Хаант улс

Хаант улс - төрийн дээд албан тушаалыг хаан угсаа залгамжлан хэрэгжүүлдэг төрийн удирдлагын хэлбэр мөн. Түүний түгээмэл шинж:

1. Хааныг угсаа запгамжлан тодруулна. Олон улсын практикт хаан ширээ залгамжлах гурван гол тогтолцоо бий.
a. Зөвхөн эрэгтэй талаас хааны угсаа залгамжлах ёсыг салийн тогтолцоо гэнэ.
b. Хаан ширээ залгамжлахад хүйс үл ялгаварлах хэдий ч отгон хүү давуу эрх эдлэх тогтолцоог кастилийн тогтолцоо гэж нэрлэнэ.
c. Эрэгтэй талаас залгамжлах хүнгүй нөхцөлд эмэгтэй талаас хаан ширээ залгамжилдаг нь австрийн тогтолцоо юм.
2. Хааны бүрэн эрхийн хугацаа насан туршийнх байна.
3. Хаан улс төрийн хариуцлага үл хүлээнэ.
4. Хаан өөрийн үзэмжээр бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Хаант улсыг түүхэн хөгжлийн дагуу ангилахаас гадна хааны бүрэн эрхийг харгалзан хэмжээгүй-, хэмжээт эрхт гэж ангилна.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Хаант улс – Энэ үгийг тайлбар толиос харна уу