Ухаа шунгуур

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Ухаа шунгуур
Podiceps auritus1.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 LC.svg
Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Шунгууртан
Овог: Шунгуурынхан
Төрөл: Podiceps
Зүйл: P. auritus
Латин нэр
Podiceps auritus
(Линней, 1758)
Ижил утгатай нэршил

Colymbus auritus


Ухаа шунгуур , Podiceps auritus нь Шунгуурынхан овгийн усны шувуу юм. Биеийн урт нь 31–38 см, далавчаа дэлгэхэд 46–55 см байна. Зуны улиралд эрэгчин шунгуурын толгой нь хар өнгөтэй, нүүрний хоёр хажууд чих мэт харагдах бор туг өдтэй байдаг. Хүзүү нь гүн улаан, жижиг, шулуун хар , үзүүр нь цагаан хошуутай.

Ухаа шунгуур Европ , Азийн цэнгэг уст, ургамал ногоо ихтэй нууранд нутаглана. Мөн АНУ, Канадын зарим хэсэгт таарна. Бусад шунгуурын адил усны эрэг хөвөө орчимд үүрээ засах бөгөөд хөл нь нилээд хойно байрлалтай тул алхаж явахдаа тааруу юм.

Голдуу 2 өндөг гаргана. Дэгдээхэй нь судалтай байх заримдаа ба эцэг эх нь нуруун дээрээ суулган харж торддог.

Nonbreeding plumage

Энэхүү шувуу нь сэлж шумбахдаа гарамгай ба усан доор загас, үе хөлтөн зэргийг хөөн барьж иддэг.



Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Podiceps auritus
Ухаа шунгуурын өндөг.