Фрэнк Рибери

(Франк Рибери-с чиглүүлэгдэв)
Франк Рибери

Рибери Францын шигшээд (Евро-2012)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрФрэнк Хенри Пьер Рибери[1]
Төрсөн огноо1983 оны 4 сарын 7 (1983-04-07) (40 настай)
Төрсөн газарФранц, Булонь-сюр-Мер
Өндөр1.70 м
Байрлалжигүүрийн хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багБавари Мюнхен
Дугаар7
Өсвөрийн баг
1989–1996Конти Булонь
1996–1999Лилл
1999–2000Булонь
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2000–2002Булонь28(6)
2002–2003Алес19(1)
2003–2004Брест35(3)
2004–2005Мец20(1)
2005Галатасарай14(0)
2005–2007Марсель60(11)
2007–Бавари Мюнхен178(63)
Шигшээ баг
2004–2006Франц (21-)13(2)
2006–Франц80(16)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 4 сарын 26.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 20

Фрэнк Билаль Рибери (Франц: Franck Bilal Ribéry, 1983 оны дөрөвдүгээр сарын 7-нд төрсөн) — Францын хөлбөмбөгчин бөгөөд Бавари Мюнхен болон Францын шигшээд тоглодог. Зүүн жигүүрийн хагас хамгаалалтанд Рибери тун чадварлаг тоглодог.[2]

Замнал[засварлах | кодоор засварлах]

Түүний хөлбөмбөгийн замналын тухайд 1989 онд Францын «Конти Булонь» хэмээх өсвөрийн багт элсээд 13 нас хүртлээ тоглосон байх ба Лилл багтай холбогдон гурван улирлыг үджээ. 2000 онд Булонь багтай мэргэжлийн гэрээ байгуулан хоёр улирал дээд лигт тоглосон Рибери Алес болон Брест гэх хоёрдугаар дивизийн багуудад тус тус нэг улирал тоглож байв. 2004 оны сүүлчээр дээд лигийн Мец багт элсэн зургаан сар тоглоод Туркийн Галатасарай багт мөн л зургаан сар тоглосон байх юм. Түүний дараагийн баг нь Марсель байв. 2005-2007 оны хооронд Марсель багт тоглохдоо 60 тоглолтонд 11 гоол оруулсан амжилттайгаар хоёр улирлыг үджээ.

2007 оны зургаадугаар сарын 7-нд Германы Бавари Мюнхен багтай дөрвөн жилийн гэрээг 25 сая еврогоор байгуулсанаа албан ёсоор зарлан Марсель багийн солилцоо наймааны шинэ түүхийн хуудсыг нээсэн юм.[3] Рибери тус багт домог болсон тоглогч Мехмет Шоллын 7 дугаарыг өвлөн улирлын сүүлийн хэд хэдэн тоглолтуудад оролцоод авчээ.[4][5]

Рибери Францын шигшээ багийн анхны гараагаа 2006 оны тавдугаар сарын 27-нд Мексикийн шигшээгийн эсрэг 74 дэх минутанд довтлогч Давид Трезегегээр сэлгэгдэн хийж байв.[6] Шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ДАШТ болон Евро 2008 тэмцээнүүдэд оролцох байлаа. Анхны гоолоо 2006 оны ДАШТ-ий Испанийн шигшээ багтай хийсэн тоглолтонд оруулсан бол онцлох тоглолт нь шигшээ тоглолтын Италийн шигшээ багтай хийсэн тоглолт байв. Рибери нь «Францын Оны шилдэг тоглогч» хоёронтоо шалгарч, УЕФА-гийн Оны шилдэг багд нэг удаа нэрлэгдэж байв.

Фрэнк Рибери «Бавари Мюнхен» багийн бүрэлдэхүүнд.
Рибери Францын шигшээгийн бүрэлдэхүүнд Колумбийн шигшээ багийн эсрэг, 2008 оны зургаадугаар сар.

Шагналууд[засварлах | кодоор засварлах]

Галатасарай
  • Туркийн цом: 2005

Марсель

Бавари Мюнхен;
Хувийн

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "FIFA Club World Cup Morocco 2013: List of Players" (PDF). FIFA. 7 December 2013. p. 5. Retrieved 7 December 2013.
  2. "Franck Ribéry". fcbayern.de. Retrieved 11 March 2009.
  3. "German giants recruit Ribйry". Sky Sports. 7 June 2006. Archived from the original on 9 Зургадугаар сар 2007. Retrieved 7 June 2006. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  4. "FCB unveil star signings Ribйry and Toni". FCBayern.com. 7 June 2006. Retrieved 7 June 2006.
  5. "A Ferrari in the Bayern shirt". Bundesliga.de. 27 November 2007. Archived from the original on 25 Дөрөвдүгээр сар 2010. Retrieved 10 April 2010.
  6. "Ribйry stats and timeline". footballdatabase.com. Retrieved 26 March 2008.

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Фрэнк Рибери – Викимедиа зураг, бичлэг, дууны сан