Уулбаян сум
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Уулбаян нь Сүхбаатар аймгийн сум юм.
[засварлах] Түүх
1925 онд анх Уулбаянмөнх уулын хошуу нэртэйгээр байгуулагдаж, Хан Хэнтий аймгийн Мөнххаан уулын хошуунд захирагдаж байснаа 1931 оноос Уулбаянмөнх сум болж Хэнтий аймгийн харьяанд оруулсан байна. 1942 оноос Сүхбаатар аймгийн харьяанд шилжиж Уулбаян сум гэж нэрлэгдэх болжээ.
[засварлах] Газар зүй
Сумын газар нутаг нь намхан гүвээ толгод зонхилсон, чулуурхаг, говь бударгана, хужир мараа бүхий хөрстэй. Төмрийн хүдэр, жонш, занар, чулуун нүүрс, барилгын түүхий эдийн баялагтай.
[засварлах] Хүн ам
Монгол улсын начин Ч.Өвгөнхүү, ардын жүжигчин дуучин Ш.Чимэдцэеэ, гавьяат тээвэрчин Б.Намхай, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор Т.Намжим нар энэ сумын унаган иргэд нь юм.
| Сүхбаатар | |
|---|---|
| Асгат сум | Баяндэлгэр сум | Дарьганга сум | Мөнххаан сум | Наран сум | Онгон сум | Сүхбаатар сум | Түвшинширээ сум | Түмэнцогт сум | Уулбаян сум | Халзан сум | Эрдэнэцагаан сум Аймгийн төв: Баруун-Урт |
|