Уэс Анселд

Уэсли Сиссел «Уэс» Анселд (Англи: Westley Sissel "Wes" Unseld; 1946 оны гуравдугаар сарын 14, Кентакки, Луисвилл) — Америкийн зодог тайлсан сагсан бөмбөгчин, дасгалжуулагч.

Анселд Кентакки мужийн коллежоос 1968 оны драфтаар НБА-д тэр дундаа «Балтимор Буллетст» элссэн.[1] Өмнөх улиралд бүсийн сүүл мушгисан «Буллетсийг» бүсийн тэргүүн байрт 57:25 харьцаагаар шалгаруулахад 18.2 самбар дунджилж, «НБА-гийн оны шинэ тоглогч», «НБА-гийн улирлын үнэ цэнэтэй тоглогчоор» шалгарсан Ансел байлаа.

1988 онд «алдрын танхимд», 1996 онд «НБА-гийн домогт 50 тоглогчид» багтсан.[2]

«Буллетсээ» долоон улирал 202:345 (.369) харьцаагаар дасгалжуулсан бөгөөд өдгөө хүү нь «Уизардсын» туслах дасгалжуулагч.[3]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Wes Unseld". Basketball-Reference.com. Sports Reference, LLC. Retrieved May 24, 2012.
  2. "Wes Unseld". NBA Encyclopedia Playoff Edition. NBA Media Ventures, LLC. Retrieved May 24, 2012.
  3. "Wizards Assistant Coaches: Randy Wittman, Assistant Coach". Washington Wizards. Retrieved May 24, 2012.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

Stub icon

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.