Флоран Малуда

Флоран Малуда

Малуда шигшээдээ, 2012 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФлоран Йохан Малуда[1]
Төрсөн огноо1980 оны 6 сарын 13 (1980-06-13) (43 настай)
Төрсөн газарФранцын Гвиней, Кайенна
Өндөр1.77 м[2]
Байрлалзүүний хагас хамгаалагч /
цэвэрлэгээний хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багТрабзонспор
Дугаар15
Өсвөрийн баг
ASC Remiré
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1996–2000Шатору59(5)
2000–2003Генгам82(15)
2003–2007Лион138(25)
2007–2013Челси149(35)
2013–Трабзонспор19(5)
Шигшээ баг
2004–2012Франц80(9)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 2.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2012 оны 6 сарын 23

Флоран Малуда (Франц: Florent Malouda, 1980 оны зургаадугаар сарын 13-нд төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд туркийн Трабзонспор багт тоглодог.

Шатору[засварлах | кодоор засварлах]

Гудамжны хөлбөмбөг тоглон бага насаа өнгөрөөсөн Малуда Францын хоёрдугаар лигийн «Шатору» багт сайн дурын тоглохоор болж Өмнөд Америкийн нутагт байрлах Францын засаг захиргааны нэгж «Гвиана хязгаарын» нийслэл «Кайенна» хотоос Парис руу шилжжээ. Малуда 16 настайдаа анхныхаа гараанд гарчээ. Энэ багтаа тэр 59 тоглолтонд 5 гоол оруулсан байдаг байна.

Генгам[засварлах | кодоор засварлах]

Түүний дараагийн тоглох баг нь тэргүүн дивизийн «Генгам» байв. Өөрийгөө хэр тоглогч гэдгийг «Генгам»-ийн бүрэлдэхүүнд гурван жил тоглохдоо харуулсан бөгөөд тухайн үед багийн дасгалжуулагч байсан өдгөөгийн Монака багийн дасгалжуулагч Ги Лякомб авъяас чадварыг нь хөгжүүлэхэд маш их анхаарч тэгш тоглогч болоход нь дэм үзүүлэхийн сацуу багийн анд Дидье Дрогбатай тун сайн хослон тоглож байв.

Лион[засварлах | кодоор засварлах]

Малудагийн авъяас чадвар «Генгам»-аас цааш том багуудад хэрэгтэй болох нь дамжиггүй болж ирэв. 2002-03 оны улирлаар лигийн дараалсан түрүүгээ авсан Францын хүчирхэг Олимпик Лион баг Малудаг эгнээндээ 2003 оны зун элсүүллээ. Жуниньо, Майкл Эссьен, Грегори Купе болон Мамаду Диарра нарын түлхүүр тоглогчдын хэмнэлд Малуда зүүн жигүүрийн довтолгооны бүсэд хүч нэмэн тоглох болсон нь энэ байлаа. Удалгүй Францын шигшээ түүнийг гараанд дуудсан ажээ.

Малудагийн Лион баг дахь үзүүлсэн тоглолтуудаас онцлох нь 2006-07 оны Аваргуудын лигийн Испаний Эзэн хааны Реал Мадрид багтай хийсэн тоглолт байсан бол тухайн улирлынхаа лигт 10 гоол оруулж зургаа дахь ээлжит дараалсан түрүүгээ авсан багийнхаа тэргүүлэгчдийн нэг болж лигийн «Оны онцлох тоглогчоор» шалгарсан байдаг ба Челси, Ливерпүүл болон Реал Мадрид багууд түүнийг элсүүлэхийн төлөө үнийн ширүүн өрсөлдөөн явуулж эхлэв.[3] Улирал шувтарахад Челситэй 17 сая стерлингийн гэрээ байгуулан[4][5] байдлыг намжсаны дараа уг үнэ нь хоёр саяар буурсан үнэ байсан нь тодорхой болсон юм.

Челси[засварлах | кодоор засварлах]

Малуда (баруун) Челсид багийн анд Алексийн хамт.

2007 оны долоодугаар сарын 9-нд Жозе Моуриньюгийн удирдсан Лондоны Челси багт шилжин ирж 15 дугаарын өмсгөлтэйгээр Нидерланд довтлогч Арьен Роббенны байрлалд тоглохоор болов.

Мехикогийн «Америка» багтай хийсэн улирлын өмнөтгөл нөхөрсөг тоглолт нь түүний Челси дэх анхны тоглолт байсан ба Малуда тэнцээний гоолыг хийж, Жон Терри хожлын гоолыг оруулж 2-1 харьцаагаар хожиж байсан байна.

Малудагийн тэмцээний анхны гараа нь 2007 оны «АХХ-ны Коммунити Шиелд» тэмцээн бөгөөд Манчестер Юнайтед багтай 2007 оны наймдугаар сарын 5-нд 1-1 харьцаагаар тэнцэж, торгуулийн цохилцоор хожигдсон тоглолт.

Челси багийн лигийн нээлтийн Бирмингем Сити багийг 3-2 харьцаагаар хожсон тоглолтонд Малуда багийн хоёр дахь буюу хожлын гоолыг оруулав.

Наймдугаар сарын 18-нд Ливерпүүл багтай хийсэн Премьер лигийн тоглолтонд Малуда шүүгчийн эргэлзээтэй шийдвэрээр торгуулийн цохилтыг багтаа авчран Фрэнк Лампард амжилттай гүйцэтгэн[6] тооны харьцааг тэнцүүлэн тоглолт өндөрлөсөний дараа нь шүүгчийн шийдвэрийн талаар асуудал үүсч байсан түүх бий.[7] Малуда Аваргуудын лиг дэх анхны гоолоо Германы Шальке 04 багтай хийсэн тоглолтонд өрсөлдөгч багийн хаалгач Мануэль Нойер, хамгаалагч Рафинья нарын эсрэг цохин оруулав. «Карлин кап» буюу Английн «Лигийн цомын» тэмцээний нэгдүгээр сарын 23-ны тоглолтын үеэр өөрт нь хаягласан Жо Коулын алсын дамжуулалтыг Эвертон багийн хаалганд гоол болгон оруулав, Малуда. 2008 оны тавдугаар сарын 8-нд тэрээр Премьер лигийн хоёр дахь гоолоо Ньюкасл Юнайтед багийн хаалганд Фрэнк Лампардын алдаж цохисон бөмбөгийг гүйцээн оруулж[8] Английн хөлбөмбөгийн ногоон талбайн лигийн тэмцээний анхны улиралаа хоёр гоол, нэг гоолын дамжуулалт өгсөн гэдэг үзүүлэлтээр өндөрлөсөн байна. 2007-2008 оны улирал эхлэхийн өмнөхөн Челсиг дасгалжуулахаар ирсэн Аврам Грант зүүн жигүүрийн урд бүст Кот-д'Ивуарын довтлогч Саломон Калуг тоглуулах болсоноор үндсэндээ улирлын туршид гараанд тун бага гарав.

Малуда 2009 онд.

Дасгалжуулагч Луис Фелипе Сколаригийн удирлаган дор Малуда 2008 оны есдүгээр сарын 16-нд Аваргуудын лигийн хэсгийн Францын Бордо багтай хийсэн тоглолт болон Лигийн цомын гуравдугаар тойргийн Портсмут багтай хийсэн тоглолтонд тус тус гоолдсоноор оны анхны гоолуудаа оруулсан бол лигийн анхны гоолоо Челсигийн Мидлсбро багийг 4-0 харьцаагаар хожиж явах үед оруулан 5-0 болгож байв. Франц эрийн оруулсан хоёр дахь удаагийн шийдвэрлэх гоол нь Сент-Жеймс Парк цэнгэлдэх хүрээлэнд Ньюкасл багийн хаалганд Фрэнк Лампардын дамжуулалтаар оруулсан бөмбөг байлаа.[8] Малудагийн Челсидээ хийсэн хамгийн сайн тоглолтуудын нэгд зүй ёсоор тооцогдох тоглолт бол УЕФА Аваргуудын лигийн Ливерпүүлтэй хийсэн тоглолт. Энэ тоглолтын онцлох тоглогчдын нэг Малуда Бранислав Иванович болон Дидье Дрогба нарт хөндлөн дамжуулалтууд нь гоол болж байв. Мөн АХХ-ны цомын хагас шигшээн Арсеналтай хийсэн хариуцлагатай тоглолтонд тэнцээний чухал гоолыг оруулав. Тавдугаар сарын 2-нд «Стэмфорд Бриж» цэнгэлдэхдээ Челсигийнхний Фулхэм багийг 3-1 харьцаагаар бут ниргэсэн тоглолтонд гоолдсон бол тавдугаар сарын 6-нд болсон Аваргуудын лигийн хагас шигшээн Барселона багтай хийсэн тоглолтонд шүүгч Малуда дээр гаргасан алдаанд торгуулийн цохилт заагаагүй зэрэг эргэлзээтэй шийдвэрүүд гаргасан юм. Арсенал багийг талбай дээр нь 4-1 харьцаагаар буулган авсан «Цэнхэрүүдийн» түүхэн тоглолтонд тэрээр багийн дөрөв дэх гоолыг оруулсахын хамт өөрийнхөө Премьер лигийн 50 дахь тоглолтоо хийв. Дараагийн Блэкберн Роверс багтай хийсэн тоглолтонд эхний гоолыг тоглолт эхлээд 4 минут өнгөрч байхад оруулсан байна. Харин Эвертон багтай хийсэн 2009 оны Английн цомын шигшээ тоглолтонд Дидье Дрогбад тэнцээний гоолын дамжуулалтыг өгсөн байх юм. Малудагийн энэ мэтчилэн тоглолтын идэвхи Барселона болон Милан зэрэг багуудын сонирхлыг улирлын сүүлийн хагасаас эхлэн татаж байв.

Челси багийн Малуда гоол оруулаад баярлаж буй нь.

2009 оны зургаадугаар сарын 23-нд Челсид 2013 оныг хүртэл хүчин зүтгэх дөрвөн жилийн гэрээг байгуулсан[9] Малудагийн зүүн жигүүрийн байрлалаасаа төвийн байрлалд илүү сайн тоглодог болохыг нь дасгалжуулагч Карло Анчелотти анзааран 2009-10 оны улиралд түүнийг төвийн хагас хагас хамгаалалтыг байрлалд тоглуулах болов. Челси 2009 оны есдүгээр сарын 12-нд Сток Сити багийг 2-1 харьцаагаар хожин ээлжит гурав оноог авсан тоглолтонд 94 дэх минутанд Малуда гоолдсон[10] ба аравдугаар сарын 4-нд Ливерпүүл багийг 2-0 харьцаагаар хожиход мөн л цаг дуусах мөчид гоол хийв. Арваннэгдүгээр сарын 3-нд Челси баг Аваргуудын лигийн 100 дахь тоглолтоо Атлетико Мадрид багтай хийхэд Малуда гараанд гарсан байна. 2009 оны арваннэгдүгээр сарын 21-нд Вулверхэмптон Уондерерс багтай хийсэн тоглолтонд 4 дэх минутанд 22 метрийн зайнаас хаалга руу цохин гоолын салхийг хагалав. Нэгдүгээр сарын 16-нд Сандерленд багийг 7-2 харьцаагаар хожсон тоглолтонд нэг гоолыг оруулав.

Премьер лигийн Вест Хэм Юнайтед багтай хийсэн тоглолтонд Флоран Малуда 16 хөндлөн дамжуулалт өгсөний хоёр нь гоолын дамжуулалт байж, өөрөө нэг гоол оруулсан гэдэг үзүүлэлтээр тоглолтын онцлох тоглогчоор шалгарав. Харин Портсмут багийг 5-0 харьцаагаар болон гуравдугаар сарын 27-нд Астон Вилла багийг 7-1 харьцаагаар[11] тус тус хожсон тоглолтонд аль аль тоглолтонд хоёр гоол оруулан багийн ээлжит 3 оноог итгэл төгс авч лигийн түрүүнд дөхсөөр.

2009-10 оны улирал шувтарч байх үед Манчестер Юнайтед багтай хийсэн шийдвэрлэх тоглолтонд Челси талбай дээр нь тоглосон бөгөөд Малуда Антонио Валенсиа болон Даррен Флетчер нарыг хууран хамгаалалтыг сэтлэн арван зургаагийн талбай дотор нэвтэрч дамжуулалт хийн Жо Коул гоолдож Челси тоглолтын салхийг хагалж байв. Челси уг тоглолтонд 2-1 харьцаагаар ялсан билээ.[12]

Малуда 2010 оны гуравдугаар сарын Премьер лигийн онцлох тоглогчоор анх удаагаа шалгарсаныхаа дараахан нь Челсигийн «АХХ-ны цомын» хагас шигшээд Астон Вилла багийг 3-0 харьцаагаар хожиход хоёр дахь гоолыг оруулав.

2009-10 оны улирлын туршид Малуда 50 тоглолтонд оролцон 15 гоол, 15 гоолын дамжуулалт өгсөн байх юм.

2010-11 улирал, Челсигийн лигийн анхны гоолыг Малуда Вест Бромвич Альбион багийн хаалганд 2 бөмбөг оруулсан бөгөөд 6-0 харьцаагаар өндөрлөсөн уг тоглолт тэмцээний нээлтийн өдрийн чимэг тоглолт байв. Премьер лигийн хоёрдугаар тойргийн Уиган Атлетик багтай хийсэн тоглолтонд гоол оруулаад буй.

2013 оны зургаадугаар сарын 30-нд багаа орхив.[13]

Трабзонспор[засварлах | кодоор засварлах]

2013 оны долоодугаар сарын 17-нд Малуда туркийн Трабзонспор багтай 2 жилийн гэрээ байгуулжээ.[14]

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

Малудагийн Францын шигшээ нэрийн өмнөөс гарсан анхны гараа нь 2004 оны арваннэгдүгээр сарын 17-ны Польшийн шигшээтэй хийсэн тоглолт байсан бол 2005 оны тавдугаар сарын 31-нд Унгарын шигшээ багтай хийсэн тоглолтонд шигшээ баг дахь анхны гоолоо оруулсан байх юм.

Түүний дараа 2006 оны ДАШТ-д Францын шигшээ багтаа дуудагдан анхны том тэмцээндээ оролцох боломжтой болж улмаар шигшээ тоглолтонд Италийн багт торгуулийн цохилтоор ялагдах хүртлээ зүтгэсэн багийнхныхаа хамт Малуда идэвхитэй сайн тоглолтыг үзүүлсэн билээ. Тоглолтын явцад Зинедин Зиданы талбайгаас хөөгдөхөд түүний байрлалыг хариуцан сэлгээгээр гарч ирсэн тоглосон юм.

2010 оны зургаадугаар сарын 22, Малуда 2010 оны ДАШТ-ийг зохион байгуулагч орон Өмнөд Африкийн хаалганд гоол оруулсан хэдий ч «Бафана бафаначуудад» ялагдал хүлээж нутаг буцсан юм.[15]

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Баг[засварлах | кодоор засварлах]

Лион

Челси

Хувийн[засварлах | кодоор засварлах]

  • Премьер лигийн Сарын онцлох тоглогч: 2010 оны гуравдугаар сар
  • Челси багийн 2009-10 оны Шилдэг тоглогч : 2009–10

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Малудагийн дүү Лесли мэргэжлийн хөлбөмбөгчин бөгөөд Францын тэргүүн лигийн тоглогч байсан бөгөөд одоо хоёрдугаар лигийн «Дижон» багт хүчин зүтгэдэг.[16] Малуда эхнэр гурван охин, нэг хүүгийн хамт амьдардаг.[17]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Hugman, Barry J., ed. (2010). The PFA Footballers' Who's Who 2010–11. Mainstream Publishing. p. 276. ISBN 9-781845-966010.
  2. "Player Profile: Florent Malouda". Premier League. Archived from the original on 14 Аравдугаар сар 2013. Retrieved 23 January 2012.
  3. "Prem pair make Malouda contact". Archived from the original on 2007-06-30. Retrieved 2010-08-23.
  4. "Malouda set on Blues switch". Archived from the original on 2007-07-02. Retrieved 2010-08-23.
  5. Malouda keen on Chelsea move
  6. "Liverpool 1–1 Chelsea". BBC Sport. 19 August 2007. Retrieved 2007–08-20. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  7. "Referee Styles dropped over error". BBC Sport. 20 August 2007. Retrieved 2007–08-20. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  8. 8.0 8.1 "Newcastle 0–2 Chelsea". BBC Sport. 2008-05-05. Retrieved 2008-05-05.
  9. "Malouda signs new deal at Chelsea". BBC Sport. 23 June 2009. Retrieved 2009–06-23. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help)
  10. "Archive copy". Archived from the original on 2009-09-14. Retrieved 2010-08-23.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  11. Hart, Danny (March 27, 2010). "Chelsea 7–1 Aston Villa: Frank Lampard bags four as Blues ease to victory". Goal.com. Retrieved March 27, 2010.
  12. "Drogba Puts Blues in Poll Position". ESPN Soccernet. 2010-04-03. Archived from the original on 2010-04-06. Retrieved 2010-05-06.
  13. "MALOUDA MOVES ON". Chelsea F.C. 30 June 2013. Retrieved 30 June 2013.
  14. "Florent Malouda joins Trabzonspor after leaving Chelsea". BBC Sport. 17 July 2013. Retrieved 18 July 2013.
  15. "France 1-2 South Africa". BBC Sport. 2009-06-22. Retrieved 2010-06-24.
  16. Playerhistoy Profile
  17. The War of the WAGSKIS: The real battle for Moscow

http://www.scarletknights.com/soccer-men/

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Флоран Малуда – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Трабзонспор багийн бүрэлдэхүүн