Францын хувьсгал

Бастили руу давшиж буй нь, 1789 оны 7-р сарын 14

Францын хувьсгал (1789–1799, Франц: Révolution française) нь Францын түүхэнд нийгэм, улс төрийн эрс өөрчлөлтүүд хийгдсэн үйл явдал юм.

Францын хувьсгалын эхлэл нь 1789 оны 7-р сарын 14-нд Бастилийн цайзыг эзлэн авсанаар эхэлж 1799 оны 18-р Брумерийн төрийн эргэлтээр (11-р сарын 9) дууссан гэж үздэг юм.

1614 онд байгуулагдсан Францын Ерөнхий мужууд /парламент/ (франц. Les États-Généraux) 1789 онд сүүлийн удаа цуглаж 1799 оны 11 дүгээр сард Наполеон Бонапартын тэргүүлсэн Францын Консулат бий болсон юм. Энэ үед урьд нь язгууртан анги, католик шашны сүм хийд феодалын эрх ямба эдэлдэг байсан Францын төрийн бүтцэд эрс өөрчлөлт хийгдэж, Гэгээрлийн зууны иргэншил болон хүний үндсэн эрхийн зарчмууд дээр үндэслэсэн хэлбэрт шилжжээ.

Эдгээр өөрчлөлттэй хамт хүчирхийлэл дэгдэж, хаанаа таслан шүүж, цаазаар аваачсан бөгөөд Террорын үе, Европын бусад бүх том гүрнийг хамарсан дайны явцад асар их цус урсаж, харгислал үйлдсэн юм. Хувьсгалаас улбаалж Наполеоны дайн, хоёр удаагийн хаант засаглалын сэргэлт, хоёр удаагийн хувьсгал дэгдсэн бөгөөд энэ бүхний дүнд Франц орчин үеийн хэлбэрээ олж төлөвшсөн билээ.

Түүхэн ач холбогдол[засварлах | кодоор засварлах]

Францын агуу хувьсгал нь бидний үеийн ардчиллыг хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь "идэвхтэй сонгох эрх", "идэвхгүй сонгох эрх", "сонгогчдын нэрсийн жагсаалт", "хүний ​​болон иргэний эрх" гэх мэт ойлголтуудыг бий болгоход хувь нэмэр оруулсан. Идэвхтэй эрхийг 21 ба түүнээс дээш насны Францын иргэдэд олгосон. "Хүний болон иргэний эрхийн тунхаглал" бол дэлхий дахинд ардчиллыг хөгжүүлэхэд асар их нөлөө үзүүлсэн чухал ач холбогдолтой баримт бичиг юм.

Дараачийн зуунд Франц Бүгд найрамдах засаглал, үндсэн хуульт хаант засаглалын хэлбэр болон хоёр өөр эзэнт улсын засаглалыг хэлбэрийг авч байлаа.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]