Фидель Кастро

Фидель Кастро
Fidel Alejandro Castro Ruz
Фидель Кастро

Бүгд Найрамдах Куба Улс
Кубын Коммунист Намын анхны Ерөнхий нарийн бичгийн дарга
Бүрэн эрхийн хугацаа: 1965 оны аравдугаар сарын 3 – 2011 оны дөрөвдүгээр сарын 19

Бүрэн эрхийн хугацаа: 1976 оны арванхоёрдугаар сарын 2 – 2008 оны хоёрдугаар сарын 24
Дэд ерөнхийлөгч: Анхны дэд ерөнхийлөгч:
Раул Кастро

Төрсөн: 1926 оны наймдугаар сарын 13
Куба улс, Ольгин аймаг, Биран
Нас барсан November 25, 2016(2016-11-25) (90 насалсан)
Куба, Хавана
Улс төрийн нам: Кубын Коммунист нам
Эхнэр (нөхөр): Мирта Диас Баларт (1948-1955)
Делив Сото де Вилла(1980-)
Хүүхэд: хүү: Фиделито, Алекс, Александр, Алехандро, Антонио
охин: Алина, Анхелита[1]
Francisca Pupo[1]
Төгссөн сургууль: Хаваны Их сургууль
Мэргэжил: Хуульч
Шашин: Атеизм
Гарын үсэг

Фидель Алехандро Кастро Рус (исп. Fidel Alejandro Castro Ruz ( audio), 1926 оны наймдугаар сарын 13-нд төрж, 2016 оны арван нэгдүгээр сарын 26-нд нас барсан) нь Кубын улс төрч бөгөөд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.[2] Кубын хувьсгалын голлон удирдагчдын нэг байсан Кастро 1959 оны хоёр сараас 1976 оны арванхоёрдугаар сар хүртэл Бүгд Найрамдах Кубын Улсын хувьсгалт Засгийн газрын ерөнхий сайдаар ажиллаж байгаад БНКУ-ын Төрийн зөвлөлийн болон Сайд нарын Зөвлөлийн тэргүүний албыг 2008 оны хоёрдугаар сарыг хүртэл хашсан юм. Тэр Кубын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн даргыг 1961 оноос 2011 он хүртэл хашжээ.

Кастро чинээлэг гэр бүлд төрж өссөн бөгөөд хуульчийн мэргэжлээр суралцжээ. Хаваны Их сургуульд суралцаж байхаасаа л Кубын улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн байна. Кастрог улс төрд хөл тавих үед Америкийн Нэгдсэн Улсын улс төрийг дэмжигч Фульхенсио Батист төрийн эрхийг гартаа авч, улс оронд нь харгис дэглэм ноёрхож байв. Харгис дэглэмийн эсрэг Кастро тэмцэл өрнүүлэхэд хязгаарлагдмал байлаа.[3] 1953 оны Монкада хуаран руу дайралт бүтэлгүйтэж, түүний дараахан баригдаж шүүхээр яллагдсан ч чөлөөлөгдсөн юм. Тэр Мексикт очин Батистын засгийн газрыг түлхэн унагаж Кубыг эзлэн авахын төлөө тэмцэгчдийн хамт бэлтгэж байгаад 1956 оны арванхоёрдугаар сард Кубад ирэн тэмцлээ эхлүүлжээ.[4][5]

1959 оны нэгдүгээр сарын 1-нд Кубад хувьсгал ялж[6] Батистын дарангуйлал үгүй болж[7], удалгүй Кастро БНКУ-ын ерөнхий сайд болсон ажээ.[8] Тэр 1961 онд Кубын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болж Кубыг нэг намын тогтолцоот социалист төрийн статустай болгон өөрчлөв. 1976 онд Төрийн зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн тэргүүнээр томилогджээ. Түүнчлэн тэрбээр Кубын Хувьсгалт армийн тэргүүн захирагчийн албыг хашиж байв.

Кастро Вашингтон хотод айлчилж буй нь, 1959-04-15

Нарийн гэдэсний хагалгааны хагалгаа хийлгэх үедээ урьд нь мэдэгдээгүй дуншиж байсан хоол боловсруулах эрхтний өвчнийг илрүүлэн[9] эрчимт эмчилгээ хийлгэх шаардлага байсан тул өөрийн дүү, анхны дэд ерөнхийлөгч Раул Кастрод 2006 оны 7 дугаар сарын 31-нд гол удирдах албан тушаалаа шилжүүлжээ. Кастрогийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж улс орны тэргүүнээр цаашид ажиллах боломжгүй болсон тул бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосоноос хойш тав хоногийн дараа[10][11] буюу 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Раул Кастро Үндэсний Ассемблейд сонгогдсоноор Кубын ерөнхийлөгчөөр томилогдсон билээ.[12] Сүүлд 2011 оны 4 дүгээр сарын 19-нд Намын даргын суудлаа мөн чөлөөлж өгсөн байна.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Ф.Кастрогийн эцэг- Анхель Кастро Аргис (1875—1956), Испаниас ирсэн цагаач, Кубад ирээд газар тариалан эрхэлж баяжсан, Эх- Лина Рус Гонсалеc (1903—1963) эцэг Касторгийн газар тариаланд тогоочоор ажиллаж байсан. Тэрээр Анхель Кастрогийн 5 хүүхдийг төрүүлсэний дараа түүнтэй гэрэлсэн байна. Кастрогийн эцэг эх нь боловсролгүй хүмүүс байсан ч хүүхдүүддээ сайн боловсрол олгохыг хичээдэг байжээ. Фидель хүү багаасаа юмыг их сайн цээжилж гайхалтай ой тогтоолттой байсан тул сургуульд маш сайн сурдаг байсан байна.

Залуу нас[засварлах | кодоор засварлах]

1941 онд "Белен" шашны коллежид элсэн сурсан байна. Түүний багш Лоренто "Фидель их зорилго тэмүүлэлтэй, нэр хүндэд дуртай хүүхэд байсан" гэж сүүлд түүнийг тодорхойлсон байна. Фидель байнга зодоонд оролцож,гар буутай явдаг байсан гэдэг. 1945 онд Фидель коллеж дүүргээд Хаваны Их сургуулийн эрх зүйн ангид орж суралцаад 1950 онд төгссөн байна. Оюутан ахуйдаа их даруухан амьдарч хувьсгалч Хосе Марти, Муссолини, Ленин, Сталин, Троцкий, генерал Примо де Риверу нарын номыг шимтэн уншдаг байжээ. Адольф Гитлерын «Mein Kampf» -ыг судалж айжээ. Энэ үед коммунистуудад тийм ч дуртай байгаагүй байсан. Нэг удаа тэрээр "Намайг Сталин болох юм бол би одоо ч коммунист болоход бэлэн байна" гэж байжээ.

Их сургуулиа дүүргээд Хавана хотод хувийн өмгөөлөл эрхэлж ядуучуудад хуулийн тусламж үзүүлдэг байсан байна.

Хувьсгалчид[засварлах | кодоор засварлах]

1950 оны сүүлчээр "Кубын ард түмний нам" /Ортодокс-шашны/-д элсэж 1952 оны парламентын сонгуульд намаасаа нэр дэвшихээр болж байсан боловч 1952 оны 3 дугаар сарын 11-нд Фульхенсио Батиста цэргийн эргэлт хийж Конгрессыг тарааж төрийн эрхийг авсан юм. Фидель төрийн эргэлт гарсан өдрөөс л хувьсгалчдын эхний эгнээнд тэмцэж эхэлсэн байна.

Батистагийн Засгийн эсрэг тэмцлийн явцад түүний элссэн «Ортодоксчуудын» нам тарахад Кастро тус намын хэсэг гишүүдийг нэгтгэж Батистын дэглэмийг унагахын төлөө тэмцэлээ эхлүүлсэн байна. Фидель Кастро болон түүний нөхөд Сантьяго-де-Куба дахь Монкада болон Баямо хот дахь цэргийн ангиудыг эзлэхээр шийджээ. Энэ санаагаа гүйцэлдүүлэхээр жил орчим бэлдэж 1953 оны 7 дугаар сарын 25-нд Сантьяго-де-Куба орчим Сибоней эдлэнд маш нууцаар 165 нөхөд цугларч "Эрх чөлөө эсвэл үхэл" гэж уриа гаргаж байжээ. Монкада Цэргийн ангийг эзлэх ажил бүтэлгүйтэж дүү Рауль болон Фидель Кастро нар баригдаж шоронд 15 жилийн хоригдох ял шүүхээс авсан байна.

1955 оны 5 дугаар сарын 15-нд Кастро 22 сар шоронд суусны эцэст бүх нийтийн өршөөлөөр суллагдаад 2 сарын дараа Мексик руу цагаачилсан байна.

Мексикт Фидель "7 дугаар сарын 26-ны хөдөлгөөн" зохион байгуулж Батистаг түлхэн унагаах бослогод идэвхитэй бэлдэж эхэлсэн ажээ.

1956 оны 11 дүгээр сарын 25-нд Фидель тэргүүтэй кубын хувьсгалчид /тэдний дотор аргентины эмч Эрнэсто Гевара байсан/ «Гранма» нэртэй моторт завиар Кубыг зорьсон юм.

Хувьсгал[засварлах | кодоор засварлах]

Мексикт байгуулагдсан хувьсгалчдын бүлэг Кубын зүүн өмнөд хэсэгт орших Сьерра Маэстра ууланд буух ёстой байсан ч ажиллагаа амжилтгүй болж тэдэн рүү цэргүүд дайрч, олон хүн алагдсан бөгөөд олзлогдсон юм. Хоёр жижиг бүлгүүд амьд үлдэж, хэд хоногийн дараа ойд тохиолдлоор уулзсан байна. Эхэндээ тэд хангалттай хүч чадалтай байгаагүй юм. Хувьсгалчид газрын шинэчлэлийг тунхаглаж, газар тариаланчдад газар тарааснаас болж үйл явдлын шийдвэртэй эргэлт гарсан тул ард түмэн асар ихээр дэмжиж, хөдөлгөөн нь хүч чадлаа нэмэгдүүлж, Фиделийн цэргүүд хэдэн зуун дайчинтай болсон юм. Батиста хувьсгалт бослогчдыг дарахын тулд хэдэн мянган цэргүүд хөдөлгөсөн тэдний хэдэн мянга нь хувьсгалчдын талд орж, үүний дараа хувьсгал улам хурдацтай явсан юм. 1957-1958 онуудад зэвсэгт босогчдын отрядууд партизаны дайны тактикийг баримтлан хэд хэдэн том жижиг ажиллагаа явуулж байсан юм. Үүний зэрэгцээ партизаны отрядыг босогчдын Арми болгон өөрчилж, ерөнхий командлагч нь Фидель Кастро болсон юм.

Төрийн эрхэнд[засварлах | кодоор засварлах]

1959 оны 1 дүгээр сарын 1-нд босогчдын арми Хавана хот руу орж ирсэн. Батистаг түлхэн унагсанд нийслэлийн хүн ам баяртай хүлээж авсан байна. Тэр өдөр Батистагийн улс төрийн өрсөлдөгчид шинэ Засгийн газар байгуулж Мануэль Уррутиа түр Ерөнхийлөгч, либерал хуульч Миро Кардона Ерөнхий сайд болж 1 дүгээр сарын 8-нд Цэргийн сайдаар Фидель Кастро томилогдсон байна. Гэвч тэрээр Засгийн газарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээ нэн даруй мэдэгдсэн байна. Үүний дараа 2 дугаар сарын 15-нд Ерөнхий сайд Миро Кардона огцорч, Фидель Кастро Засгийн газрын шинэ тэргүүн болжээ. 6 дугаар сард тэрээр өмнө нь төлөвлөөд байсан чөлөөт сонгуулийг цуцалж, үндсэн эрхийг баталгаажуулсан 1940 оны Үндсэн хуулийн үйл ажиллагааг зогсоож, зөвхөн өөрийн зарлигаар улс орноо удирдаж эхэлсэн байна.

Хувьсгалыг хамгаалахын тулд олон мянган тооны цагдаагийн газар байгуулж Фидель голчлон америкчуудын эзэмшдэг томоохон аж ахуйн нэгж, банкуудыг улсын өмч болгож байгаагаа зарласан байна.

Түүний бичсэн номнууд[засварлах | кодоор засварлах]

Ганчаарчлан болон хамтран оролцсон бүтээлүүд

  • Хямралын хөрөнгөт ёс: Дэлхий ба өнөөгийн улс төрийн байдал, Ocean Press, 2000, ISBN 1-876175-18-4
  • Че: Дурдатгал, Ocean Press, 2005, ISBN 1-920888-25-X
  • Уулзвар руу Куба, Ocean Press, 1997, ISBN 1-875284-94-X
  • Фидель Кастро: Миний амьдрал: Өөрийн намтраа өгүүлэх нь, Scribner, 2008, ISBN 1-4165-5328-2
  • Лектор Фидель Кастро, Ocean Press, 2007, ISBN 1-920888-88-8
  • Миний өмнөх он жилүүд, Ocean Press, 2004, ISBN 1-920888-09-8
  • Фидель ба Шашин: Фрай Беттотой Марксизм ба шашны онолын талаар хүүрнэлдсэн нь, Ocean Press, 2006, ISBN 1-920888-45-4
  • Плаяа Гирон: Гахайнуудын булан : Америкт Вашингтоны цэргийн хүч ялагдсан нь, Pathfinder Press, 2001, ISBN 0-87348-925-X
  • Улс төрийн хөрөг: Фидель Кастрогийн түүхэн үйл хэргийг эргэцүүлэх нь, Ocean Press, 2008, ISBN 1-920888-94-2
  • Гаванагийн тунхаг, Verso, 2008, ISBN 1-84467-156-9
  • Фидель Кастрогийн шоронгоос бичсэн захидал, Nation Books, 2007, ISBN 1-56025-983-3
  • Дайн, арьсны өнгөөр ялгаварлах үзэл ба шударга эдийн засаг: Хөрөнгөтний ёс сүйрсэн нь, Ocean Press, 2002, ISBN 1-876175-47-8

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 CANF.org
  2. http://www.telegraph.co.uk/news/worldnews/1579166/Fidel-Castro-resigns-as-president-of-Cuba.html
  3. DePalma, Anthony (2006). The Man Who Invented Fidel. Public Affairs. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |month= (help)
  4. Bockman, Larry James (1984). "The Spirit Of Moncada: Fidel Castro's Rise To Power, 1953 - 1959". Retrieved 2006-06-13. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help); Unknown parameter |month= ignored (help)
  5. Sweig, Julia E. (2002). Inside the Cuban Revolution. Harvard University Press. ISBN 0-674-00848-0.
  6. Audio: Cuba Marks 50 Years Since 'Triumphant Revolution' by Jason Beaubien, NPR All Things Considered, January 1, 2009
  7. Encyclopædia Britannica. "Encyclopedia Britannica entry for Fulgencio Batista". Britannica.com. Retrieved 2010-01-13.
  8. "1959: Castro sworn in as Cuban PM". BBC News. 1959-02-16. Retrieved 2006-06-06.
  9. "Spanish newspaper gives more details on Castro condition". CNN. Retrieved 2007-01-17.
  10. Castro, Fidel (February 19, 2008). "Mensaje del Comandante en Jefe" (PDF). Granma (in Spanish). Archived from the original (PDF) on 2006-11-24. Retrieved 2008-02-19.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  11. Castro, Fidel (February 19, 2008). "Message from the Commander in Chief". Granma. Archived from the original on 2009-01-05. Retrieved 2008-02-24.
  12. "Raul Castro named Cuban president". BBC. 2008-02-24. Retrieved 2008-02-24. Raul, 76, has in effect been president since and the National Assembly vote was seen as formalising his position.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Фидель Кастро
Фидель Кастрогийн тухай

Фидель Кастро Ерөнхийлөгчийн албанаас буусан нь