Халимаг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Халимаг (Халимаг:Хальмг) гэдэг нь Оросын Холбооны Улсад (ОХУ) суурьшин байдаг Ойрадын (баруун Монголчууд) эдүгээ цагийн оноосон нэр юм. Халимагууд шарын шашин шүтдэг.

Агуулга

[засварлах] Нэр

Эдүгээ Монгол улсад Халимаг гэхээс гадна Халимаг Монгол гэж бичигдэх ба мөн ОХУ дахь Халимаг бичгээр Хальмг гэх ба олон тоонд Хальмгуд, Оросоор Калмык (Калмыки)гэж дуудагдаж байна. Хальмг гэдэг нэр нь Түрэг хэлтэн Татаруудын дууддаг байсан "калмак" буюу "үлдэгсэд" гэсэн утгатай үгнээс хэрэглэгддэг болсон байна.[1]

[засварлах] Тархалт

Халимагууд одоо Астрахань мужид багтсан 10 аймаг, Ойрадын Батут, Хэрэй, Дөрвөд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, ястнууд багтсан ОХУ-ын харъяа 178000 орчим хүн амтай, өөртөө засах эрх бүхий Бүгд Найрамдах Халимаг Улсад амьдарч байна.

[засварлах] Түүх

Хө Өрлөгөөр ахлуулсан Торгууд, Дөрвөд аймгийнханаас ихэвчлэн бүрдсэн Ойрад нь 1607 онд Ижил мөрөнд нүүдэллэн очсон бөгөөд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ.

Халимагийн Аюук (1670-1724) I Пётр хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болжээ. Халимагууд зүгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркийн эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын ханлигийг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Наполеон I Бонапарт "хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ" гэж Оросын хаан I Александрт захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Түндэв, Цэрэнжав, баруун Монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австри хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шүлэгтээ "Талын нөхөр Халимаг" гэж онцлон тэмдэглэсэн байдаг.

1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёд Франц, АНУ руу цагаачилсан бөгөөд Ижил мөрөндөө үлдэн өлсгөлөнд нэрвэгдсэн халимаг ах дүү нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж үзүүлж байсан тухай архивын мэдээ байдаг.

[засварлах] Мөн үзэх

[засварлах] Ишлэл

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд
Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр