Уран гулгалт

Тэшүүрийн ирний хэлбэр ангилал

Уран гулгалт гэдэг нь мөсөн дээр тэшүүрээр гулгангаа эргэх, үсрэх зэргээр уран сайхан гулгах биеийн тамир, спортын төрөл юм. Уран гулгалт нь өвлийн олимпын албан ёсны төрлүүдийн нэг юм. Ганцаараа, хосоороо болон багаараа гулгаж болно. Уран гулгалт бол хувь хүмүүс, хосууд эсвэл багууд мөсөн дээр урнаар тэшдэг спорт юм. Олимпын дөрвөн төрөл бол эрэгтэйчүүдийн ганцаарчилсан, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл, хосын төрөл, мөсөн дээрх бүжиг юм. Олимпын бус төрөлд багийн буюу синхрон тэшүүр, мөсөн дээрх театр, дөрвөн дугуйт тэшүүр орно. Өсвөрийн болон насанд хүрэгчдийн тэмцээнээс эхлэн уран гулгагчид ерөнхийдөө хоёр хөтөлбөрийг (богино ба чөлөөт үзүүлбэр) гүйцэтгэдэг бөгөөд үзүүлбэр бүрт эргүүлэг, үсрэлт, алхамт,өргөлт, шидэлттэй үсрэлт, үхлийн спираль болон бусад элементүүд эсвэл хөдөлгөөнүүдийг хийж гүйцэтгэх ёстой.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Уран гулгалт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Уран гулгалт – Энэ үгийг тайлбар толиос харна уу