Уэсли Шнайдер

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Уэсли Шнайдер
Sneijder crop.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Уэсли Бенжамин Шнайдер[1]
Төрсөн огноо 1984 оны 6 сарын 9 (1984-06-09) (27 настай)
Төрсөн газар Нидерланд, Утрехт
Өндөр 1.70 m (5 ft 7 in)[1]
Тоглодог байрлал Довтлох чиглэлийн
хагас хамгаалагч
Клубийн мэдээлэл
Одоогийн клуб ИталиИнтернационале Милан
Дугаар 10
Залуучуудын баг
1991–2002 НидерландАяькс
Насанд хүрэгчдийн баг*
Он Баг Гараа (Гоол)
2002–2007 НидерландАяькс 127 (44)
2007–2009 ИспаниРеал Мадрид 52 (11)
2009– ИталиИнтернационале Милан 31 (4)
Үндэсний шигшээ
2003– НидерландГолланд 72 (19)
* Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 2010 оны 10 сарын 17.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог сүүлд шинэчилсэн: 2010 оны 10 сарын 12

Уэсли Бенжамин Шнайдер (Голланд хэл: Wesley Benjamin Sneijder, 1984 оны зургаадугаар сарын 9) нь Голландын хөлбөмбөгчин бөгөөд Италийн Сериа А лигийн Интернационале (Интер Милан) клубийн хагас хамгаалагчаар тоглодог. Тэр Голландын алдарт хөлбөмбөгчин Иоханн Круффийн нэрэмжит Оны шилдэг залуу тоглогчийн шагналыг хүртэж байсан. Голландын тэргүүн клуб Аяькс Амстердамийн бүтээгдэхүүн билээ. Тэрээр Реал Мадрид, Интернационал гэсэн томоохон клубүүдийг дамжин тоглохдоо амжилт арвинтай байжээ. Италийн клубт очоод эхний улиралдаа Европын гурвал гэх Сериа А, Италийн цомын аварга, УЕФА Аваргуудын лигт түрүүлсэн нь бий.

2010 оны ДАШТ-д Голландын шигшээ багийн бүрэлдэхүүнд амжилттай сайн тоглож шилдэг тоглогчид олгодог Мөнгөн бөмбөг шагналын эзэн болсон юм.

Агуулга

[засварлах] Бага нас

Уэсли Шнайдер 1984 оны зургаадугаар сарын 9-нд Утрехт хотноо хөлбөмбөгчний гэр бүлд мэндэлжээ. Аав нь хөлбөмбөгчин байсан, ах нь ч мөн. Дүү нь хөлбөмбөгчин болохоор суралцаж буй.[2]

[засварлах] Клуб

[засварлах] Аяькс Амстердам

Шнайдер Аяькст тоглож байгаа нь

Голландын хамгийн шилдэг хөлбөмбөгийн клуб болох Аяьксийн академид суралцаж төгссөн тэрээр арвандолоон насандаа мэргэжлийн анхны гэрээгээ байгуулан Аяькс Амстердамын бүрэлдэхүүнд гарах болсон юм. Аяькс Амстердам клубт Шнайдер 2002 оноос 2007 оныг хүртэл 122 тоглолтонд оролцож 44 гоол оруулсан байна. 2007 оны наймдугаар сарын 12-нд Реал Мадрид клубт 27 сая еврогоор худалдаж очсон Голландын хамгийн өндөр үнээр зарагдсан хоёр дахь хөлбөмбөгийн тоглогч болжээ.

[засварлах] Реал Мадрид

Уэсли Шнайдер Аякст байх үедээ 2006 он

Реал Мадрид түүнийг очихоос өмнө Голландын хоёр тоглогч тоглож байсан байна. Роистон Дренте болон Ариен Роббен. Давид Бекхэмийн өмсөж байсан 23 дугаарын дугаарын өмсгөлтэйгээ тоглож байгаад дараа жил нь 10 дугааын өмгсгөл өмсөх болсон байна. Харин түүний өмсгөлийг нутаг нэгт багийн анд Рафаэль ван дер Ваарт өмсөн тоглох болжээ. Эзэн хааны клубт чөлөөт цохилтыг амжилттай гүйцэтгэж байсан ба Голландын хэвлэлүүд хамгийн сайн чөлөөт цохилт гүйцэтгэдэг хэмээн бичиж байв.[3] Ла лигт тэр даруухан тоглотыг үзүүлсээр хоёр хаврыг үджээ.

[засварлах] Интернационал

2007 оны наймдугаар сарын 27-нд Реал Мадрид клубээс Интернационал клубт 15 сая еврогоор худалдагдан очсон билээ.[4][5] Тэрээр 10 номерийн өмсгөлийг гэрээ хийснийхээ дараа эзэмших болсон юм. Тэрээр өөрийн гайхалтай тоглолтоо Миланы дербигийн үеэр АС Милан-г 4-0 хожих үед харуулсан. Снайдер Goal.com сайтын 2009-2010 оны хамгийн шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарсан байна. [6]

[засварлах] Олон улсын гараа

Шнайдер (баруун гар тал) Арьен Роббентой шигшээ багийн бэлтгэлээ хийж буй нь

Шнайдер Голландын шигшээ багийн бүрэлдэхүүнд Голландын бүх цагийн хамгийн залуу тоглогч болсон байдаг байна.

[засварлах] Евро 2004

Шнайдер багийнхаа хамтаар Евро-2004 тэмцээний хагас шигшээ хүртэл шалгарсан юм. Тэрээр ихэнхи тоглолтонд сэлгээнд суусан бөгөөд хэсгийн тоглолтуудад 2 удаа гарч тогложээ. Снайдер Евро-2004-ны урьдчилсан шатны тоглолтуудад 2 гоол оруулахад хувь нэмрээ оруулсан билээ.

[засварлах] 2006 оны ДАШТ

Шнайдер(зүүн гар тал) Рафэель ван дер Ваартийн хамт

2006 оны ДАШТ-д Снайдер Голландын бүх 4 тоглолтонд гараанд гарч тогложээ. Тэрээр хасагдах шатанд Португалтай хийсэн тоглолтонд ( "Юринбергийн тулаан" хэмээн түүхэнд үлдсэн) 16 шар хуудасны нэгийг нь авсан тоглогч юм. Португал 1–0 хожиж дараагийн шатанд үлдсэн.

[засварлах] Евро 2008

Еврo 2008 тэмцээний өмнө Уэльстэй хийсэн нөхөрсөг тоглолтонд, Шнайдер хаалттай цохилтоос гоол хийсэн байна. Энэхүү тоглолт 2-0 өндөрлөсөн бөгөөд үлдсэн нэг гоолыг түүний экс Реал Мадрид дахь багийн анд Арьен Роббен оруулжээ. Снайдер өөрийн 24 насны төрсөн өдрөөрөө, Евро 2008 тэмцээний хэсгийн эхний тоглолтыг тэр үеийн дэлхийн аваргууд болох Италитай хийсэн тоглолтонд 31 дэх минутанд гоол хийжээ. Живоанини Ван Бронкостын дамжуулсан бөмбөгийг Дирк Куит мөргөж Снайдерт дамжуулахад, тэрээр итгэмээргүй нарийн өнцгөөр бөмбөгийг өшиглөж Буффоны хаалгыг мялаасан юм.

[засварлах] 2010 оны ДАШТ

Шнайдер Данитай хийх тоглолтын өмнөх өдөр Өмнөд Африк руу мордохоор явж буй нь

Голландын хэсгийн эхний Данитай хийсэн тоглолтонд гарааны бүрэлдэхүүнд гарсан Шнайдер баг нь 2-0 харьцаагаар хожиход[7] чухал үүрэг гүйцэтгэсэн тул тоглолтын онцлох тоглогчоор шалгарч, дараагийн Японы шигшээ багийг 1-0 харьцаагаар буулган авсан[8] тоглолтонд гоол оруулж мөн онцлох тоглогч болж энэ нь Дэлхийн аваргын тэмцээний анхны тохиолдол болсон юм.[9][10] Голландын баг шөвгийн 16-гийн тоглолтонд Словакийг 2-1 харьцаагаар буулган авахад Шнайдер багийнхаа эхний гоолын дамжуулалтыг өгч, өөрөө хожлын гоолыг оруулав. Дөрөвний нэг шигшээн тоглолтонд Бразилийн шигшээ багийг мөн 2-1 харьцаагаар хожиход Шнайдер хоёр гоол оруулж тоглолтын онцлох тоглогчоор нэрлэгдсэн юм. [11]

Шнайдер хагас шигшээн тоглолтонд Уругвайн багтай тоглосон тоглолтонд арвандолоо дахь минутанд гоол оруулж энэ тэмцээний тав дахь гоолоо оруулж мэргэн буучийг тэргүүлж буй Давид Вильятай тэнцэж ирсэн билээ. Баг нь ч энэ тоглолтонд 3-2 харьцаагаар хожиж гурав дахь удаагаа аваргын төлөөх тоглолтонд шалгарч үлдэв. Шнайдер дөрөв дахь удаагаа тоглолтын онцлох тоглогчоор ФИФА-гаас нэрлэгджээ.[12]

[засварлах] Хувийн амьдрал

Шнайдер Рамона Стрикстра хэмээх эмэгтэйтэй 2005 оны зургаадугаар сарын 18-нд гэрлэж нэг хүүтэй болсон бөгөөд 2009 оны нэгдүгээр сарын 21-нд гэр бүлээ цуцалсан байна.

2009 оны наймдугаар сараас Голландын жүжигчин, хөтлөгч Ёланте Кабау ван Касбергентэй үерхэж байгаа ажээ. Шнайдер католик шашинтан.

[засварлах] Эшлэл

  1. 1.0 1.1 The story of Wesley Sneijder. Wesley Sneijder official website. 13 November 2009-д хандсан.
  2. Rodney Sneijder (German). transfermarkt. 19 June 2010-д хандсан.
  3. Sharpshooter Sneijder. Realmadrid.com (2008-10-13). 2010-04-27-д хандсан.
  4. Transfer Zone (2009-08-26). Inter Sign Real Madrid's Wesley Sneijder – Report. Goal.com. 2010-06-10-д хандсан.
  5. Wesley Sneijder joining Inter Milan from Real Madrid. Telegraph.co.uk (2009-08-27). 2010-06-10-д хандсан.
  6. http://www.goal.com/en-gb/news/3276/serie-a/2010/08/12/2067852/inter-and-netherlands-star-wesley-sneijder-proud-to-win
  7. Netherlands-Denmark. FIFA.com (2010-06-14). 2010-06-16-д хандсан.
  8. Netherlands 1-0 Japan (sub header). CNN (June 21, 2010). July 2, 2010-д хандсан.
  9. Dutch scorer Sneijder names Man of the Match. World News. July 2, 2010-д хандсан.
  10. Wesley Sneijder. UEFA. July 2, 2010-д хандсан.
  11. Dutch fightback buries Brazil. FIFA.com (July 2, 2010). July 2, 2010-д хандсан.
  12. Oranje edge five-goal thriller. Fifa (July 6, 2010). July 6, 2010-д хандсан.

[засварлах] Холбоос

Загвар:Нидерландын шигшээ багийн 2004 оны хөлбөмбөгийн ЕАШТ-д оролцсон бүрэлдэхүүн

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр