Хайберниан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хайберниан
Бүтэн нэр Хайберниан Хөлбөмбөгийн Клуб
Хоч нэр Хайбс[1]
Хайбийс[1]
Байцаа[2]
Байгуулагдсан 1875 (Хайбернианс гэдэг нэрээр)
Цэнгэлдэх хүрээлэн Ийстер Рөүд,
Эдинбург, Лэйт
(Багтаамж: 20,421)
Эзэн Сэр Том Фармер
Дарга Род Пэтри
Менежер Колин Калдервүүд
Лиг Шотландын Премьер лиг
2010–11 Шотландын Премьер лиг, 10-р байр
Вэбсайт Клубын вэбсайт
Анхны тоглолт Хартс 1–0 Хайбернианс
(Шотланд, Эдинбург; 1875 оны 12 сарын 25)
Хамгийн том ялалт Хайбернианс 22–1 Блэк Воч Хайландерс
(Шотланд, Эдинбург; 1881 оны 9 сарын 3)
Хамгийн том ялагдал Рэйнжерс 10–0 Hibernian
(Шотланд, Глазго; 1898 оны 12 сарын 24)
Бүх цаг үеийн
"мэргэн бууч"
Лоури Рэйлли (234)[3]
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Энэ улирал

Хайберниан Хөлбөмбөгийн Клуб (англ. Hibernian Football Club) нь Шотландын Эдинбург хотын хойд хэсгийн Лэйтэд төвтэй, мэргэжлийн хөлбөмбөгийн баг юм. Шотландын Премьер лигт Эдинбург хотын хоёр баг байдаг бөгөөд тэдний Эдинбургийн дербигийн өрсөлдөгчид нь Хартс баг юм. Хайберниан багийг 1875 онд Ирланд цагаачид байгуулсан[4] боловч энэхүү баримт бараг мартагдаж[5], багийг үндэстэн ястан, шашны хамааралтай гэхээсээ илүү орон нутгийн иргэд хөгжөөн дэмждэг болжээ[6][7][8]. Гэхдээ Хайберниан багийн хувьд Ирландчуудыг хүндэтгэсэн нэр, өнгө, бэлгэдэл нь хадгалагдсаар байгаа билээ[4].

Багийн нэрийг ихэнхдээ Хайбс гэж товчилдог[1]. Тэд Ийстер Рөүд цэнгэлдэх хүрээлэнд тус баг Шотландын Хөлбөмбөгийн лигт элссэн[9] 1893 оноос хойш тоглолтоо хийж байгаа[10]. Хайберниан баг Шотландын Премьер лигийг үүсгэн байгуулснаас хойш 1 жилийн дараа буюу 1999 оноос тус лигт тоглож байна[11][12].

Хайберниан баг Шотландын лигийн аваргаар 4 удаа шалгарсны хамгийн сүүлийнх нь 1952 онд болж байв. Түүнээс 3 түрүүгээ 1948-аас 1952 оны хооронд авсан бөгөөд тэр үед тус багт Алдарт тав гэгдэх шилдэг довтолгооны шугамтай байлаа[13]. Хайбернианчууд 1887, 1902 онд 2 удаа Шотландын цомыг хүртэж байснаас гадна Шотландын цомын шигшээд 9 удаа ялагдаж байсны хамгийн сүүлийнх нь 2001 онд тохиож байв[14][15][16]. Одоогоор хамгийн сүүлд хүртээд байгаа томоохон цом нь шигшээ тоглолтод Килмарнок багийг 5–1 харьцаагаар ялж хүртсэн 2007 оны Шотландын Лигийн цом юм[17]. Тэд өмнө нь Лигийн цомыг 1972, 1991 онуудад хүртэж байсан удаатай.

Эшлэл[засварлах]

  1. 1.0 1.1 1.2 Scotland – Club Nicknames. Rec.Sport.Soccer Statistics Foundation (5 March 2005). 22 February 2010-д хандсан.
  2. Top 10 Club Nicknames (British). Midfield Dynamo. 22 February 2010-д хандсан.
  3. Mackay, p266.
  4. 4.0 4.1 The Origins of Hibernian – 3. Hibernian F.C. official website (11 August 2009). 22 February 2010-д хандсан.
  5. Kelly, John (May 2007). Hibernian Football Club: The Forgotten Irish?. Sport in Society. 22 February 2010-д хандсан.
  6. Hans Kristian Hognestad (1997). The Jambo Experience: An Anthropological Study of Hearts Fans. Berg. Retrieved on 17 August 2010. “Even though Hibs were founded by Irish–Catholic immigrants, this connection to their sectarian origins has faded significantly in the Protestant dominated Edinburgh of the twentieth century.” 
  7. Donald Campbell (2003). Edinburgh: a Cultural and Literary History. Signal Books. Retrieved on 16 August 2010. “Sectarian bigotry may not be completely absent from this relationship, but it has always been less important than identification with territory. Hibs supporters tend to belong to the north and east of Edinburgh, while Hearts supporters (who outnumber their city rivals by a ratio of approximately two to one) are more usually found in the south and west.” 
  8. Spiers, Graham. "Edinburgh derby is the jewel of game in Scotland", The Times, 3 November 2007. 22 February 2010-нд авсан. 
  9. Crampsey, p26–27.
  10. Hibernian. Scottish Football Ground Guide. 22 February 2010-д хандсан.
  11. Our History. Scottish Premier League. 18 August 2010-д хандсан.
  12. "Hibs history: Hibees bounce back to top tier - Hibs 2-1 Falkirk, 8 May 1999", Edinburgh Evening News, 8 May 2010. 18 August 2010-нд авсан. 
  13. Gordon, Phil (24 August 2001). Bobby Johnstone. The Independent. 22 February 2010-д хандсан.
  14. Black, Jim. "Hibs' Cup of woe adds to strife of Reilly", The Observer, 3 February 2008. 22 February 2010-нд авсан. 
  15. Woolsey, Garth. "Losers, Inc.: The biggest non-winners in sports", Toronto Star, 25 January 2009. 22 February 2010-нд авсан. 
  16. "Celtic lift cup to complete Treble", BBC Sport, 26 May 2001. 22 February 2010-нд авсан. 
  17. Lindsay, Clive. "Kilmarnock 1–5 Hibernian", BBC Sport, 18 March 2007. 22 February 2010-нд авсан.