Ухаа хөгт

Ухаа хөгт

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Хиазтан
Овог: Хөгтийнхөн
Төрөл: Glareola
Зүйл: G. maldivarum
Латин нэр
Glareola maldivarum
Forster, 1795

Ухаа хөгт (Glareola maldivarum), урьд Ухаа сугат хөгт гэгдэж байсан, нь Хөгтийнхөн овгийн шувуу юм. Энэхүү шувуу нь орой үдэш усны ойролцоо, эсвэл задгай тал газар шавьж хорхой хайн барьж иднэ. Ухаа хөгт зүүн өмнөд Ази, Энэтхэгийн хойд хэсэг, Хятад, Монгол, Европт нутаглах ба өвлийн улиралд Энэтхэг, Индонез, Австралируу нүүдэллэдэг. Газар үүрээ засаж, 2-3 өндөг гаргана.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

G. maldivarum

Биеийн урт нь 23-26.5 см, далавчаа дэлгэхэд 59-64 см юм. Ухаа хөгт нь богино хөл, урт далавч, урт салаа сүүлтэй. Хошуу нь богино ба нисэж байхдаа жавьж барьж идэхэд зохилджээ. Нуруу, толгой нь хар, далавч нь бор ба нислэгийн дэвүүр өд нь хар байна. Далавчны өвөр хэсэг нь хүрэн өнгөтэй.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Glareola maldivarum – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Glareola maldivarum-тай холбоотой мэдээлэл байна.