Фокус (оптик)

Параллель цацрагуудын багцыг нэг цэгт төвлөрүүлэх парабол (эсвэл параболоид)

Параллель цацрагууд цуглуулагч линз эсвэл оптик системийг нэвтрэн гарсаны дараа огтлолцох цэгийг фокус (Латин: focus - «гал голомт») гэнэ. Сарниулах линзийн хувьд цацрагууд гадагш чиглэлтэйгээр хугарах ба, хугарсан цацрагуудыг чиглэлийн эсрэг зүг уруу үргэлжлүүлэн төсөөлбөл, тэд ямар нэг цэгт огтлолцоно. Энэ цэг нь сарниулах линзийн фокус (төсөөллийн фокус гэдэг) юм.

Өөр үзэх[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  • Шинжлэх ухаан, техникийн үг хэллэгийн тайлбар толь, Даянбүүвэй. 2012 он.