Хайрхан

Хайрхан хэмээх энэ үг угтаа эртний бөө мөргөлийн шүтээн болох халаах-хөлдөөх, амргалах-ад үзэх, амгалан-аюул хоёрыг даадаг эрлэг <<хайрхан>> хэмээх сахиусны нэрээс гарсан гэж таамаглан үздэг. Бөөгийн дуудлагад ч "ай хайрхаан" хэмээх үг олонтаа гарах бөгөөд Монгол хүн уулга алдахдаа мөн л "хайрхан минь" гэж дууддага билээ.

Бас газар лусын цэрэг хэмээгддэг могой нэрийг цээрлэн хайрхан гэх бөгөөд ой модтой догшин газарын араатан баавгайг мөн хайрхан гэдэг.

Уул нурууг хайрхан хэмээн нэрлэх болсон нь бөө мөргөлийн онгон шүтээн болгон тахиж асан цагийн ойлготоор догшин аврагч гэсэн утгатай Хайрхан Тэнгэрийн нэрээр нэрлэсэн гэлтэй. Энэчилэн нэг хэсэг сүрлэг догшин маягын хад асга бартаа ихтэй уулсыг хайрхан гэж нэрлэсэн байдаг бөгөөд. Баатар Хайрхан, Жавхалант Хайрхан, Сутай Хайрхан, Мөнх Хайрхан, Ээж Хайрхан, Хасагт гэх мэт Алтайн хадат сүрлэг уулс, Суврага Хайрхан, Авзага Хайрхан, Асралт Хайрхан, Зоргол Хайрхан, Дулаан Хайрхан гэх мэт Хангай, Хэнтийн ноёлог догшин уулсыг эрлэсэн байдаг.

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

Ч.Арьяасүрэн, Монгол ёс заншилын их тайлбар толь, 1-р боть, 2001 он, Улаанбаатар