажил хийхээр Канзас хотруу шилжсэн ба дараа нь ажлын шугамаар Чикагод нүүн суурьшаад байв. Уолт Дисней энэ гэр бүлийн дөрөв дэх хүүхэд байсан юм. 1906 онд түүнийг 4 настай байхад тэднийх Миссури мужруу нүүн газар тариалан эрхлэх болсон тул бага насны ихэнх цагаа тэнд өнгөрөөнө. Тариалангийн талбайн дэргэдэх төмөр замаар давхин өнгөрөх галт тэрэгний дуунд бяцхан Уолт дуртай байсан ба буудалд сонин, попкорн зардаг байв. Тэрээр багаасаа л зураг зурах дуртай байжээ. Дисней ахлах сургуульд суралцахдаа сургуулийн сонины шог зураач болжээ.

Өсвөр үе[засварлах]

Тэрээр 16 насандаа цэрэгт элсэхээр сургуулиасаа гарсан байна. Гэвч түүний цэрэгт татагдах нас болоогүй учир арми хүлээн аваагүй аж. Цэрэгт татагдаж чадаагүй Дисней найзын хамт Улаан загалмайн нийгэмлэгт элсэх шийдвэр гаргажээ. Үүний дараа тэрээр Дэлхийн нэгдүгээр дайны үед Францад нэг жил байжээ. Энэ хугацаанд залуу Дисней эмнэлгийн түргэн тусламжийн машины жолоочоор ажиллаж байв.


Гадаад холбоос[засварлах]

Disney1968.jpg
Commons
Викимедиа дуу дүрсний сан: Уолт Дисней