Форрест Гамп

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Форрест Гамп
Найруулагч: Роберт Земекис
Продюсер: Венди Финерман
Стив Тиш
Чарльз Ньюйрт
Кино зохиолыг бичсэн: Винстон Грүүм (тууж)
Эрик Рот
Гол дүрүүдэд: Том Хэнкс
Робин Врайт
Гари Синайз
Майкелти Уильямсон
Сэлли Филд
Хөгжмийн зохиолч: Алан Сильвестри
Зураглаач: Дон Бургесс
Эвлүүлэгч: Артур Шмидт
Кино компани Парамаунт Пикчерс
Дэлгэцэнд гарсан: 1994 оны 7 сарын 6
Үргэлжлэх хугацаа: 141 минут
Улс: Flag of the United States.svg Америкийн Нэгдсэн Улс
Хэл: Англи
Төсөв: $55 сая
Нийт орлого: $677,387,716[1]

Форрест Гамп нь 1986 онд бичигдсэн Винстон Грүүмийн ижил нэртэй туужаас сэдэвлэн бүтээгдэж, 1994 онд дэлгэцэнд гарсан инээдэмт, драмын кино юм. Тус кино нь маш их амжилт олсон бөгөөд дэлхий даяар 677 сая гаруй америк долларын орлого олж, тухайн жилийн Хойд Америкийн хамгийн их орлого олсон киногоор шалгарч байв. Мөн Оскарын шагналын 13 төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, шилдэг визуал эффект, шилдэг найруулагч (Роберт Земекис), шилдэг эрэгтэй жүжигчин (Том Хэнкс) зэрэг 6 төрөлд Оскарын шагнал хүртжээ.

Америкийн Киноны Нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны 71-д Форрест Гампыг жагсаасан. Мөн киноны гол баатрын хэлдэг "Mama always said life was like a box of chocolates. You never know what you're gonna get." (Ээж маань амьдрал яг л шоколадны хайрцаг шиг гэж үргэлж хэлдэг байсан. Чи түүнийг задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ.) хэмээх үгийг мөн тус нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны эшлэлүүдийн 40-д оруулжээ.

Дүрүүдэд [засварлах]

Эшлэл [засварлах]

  1. Форрест Гамп (1994). Box Office Mojo. 2009 оны 5 сарын 31-д хандсан.