Халзан сум
Халзан нь Сүхбаатар аймгийн сум юм.
[засварлах] Түүх
1925 онд Дарьгангын таван гар сүрэгтэн хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сум байгуулагджээ. 1224 метр өндөр Шарга уул, 1100 метр өндөр Цагаан овоо, Дэмбэрэл, Шовдол, Баян-Уул зэрэг уултай, намхан ухаа, толгод бүхий нутагтай. Сумын хамгийн нам цэг нь Өөшийн их цагаан нуур далайн түвшнээс дээш 860 метрт оршино. Нутгийн ихэнхийг Салхит, Шүүт, Сайншанд, Хужиршанд, Хатавч, Халзаншанд, Чандмань, Өөш морин хошуу зэрэг тал хөндий, цав толгод эзэлдэг.
[засварлах] Хүн ам
Халзан сумаас Хөдөлмөрийн баатар 3, төрийн шагналтан 2, ардын цолтон 2, гавьяат цолтон 9, улсын аварга малчин 7, улсын сайн малчин 2, улсын манлай уяач 1, алдарт уяач 4, аймгийн алдарт уяач 9, төр нийгмийн зүтгэлтэн 9 хүн төржээ. Халзан сум эрдэмтэн, докторуудын тоогоор аймагтаа тэргүүлдэг.
| Сүхбаатар | |
|---|---|
| Асгат сум | Баяндэлгэр сум | Дарьганга сум | Мөнххаан сум | Наран сум | Онгон сум | Сүхбаатар сум | Түвшинширээ сум | Түмэнцогт сум | Уулбаян сум | Халзан сум | Эрдэнэцагаан сум Аймгийн төв: Баруун-Урт |
|