Хадгаламж зээлийн хоршооны хэрэг

2003 онд МАХН дангаараа УИХ-ыг бүрдүүлж байхдаа баталсан цоорхой хуулиас үүдэлтэй.Олон мянган иргэдэд 67 тэрбум төгрөгийн хохирол учруулсан энэ хэрэгт төрийн түшээд, цагдаагийн ажилтнуудын нэр ч холбогдсон болохыг хэвлэлд бичсэн нь бий. Хуулийн байгууллага шалгаж байгаа. ХЗХ-ны хохирогчдийн хохиролыг төсвийн хөрөнгөөр барагдуулж, хоршооны мөнгийг их хэмжээгээр зээлж аваад төлж барагдуулаагүй хүмүүст ял завших боломж олгосон тухай шүүмжлэл тасраагүй байдаг. ХЗХ-ноос хамгийн их зээл аваад төлөөгүй бултсан хүмүүсийн манлайд МАХН-ын ахмад зүтгэлтэн Лантуугийн хүү Дамдинсүрэн тодорсон байдаг.