Усны барилга байгууламжийн инженер

Усны барилга байгууламжийн инженер нь мэргэжлийн хөтөлбөр юм.

Түүхэн тойм[засварлах | кодоор засварлах]

Усны барилга байгууламжийг барих, ашиглах, засварлах ажил ихээхэн өргөн далайцтай болсонтой холбогдуулан 1963 онд МУИС-ийн бүрэлдэхүүн Инженерийн факультетийн Архитектурын тэнхимийн харъяанд Гидротехникийн салбарыг нээж тусгай дунд мэргэжлийн гидротехникчдийг элсүүлэн түргэвчилсэн сургалтаар суралцуулснаар эх орондоо гидротехникч инженер буюу усны усны барилга байгууламжийн инженер бэлтгэж эхлэсэн байна.

Усны барилга байгууламжийн инженер Монголд[засварлах | кодоор засварлах]

Анхны төгсөгчид[засварлах | кодоор засварлах]

Анхны түргэвчилсэн сургалтаар 48 дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн байдаг юм. Тэдгээрээс Содномцэрэн, Мажиг гуай зэргийн олон өндөр настан инженерүүд энх тунх амьдарч байгаа ба тэдэндээ эрүүл энхийг хүсэн ерөөе. Харин 1966 оноос эхлэн 5 жилийн сургалтаар 1971 он хүртэл зөвхөн гидроинженерүүдийг бэлтшэж байсан бөгөөд энэ хугацаанд 79 гидроинженерийг төгсгөсөн байна.

1969 онд МУИС-ийн харьяанд Политехникийн дээд сургууль байгуулагдахад Барилгын инженерийн факультетийн харъяанд анх Гидравлик, ус хангамж, усжуулалтын тэнхим байгуулагдаж гидротехник ба сантехникийн салбарын сургалтыг хариуцан явуулах болсон нь одоогийн Хүрээлэн буй орчны инженерийн салбар үүсч бий болох суурь тавигдсан юм. Тэр үед тэнхимийн эрхлэгчээр МУ-ын гавъяат усжуулагч Н.Должинжав, багшаар Д.Дамдиндорж, Г.Нансалмаа, Ш.Жамъян, Д.Шар нар ажиллаж байв. Тухайн үед мэргэжлийн сургалтын материаллаг бааз байгаагүйгээс гадна багшлах боловсон хүчин дутмаг байсан учраас ЗХУ-аас (хуучин нэрээр) дэд эрдэмтэн, доцент П.П.Мойс (1964-1966), В.К.Тарасов (1964-1965), профессор С.М.Слиский (1966), доцент В.ß.Терновцев (1969-1970), доктор, профессор, ШУ-ны гавъяат зүтгэлтэн, төрийн шагналт Ф.Ф.Губин (1970), доцент Б.Д.Носков (1970-1971), Б.А.Животовский (1971-1973), дэд эрдэмтэн А.П.Гурьев (1973-1976) ..Павлов (1978-1979), Е.И.Тертичник(1978-1979) зэрэг мэргэжилтэн багш нарыг урин ажиллуулж байсан ба 1970 оноос ЮНЕСКО болон Монголын усны аж ахуйн байгууллагуудын хүч хөнрөнгөөр инженерийн ба ерөнхий гидравликийн, насосын, гидротехникийн барилгын, мелиорацийн ба гидрометрийн лаборатор, кабинетудууд байгуулагдсан байв.

Шинэчлэл[засварлах | кодоор засварлах]

Хөдөөгийн төв суурин болон бэлчээрийн ус хангамжийг сайжруулах, усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, усны барилгын салбар хурдацтай хөгжих болсонтой холбогдуулан 1972 оноос эхлэн гидроинженерүүдийг гидромелиорацийн ба ус хангамж-усжуулалтын гэсэн 2 мэргэшлээр бэлтгэж эхлэсэн ба сургалтын энэ үйл явц 1993 он хүртэл үргэлжилж гиромелиорацийн инженер мэргэшлээр 197 оюутан, ус хагнамж усжуулалтын мэргэшлээр 203 мэргэжилтэн төгссөн байна. Усны барилга байгууламжийн инженерийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд өндөр мэдлэг, дадлага туршлагатай багшлах боловсон хүчний асуудал 1980-аад оны дунд үе гэхэд бараг шийдэгдсэн бөгөөд энэ үед техникийн ухааны доктор (Ph) Н.Должинжав, Ц.Басанжав, ахмад багш Д.Дамдиндорж, Г.Нансалмаа, Г.Тэгшжаргал, Б.Жамбалддорж, З.Мижиддорж, Н.Чагнаа, К.Н.Назаренко, П.Болд, Ш.Даваажамц, Х.Пүрэвдорж нар ажиллаж байв.

1989 онд Барилга архитектурын ба Сантехник-Гидроинженерийн факультетийг нэгтгэн Барилгын инженерийн факультет болгон зохион байгуулагдахад деканаар Ц.Дашдорж, гидротехникийн тэнхимийн эрхлэгчээр (Ph.D) Ц.Басанжав нар ажилласан ба сургалтын материаллаг бааз бэхжүүлэх, сургалтыг боловсронгуй болгох, өндөр мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэн гаргах, багшлах боловсон хүчнээр хангах, эрдэм шинжилгээ судалгааны болон гэрээт ажил хийх зэрэгт ихээхэн анхаарч ажиллаж байв.

Өнгөрсөн хугацаанд тус салбарын багш нараас шинжлэх ухаааны доктор 1 (Ж.Хогдон), техникийн ухааны (Ph.D) доктор, дэд профессор 4 (Н.Должинжав, Ц.Басанжав, Ш.Даваажамц, М.Дугармаа), ШУТИС-ийн хүндэт профессор 8 (Н.Должинжав, Ж.Хогдон, Г.Нансалмаа, Б.Жамбалдорж, Г.Тэгшжаргал, З.Мижиддорж, Ц.Басанжав, П.Болд) нар төрөн гарсны дээр Н.Должинжав Монгол улсын гавъяат усжуулагч цолоор, Н.Должинжав, Ж.×огдон нар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн” одонгоор, Г.Тэгшжаргал, Ц.Басанжав, нар “Алтан гадас” одонгоор, Д.Дамдиндорж, Б.Жамбалдорж, П.Болд нар ”Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдсан байдаг юм.

Орчин үе[засварлах | кодоор засварлах]

ТИС болон ШУТИС-ийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн, сургалтын кредит системд шилжих болсон блон мэргэжлийн нэрийг олон улсад зөвшөөрөгдсөн нэр томьёололоор нэрлэх шаардлага гарсантай холбогдуулан 1990 оноос усны барилга байгууламжийн инженер бэлтгэж эхлэсэн ба өнөөг хүртэл 152 мэргэжилтэнг уг мэргэжлээр төгсгөжээ. Мөн 1998 оноос хойш усан цахилгаан станцын барилгын инженер мэргэжлээр элсэлт авч нийт 16 мэргэжилтэн, 2006 оноос хойш усны нөөц ба экологи мэргэжлээр 91 мэргэжилтэн бэлтгээд байна. Өөрөөр хэлбэл монгол улсад усны барилга байгууламжийн салбарын инженер бэлтгэж ирсэн энэ 50 жилийн хугацаанд гидроинженер буюу усны барилга байгууламжийн инженер мэргэжлээр 678 буюу нийтдээ 785 бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэжээ. Бэлтгэн гаргасан нийт мэргэжилтнээс 94 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, 110 нь тэтгэвэрт гарсанаас гадна 13 төгсөгч гадаадад амьдарч байна. Иймд 568 нь эх орондоо ажиллаж байна. Тус гидравлик, усны барилга байгууламжийн профессеорын багт (Ph.D) Ш.Даваажамц, М.Дугармаа, Я.Туул, ШУТИС-ийн хүндэт профессор, ахлах багш П.Болд, докторант ахлах багш Н.Насанбаяр, докторант багш С.Баасансүрэн, докторант багш Ц.Алтанцэцэг, магистр багш Н.Болдбаатар, магистр-гэрээт багш Б.Аюурзана, хичээлийн туслах ажилтан Л.Болдмаа нар ажиллаж усны барилга байгууламжийн инженер, усны нөөц ба экологи болон усны менежментийн мэргэжлээр 3-4 курсэд суралцаж байгаа нийт 60-80 оюутан, БИАС, УУИС, ҮТДС, ГГТС-ийн 550-600 оюутанд 20 гаруй төрлийн хичээл зааж байна.

Шинэ үе[засварлах | кодоор засварлах]

Сургалтын эд хэрэглэгдэхүүний баазыг бэхжүүлэхэд 2009 оноос хойш илүүтэй анхаарч ажилласны дүнд өнөөдөр дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн техник хэрэгслийг үйлдвэрлэдэг Англи улсын TQ /TecQuipment/ компаний тоног төхөөрөмжөөр гидравликийн болон насосын лабораториудыг тоноглоод сургалтад ашиглаж байгаагаас гадна ойрын хугацаанд хөрсний ус-физикийн иж бүрэн лабораторийг ашиглалтад оруулахаар бэлтгэлээ хангаад байна. Лабораторийн эдгээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг авахад БИАС-ийн захиргаа, Нидерландын вант улсаас монгол улсад 2008-2013 онуудад хэрэгжүүлсэн “МоМо” төслийн хамт олон талархал илэрхийлье.