Фрэни Шнайдер

Фрэни Шнайдер
Уулын цана
Төлөөлдөг улс: ШвейцарШвейцар Швейцар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Фрэни Шнайдер
Төрсөн огноо 1964 оны 11 сарын 26
Төрсөн газар Элм
 
Медалиуд
Өвлийн олимп
Алт Калгари 1988 Слалом
Алт Калгари 1988 Жайант Слалом
Алт Лиллехаммер 1994 Слалом
Мөнгө Лиллехаммер 1994 Холимог
Хүрэл Лиллехаммер 1994 Жайант Слалом
Дэлхийн АШТ
Алт Кранс Монтана 1987 Жайант Слалом
Алт Вэйл 1989 Жайант Слалом
Мөнгө Вэйл 1989 Слалом
Мөнгө Вэйл 1989 Холимог
Алт Саалбах 1991 Слалом
Хүрэл Саалбах 1991 Холимог

Фэрэна ("Фрэни") Шнайдер (Герман: Verena ("Vreni") Schneider, 1964 оны 11 сарын 26-нд Элмд төрсөн) нь Швейцарын уулын цаначин юм. Швейцарын хамгийн өндөр амжилт үзүүлсэн уулын цаначин тэрээр "Швейцарын зууны шилдэг эмэгтэй тамирчин"-аар шалгарсан билээ.

Тэрээр Уулын цанын дэлхийн цомд нийлбэр дүнгээр 3 удаа, слалом, жайант слаломын төрлөөр 11 удаа түрүүлснээс гадна 55 гараанд тэргүүлсэн нь Аннемари Мозер-Прөллийн дараа л орох амжилт юм. Түүнчлэн өвлийн олимпоос 3 алт, нийт 5, Дэлхийн АШТ-ээс 3 алт, нийт 6 медаль хүртсэн.

1988–89 оны улиралд Шнайдер дэлхийн цомын 14 гараанд тэргүүлсэн нь өдийг хүртэл эвдэгдээгүй байна.

1995 оны 4 сард, 11 амжилттай улирлыг үдсэнийхээ дараа тэр зодог тайлахаа зарласан. Өдгөө төрөлх Элм тосгондоо цана, сноубордын сургууль, мөн Гларуст спортын хэрэглэлийн дэлгүүр ажиллуулдаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Vreni Schneider – Викимедиа зураг, бичлэг, дууны сан