Хайсан Хүлэг хаан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Хайсан хүлэг хаан» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Хайсан
ᠬᠠᠶᠢᠰᠠᠩ
Haisan Huleg khan.jpg
Юаны үеийн Төмөр хааны хөрөг
Хаанчлал 1308 оны 2 сарын 17 – 1311 оны 1 сарын 17
Хаан ширээнд
суусан
1309 оны 2 сарын 17
Хэргэм, цол хүлэг хаан ᠬᠥᠯᠥᠭ ᠬᠠᠭᠠ
Төрсөн 1281 оны 8 сарын 4 (1281-08-04)
Нас барсан 1311 оны 1 сарын 17 (29 насалсан)
Нас барсан газар Дайду (одоогийн Бээжин)
Өмнөх хаан Өлзийт Төмөр хаан
Дараагийн хаан Аюурбарбад буянт хаан
Хань Жэнгэ хатан
Шүншири
Тангуд хатан
Хааны удам Хүслэн хаан
Төвтөмөр хаан
Хааны овог Боржигин
Эцэг Дармабала ван
Эх Хонгирадын Даги хатан

1281 оны цагаагчин могой жил төрсөн. Монголын их хаадын нэг байсан гэж үздэг ба тэрбээр мөн Юань улсын хаан байсан. Тэр 1308 оны шар бичин жил хаанд сууж 1311 оны цагаагчин гахай жил таалал төгсжээ. Хайсан хүлэг хаан нь Чингэмийн 2-р хөвгүүн Дармабалын 2-р хөвгүүн, Хонгирaд овгийн Даги, Аюурбарбад хааны ах нь юм.

Түүнийг Монгол руу Юань улсын баруун фронтыг хамгаалж байсан цэргүүдийг удирдуулахаар, мөн Хайду болон түүний доорхи Төв Азийн хаадууд, эздүүд, хангуудын эсрэг, тэдний довтолгоог хамгаалах үүрэгтэйгээр илгээсэн. Тэр 1301 Хайдугийн цэрэгтэй удаан тулалдсаны эцэст ялсан байна. Улмаар Хайду дайнд авсан шархаа даалгүй, түүнээсээ болж нас нөгчсөн. Хайсан хааны гаргасан энэ их амжилтыг нь үнэлэн сайшааж түүнийг Хунтайжид 1305 онд өргөмжилсөн байна.

Хаан ширээний залгамжлал нь Юань улсад томоохон асуудал болж байсан ба хожим нь дотоод тэмцэл болон томоохон маргааны эх үүсвэр болсон юм. Энэ нь Хубилай хааны хаанчлал төгсөхөд илэрхий болсон юм. Хубилай анхнаасаа түүний ууган хүү болох Чингэмийг хаан ширээгээ залгамжлуулах хүсэлтэй байсан боловч гэвч Чингэм 1285 онд хаан эцгээсээ өмнө таалал төгссөн. Иймээс Чингэмийн хүү болох Төмөр хаан Хубилай хааны үхлээс хойш 10 гаруй жил (1294-өөс 1307 оны хооронд) улсаа удирдсан юм. Төмөр хаан өвөг эцгийнхээ хийсэн маш их ажлуудыг үргэлжлүүлэхээр зориг шулуудан шийдсэн бөгөөд мөн тэрээр Монголын баруун Хаант төртэй эв найрамдлын харилцаа тогтоожээ. Гэсэн хэдий ч бутрал эв нэгдэлгүй байдал Төмөр хааны хаанчлалаас эхэлсэн байна.

Хайсан Хүлэг хаан Төмөр хааныг таалал төгссөний дараа Юань улсын хаан болжээ. Тэрээр Хубилай хааны ажлыг үргэлжлүүлэх нь байтугай харин ч эсрэгээрээ түүний хийсэн зүйлийг нураажээ. Түр зуурын хаанчлалын (1307-оос 1311 хүртэл) үед Юань гүрэн санхүүгийн бэршээлүүдтэй тулгарч эхэлсэн. Хайсан Хүлэг хааны зугаа цэнгэлд хэт автаж,хааны санг хэт үрэлгэн байсан, авилгал хээл хахууль ихсэж, төрд үнэн үг хэлсэн сайд нарыг хороож байсан нь Юань улсын мөхөлийн шалтгааныг энэ хаанаас эхлүүлж авч үздэг. Хайсан Хүлэг хааныг нас нөгчих үед, Юань улс маш их өрөнд орсон байсан ба Юань улс олны уур бухимдлыг хүргэж эхэлсэн.

Өмнөх
Өлзийт Төмөр хаан
Юань улсын хаан
1308-1311
Дараах
Аюурбарбад буянт хаан