Финланд
| Төрийн дуулал Maamme (Фин хэл) Vårt land (Швед хэл) "Манай нутаг" |
|
| Нийслэл | Хельсинки |
| Албан ёсны хэл(нүүд) | Фин хэл, Швед хэл Сами хэл (орон нутгийн) |
| Засаглал | Парламентийн засаглалтай бүгд найрамдах улс1 |
| - Ерөнхийлөгч | Саули Нийнистө |
| - Ерөнхий сайд | Юрки Катайнен |
| - Парламентийн спикер | Саули Ниинисто |
| Тусгаар тогтнолын үйл явдлууд | |
| - Оросын эзэнт гүрнээс автономит байдалтай болсон | 1809 оны 3 сарын 29 |
| - Тусгаар тогтносноо тунхагласан | 1917 оны 12 сарын 6 |
| - Хүлээн зөвшөөрөгдсөн | 1918 оны 1 сарын 4 |
| Европын холбоонд элссэн | 1995 оны 1 сарын 1 |
| Газар нутаг | |
| - Нийт | 338,145 км² (64-д) |
| - Ус (%) | 10.0 |
| Хүн ам | |
| - 2008 оны тооцоо | 5,320,102 (111-д) |
| - 2000 оны тооллого | 5,155,000 |
| - Нягтшил | 16/км² (201-д) |
| ҮНБ | 2005 оны тооцоо |
| - Нийт | $163 тэрбум (52-д) |
| - 1 хүнд оногдох ҮНБ | $34,819 (12-д) |
| ХХИ (2007 он) | 0.952 (11-д) – дээд |
| Мөнгөн тэмдэгт | Евро (€)2 (EUR) |
| Цагийн бүс | UTC+2 |
| - Зун | UTC+3 |
| Улсын домэйн нэр | .fi, .ax3 |
| Утасны код | +358 |
| 1Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай 22002 оноос өмнө Финланд маркка 3Европын холбооны гишүүн тул .eu хэрэглэгддэг |
|
Финланд, албан ёсоор Бүгд Найрамдах Финланд Улс (Финланд хэл: Suomi, Швед хэл: Finland) нь хойд Европын Фенноскандиа бүсэд орших Скандинавын орон юм. Баруун талаараа Швед улстай, зүүн талаараа Оросын Холбооны Улстай, хойд талаараа Норвеги улстай, өмнөд талаараа Финландын булангаар Эстон улстай тус тус хиллэдэг. Нийслэл хот нь Хельсинки.
Финландад 5.3 орчим сая хүн амьдардаг бөгөөд үүний дийлэнх хэсэг нь өмнөд хэсэгт нь байдаг.[1] Газар нутгийн хувьд Европын найм дахь том орон, Европын Холбооны хамгийн нягтшил багатай орон юм. Хүн амын дийлэнхийн эх хэл нь Угро-Фин хэлний бүлэгт хамаарагдах, Эстон хэлтэй төстэй Финланд хэл бөгөөд энэ нь Энэтхэг-Европ хэлний аймагт хамааралгүй Европын Холбооны 4 хэлний нэг болно. Хоёр дахь албан ёсны хэл болох швед хэлээр хүн амын 5.5 хувийн цөөнх ярьдаг.[2] Финланд нь ардчилсан, парламентийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд засгийн газар нь Хельсинкт төвлөрдөг. 415 хотод орон нутгийн засгийн газрууд байна. Хельсинки, Эспоо, Вантаа, Каунианенээс тогтох Их Хельсинкид сая орчим хүн оршин суудаг бөгөөд нийт ҮНБ-ийн гуравны нэг нь тэнд үүсгэгддэг. Эдгээрээс гадна Тампере, Турку, Оулу гэх зэрэг томоохон хотуудтай.
Финланд нь түүхийнхээ хувьд Шведийн хэсэг байсан бөгөөд 1809 оноос Хаант Орос Улсын автономит вант улс болсон. 1917 онд Оросоос тусгаарласны дараа иргэний дайн, ЗХУ-ын эсрэг дайн, Нацист Германы эсрэг дайн болж, Хүйтэн дайны үеэр албан ёсоор төвийг сахисан байр суурьтай байжээ. 1955 оны НҮБ-д, 1995 оны Европын Холбоонд элссэн ба Еврог хэрэглэгч орнуудын холбоо-Еврозонд оролцдог. Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, цэрэг армийн үзүүлэлтүүдийг авч үзсэн судалгаагаар Финланд нь зөвхөн Норвегийн дараа дэлхийн хоёр дахь тогтвортой орноор тодорчээ.[3]
Өндөр технологи бүхий аж үйлдвэр, нийтийн боловсрол, ҮНБ-ий өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэргийн олон улсын харьцуулалтаар маш өндөр үнэлгээ авдаг.[4]
[засварлах] Ишлэл
- ↑ The current population of Finland. Population Register Center.. 2007-08-16-д хандсан.
- ↑ The population of Finland in 2006. Statistics Finland (2006-12-31). 2007-09-04-д хандсан.
- ↑ The Failed States Index 2008
- ↑ Finland: World Audit Democracy Profile. WorldAudit.org. 2007-06-11-д хандсан.
[засварлах] Гадаад холбоос
| Commons: Финланд - зураг, дуу, бусад юмс |
| Европын орнууд |
|---|
| Австри · Азербайжан1 · Албани · Андорра · Армен2 · Беларусь · Бельги · Болгар · Босни ба Херцеговина · Ватикан · Герман · Грек · Гүрж1 · Дани3 · Ирланд · Исланд · Испани1 · Итали1 · Казахстан1 · Кипр2 · Косово5 · Орос1 · Латви · Литва · Лихтенштейн · Люксембург · Македон4 · Мальта · Молдав · Монако · Монтенегро · Нидерланд3 · Норвеги3 · Нэгдсэн Вант Улс · Польш · Португал3 · Румын · Сан-Марино · Серби · Словак · Словен · Турк1 · Унгар · Украйн · Финланд · Франц1 · Хорват · Чех · Швейцари · Швед · Эстон |
| 1 Европ тивд оршдоггүй нутаг дэвсгэртэй. 2Нутаг нь бүхэлдээ Баруун Азид орших ч Европтой соёл, улс төрийн хамааралтай. 3 Европоос алслагдсан харъяат нутаг дэвсгэртэй. 4 Нэр нь Гректэй маргаантай. 5 2008 оны 2 сарын 17-нд Серби улсаас салж, тусгаар тогтносноо зарлан тунхагласан бөгөөд одоогоор НҮБ-ын 69 гишүүн хүлээн зөвшөөрдөг. |