Усанд үсрэлт

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Усанд үсрэлт
Diving tower at the 2008 EC.jpg
2008 оны ЕАШТ-ий усанд үсрэлтийн тавцан
Дээд түвшний захирах байгууллага Олон Улсын Усанд Сэлэлтийн Холбоо (FINA)
Онцлог шинж
Ангилал Усан спорт
Олимп 1904 оноос

Усанд үсрэлт нь тавцан буюу трамплинаас акробатикийн үзүүлбэр хийнгээ ус руу үсэрч орох замаар өрсөлддөг спортын төрөл юм. Тус спорт нь олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн спорт билээ. Мөн жирийн иргэд зуны цагт усанд үсэрч хөгжилддөг.

Усанд үсрэлтийн спорт олимпийн хамгийн олон үзэгчтэй спортуудын нэг бөгөөд тамирчдаас хүч чадал, уян налархай байдал, мэдрэмж зэрэг гимнастик, бүжгийн элементүүдийг шаарддаг сонирхолтой спорт юм.

Сүүлийн жилүүдэд Хятад улс шигшээ багийн дасгалжуулагчаар Лиан Бошиг томилж, Грег Луганисын аргыг судлан сургалтын арга барилаа өөрчилснөөсөө хойш дэлхийн тавцанд ноёрхож байна.