Хаалган
| Хаалган хот 张家口 |
|
|
|
|
| Солбицол: | |
|---|---|
| Улс | |
| Муж | Хэбэй |
| Засаглал | |
| - Захирагч | Женг Шуэби |
| Газар нутаг | |
| - Нийт | 36,947 км² |
| Хүн ам | |
| - Нийт () | 4.3 сая |
| - Нягтрал | /км² |
| Цагийн бүс | UTC+8 |
Хаалган хот (хя. 张家口, Монгол бичиг:
) нь Монголын Нууц Товчоонд Чуулалт Хаалга (
) нэрээр нэрлэгдсэн Түмэн Газрын Цагаан Хэрмийн үүдэн хот бөгөөд Бээжингийн баруун хойно байрлана. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэбэй мужид харьяалагдах бөгөөд аймгийн зэрэглэл бүхий хот юм.
Хуучин Монгол үндэстний олноор суудаг хот байсан ба Манжийн хаан тэнд оршин суугч Цахар Монголчуудыг баруун хязгаар Шинжаан уруу нүүлгэн Цахар Найман хошууг байгуулах зэргээр Монгол хүн амыг цөөлөх бодлого явуулж байжээ. Гэсэн хэдий ч Хаалган хот нь 19-р зууны эхэн хүртэл Монголчууд олноор суудаг хот байсан байна. Хиагт-Хүрээ-Хаалган өртөө нь алдартай байжээ.
Одоо хүртэл баруунд "Kalgan" гэж нэрлэгддэг хотыг орчин үеийн БНХАУ-д Жанжиакоу (Жанчхүү) буюу "Жан овогтын (Байлдаант айлын) хаалга" гэж албан ёсоор нэрийднэ.