Форест Уитакер

Форест Уитакер
Форест Уитакер, 2007 оны гуравдугаар сар.
ТөрсөнФорест Стивен Уитакер
1961 оны 7 сарын 15 (1961-07-15) (62 настай)
Лонгвью, Техас, Америкийн Нэгдсэн Улс
МэргэжилЖүжигчин, продюсер, найруулагч
Идэвхтэй жил1982–одоо

Форест Стивен Уитакер (Англи: Forest Steven Whitaker, 1961 оны долоодугаар сарын 15-нд төрсөн) нь Америкийн жүжигчин, кино продюсер, найруулагч юм. Шувуу киногоороо жүжигчиний гараагаа эхлүүлж[1][2] байсан Уитакер Шотландын сүүлчийн хаан (2006) киноны Уганда улсын Ерөнхийлөгч, цэргийн эрхт генерал Иди Амины дүрээрээ 2007 оны Оскарын шагнал, Алтан бөмбөрцөг, BAFTA болон Эммигийн шагналыг "Шилдэг эрэгтэй дүрийн" номинацаар тус тус хүртэж байв.

Оскарын "Шилдэг эрэгтэй дүрийн" шагналыг өмнө нь Африк-америк гаралтай жүжигчидээс Сидни Пуатье, Дензел Вашингтон болон Жейми Фокс нар хүртэж байсан бол дараагийнх нь Уитакер юм.[3]

Намтар[засварлах | кодоор засварлах]

Уитакер Техас мужийн Лонгвью хотод төрсөн[4] бөгөөд эцэг Форест Уитакер нь даатгалын компаний ажилтан, эх Лаура Фрэнсис багш хүн байсан бөгөөд Кен, Дэймон, Дэбора, Уитакер нарын хүүхдүүдээ боловсролтой хүмүүс болгохын тулд ихээхэн зүйлийг хийжээ.[5][6]

Уитакер Помона хот дахь Калифорнийн Политехникийн дээд сургуулийг[7] дүүргээд Өмнөд Калифорнийн хөгжмийн сургуульд суралцаж дуурийн урлагийн тенороор төгсчээ. Дараа нь Лондоны жүжигчиний мэргэшил олгох сургалтад хамрагдсан гэдэг.

Кино ертөнцөд хөл тавьсан нь[засварлах | кодоор засварлах]

Форестийн кинонд тоглох гараа нь ихээхэн азтай эхэлсэн гэдэг. Онцолбол, «Рижмонт Хай сургууль дахь түргэн өөрчлөлт» кинонд 1982 онд Николас Кейж, Поеэб Кэтис болон Шон Пенн нарын хожмоо алдаршсан жүжигчидтэй тоглож байв. Түүний дараа 1986 онд Мартин Скорсезегийн найруулсан Мөнгөний өнгө кинонд Том Круз, Пол Ньюман нарын жүжигчидтэй тогложээ. 1987 онд жүжигчин Робин Уильямсийн хамт Өглөөний мэнд, Вьетнам кинонд тоглож байлаа. Форест 1988 онд хоёр кинонд тогложээ. Эхнийх нь Жан-Клод Ван Даммын хамт Цуст тулаан кинонд тоглосон бол Клинт Иствудийн найруулсан Шувуу кинонд алдарт хөгжимчин Чарльз Паркерын дүрийг чадварлаг бүтээн[8] Каннын Кино наадамд «Шилдэг эрэгтэй жүжигчиний» шагналыг хүртэж[9], Алтан бөмбөрцөгт нэр дэвшиж Холливудын замналаа эхлүүлсэн юм.

Уитакер Жима Жармуша найруулсан Сүнс нохой:Самурайн замнал кинонд бүлэг дээрэмчдийн гишүүн "Сүнст нохой" хочитын дүрд тогложээ."[10]

Уитакер 2002 онд Түгшүүрт өрөө, Утасны бүхээг гэх аймшгийн төрлийн хоёр кинонд тогложээ.

2006 онд Шотландын сүүлчийн хаан кинонд Угандагийн Ерөнхийлөгч асан дарангуйлагч Иди Амины дүрийг Уитакер бүтээж тухайн оныхоо бүхий л кино урлагийн томоохон бүхий л шагналыг хүртсэн билээ.[11][12]

Кино бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Жүжигчин
Он Монгол хэлээр Англи хэлээр Бүтээсэн дүр
1982 Рижмонт Хай сургууль дахь түргэн өөрчлөлт Fast Times at Ridgemont High Чарльз Жефферсон
1986 Мөнгөний өнгө The Color of Money Амос
Хойд ба Өмнөд 2 North and South, Book II Каффи
Цэргийн салаа Platoon Үлэмж биет Харольд
1987 Өглөөний мэнд, Вьетнам Good Morning, Vietnam Эдвард Гэрлик
1988 Шувуу Bird Чарльз Паркер
Цуст тулаан Bloodsport Роулинс
1990 Ширэнгэн ой Downtown Деннис Куррен
1991 Diary of a Hitman Деккер
A Rage in Harlem Жексон
1992 The Crying Game Жоди
Last Light Фред Уитмор
1993 Body Snatchers хошууч Коллинз
1994 Blown Away Энтони Франклин
Prкt-а-Porter Си Бьянко
The Enemy Within хурандаа Маккензи Кейси
1995 Species Дэн Смитсон
Smoke Сайрус Кол
1996 Phenomenon Нэйт Поуп
1999 Сүнст нохой: Самурайн замнал Ghost Dog: The Way of the Samurai Сүнст нохой
2000 Battlefield Earth Кер
2002 Түгшүүрт өрөө Panic Room Бёрнхэм
Утасны бүхээг Phone Booth ахмад Эд Рейми
2005 A Little Trip to Heaven Эбе Холт
American Gun Картер
Mary Тэд Янгер
2006 Шотландын сүүлчийн хаан The Last King of Scotland Иди Амин
The Marsh Жеффри Хант
2007 The Air I Breathe
The Great Debaters Доктор Жеймс Фармер
2008 Vantage Point Ховард Льюис
Street Kings Ахмад Жек Уандер
2009 Powder Blue Чарли
2010 Repo Men Жейк
2010 The Experiment Бэррис

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "In general, he rules." The Boston Globe. October 1, 2006.
  2. "Forest Whitaker: The King Of The Oscars?" CBS News. February 4, 2007.
  3. "Forest Whitaker wins Best Actor Oscar for Idi Amin role." ABCNewsOnline. February 26, 2007.
  4. Patterson, John. "The bigger picture." The Guardian. dildo 20, 2002.
  5. "Forest Whitaker Biography (1961–)." FilmReference.com.
  6. "Forest Whitaker". Inside the Actors Studio. 2006-12-11. No. 1, season 13. Forest Whitaker (Memento 6. Арванхоёрдугаар сар 2008 цахим архивт)
  7. "Cal Poly Pomona". CSU Mentor. Retrieved 2008-09-12.
  8. Longino, Bob. "The power of Forest Whitaker." (Memento 13. Аравдугаар сар 2007 цахим архивт) The Atlanta Journal-Constitution. October 12, 2006.
  9. "Festival de Cannes: Bird". festival-cannes.com. Retrieved 2009-07-25.
  10. Scott, A.O. "'Ghost Dog': Passions of Emptiness in an Essay on Brutality." New York Times. March 3, 2000.
  11. Hirshon, Nicholas (September 17, 2006). "Reel Study of a Tyrant". New York Daily News. Retrieved January 14, 2010.
  12. Hall, Sandra (February 2, 2007). "The Last King of Scotland". The Sydney Morning Herald. Retrieved January 14, 2010.

Холбоос[засварлах | кодоор засварлах]