Халхын голын байлдаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Халхын голын байлдаан
Хамаарах дайн: ЗХУ-Японы хилийн дайнууд
SovietArmouredVehicle.jpg
Халх голын нэгэн тулалдааны үеэр устгагдсан Зөвлөлтийн BA-10M загварын хуягт машин
Огноо 1939 оны 5 сарын 11 - 9 сарын 16
Байрлал Монгол улс, Халхын гол
Үр дагавар ЗХУ-ын бүрэн ялалт, Монголын хувьд хохирол дагуулсан ялалт
Газар нутгийн
өөрчлөлт
Мана уулын орчмын газар нутгийг Японд алдсан ба хожим Хятадын нутаг болсон
Байлдагч талууд
Flag of the Soviet Union (1923-1955).svg ЗХУ
Flag of the People's Republic of Mongolia (1924-1940).svg БНМАУ
Merchant flag of Japan (1870).svg Японы эзэнт гүрэн
Flag of Manchukuo.svg Манж-го
Удирдагчид
Flag of the Soviet Union (1923-1955).svg Георгий Жуков
Flag of the Soviet Union (1923-1955).svg Григорий Штерн
Flag of the People's Republic of Mongolia (1924-1940).svgХорлоогийн Чойбалсан
Merchant flag of Japan (1870).svg Комацүбара Мичитаро
Цэргийн хүч
57,000 цэрэг,

515 нисэх онгоц, 498 танк, 542 их буу,385 хуягт машин

38,000 (анх), 75,000 цэрэг(дахин нэмснээр),

700 нисэх онгоц, 181 танк, 500 их буу

Хохирол
Архивын судалгаагаар
7,974 амь үрэгдсэн,
15,251 шархадсан[1]
Японы засгийн газрын мэдэгдэл
8,440 амь үрэгдсэн,
8,766 шархадсан
ЗХУ-ын мэдэгдэл
60,000 үрэгдсэн ба шархадсан,
3,000 олзлогдсон[2]

Халхын голын байлдаан нь зарлагдаагүй ЗХУ-Япон хилийн дайн буюу Япон-Зөвлөлтийн дайны гол байлдаан байжээ. Энэ байлдаан Японд "ノモンハン事件" буюу Номонханы хэрэг явдал гэж нэрлэгдсэн. Номонхан гэж Монгол - Манж-гогийн хилийн орчимдох уул ажээ.

Агуулга

Шалтгаан, нөхцөл [засварлах]

Ямартай ч 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол маргалдаж байна.[3][4]

Энэ нь 1927 оноос Токиогийн улс төр-бизнесийн , цэрэг-улс төрийн зүтгэлтэн нарын хувьд томоохон асуудал тулгарсанаар эхлэв.(Токиогийн бусдын газар нутагт тэр дундаа Манжуур, Хятад, Оросын Алс Дорнод, Сибирьт өнгөлзөх бодлогоо үүнээс аль эрт 1889 оноос хэрэгжүүлж эхэлсэн) 1918 оны Дэлхийн 1 дүгээр дайны үеэр аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гадаад худалдааны өндөр өсөлт дагуулсан бол дайны дараахь Версалийн гэрээгээр шийдвэрлэгдсэн Ази дахь Германы колонийн эзэмшлийн асуудлаар болон Өрнөдийн түнш орнуудын байр суурь,түүний бодлогын үр нөлөө, 1929 оны /худалдааны болон 2,3 талт хэлэлцээрүүдийн заалтын улбаатай нэг талаар нөлөөлсөн/дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусч,1937 оноос өдүүлсэн Япон-Хятадын 2 дугаар дайн, Манжуурт цөмрөн орсон ажиллагаатай холбоотой Үндэстнүүдийн лигийн тавьсан удаа дараагийн хориг арга хэмжээнээс үүдэн гадаад ертөнц дэх байр суурийг нь үлэмж сулруулсан байна. Ялангуяа Хятадад ихээхэн хэмжээний зэвсэг-техник, байлдааны нисэх онгоц, танк , цэргийн мэргэжилтэн, зөвлөх нарыг Монгол,Дундад Ази-Дорнод Туркестаны (Шинжаан) нутгаар дамжуулан илгээх зэргээр ЗХУ тусламж үзүүлж дайн байлдаанийг ихээхэн цаг хугацаагаар сунжруулсан хийгээд байгалийн баялаг, түүхий эдийн гадаад импортоос хэт хараат байдал нь ч үүнд нэрмээс болж байлаа.Энэ байдал нь бизнесийн хүрээнийхэнд том цохилт болсон тул цэргийнхнээ шахаж эхлэв. Ази, Номхон далайн бүс нутаг дахь Франц,АНУ, Их Британитай ашиг сонирхолын зөрчлийн улмаас дурамжхан байгуулсан /Үүнд АНУ, Англитай байгуулсан "Японы Тэнгисийн Цэргийн Флотын хөлөг онгоцнуудын зэвсэглэлд хязгаар тогтоосон холбогдох/ тэдний зүгээс тавьсан зарим заалт, Хятадын зүүн хэсгийн нутагт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилтгүй болсон нь Токиогийн Цэргийн дээд командлалын удирдлагуудад энэ байдал таалагдсангүй. Геополитикийн нөлөөний хүрээгээ тэлэх бодлогоо цэргийн хүчээр шийдэх замыг сонгож үүнийхээ дагуу "Аугаа Их Дорнод Азийн Хөгжил-Цэцэглэлтийн Төлөвлөгөө" гэгч улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсрууллаа. Хэрэгжүүлэх Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн 2 чиглэл байв.Өмнөд чиглэл бол Номхон далай, Австрали, Индонези, Бирма, Энэтхэгийн чиглэлээр цохилт өгч АНУ,Английн колонуудийг булаан авах бол Умардынхаар бол эх газраар Хятадыг буулган авах, Манжуур,Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь Алс дорнодийн чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэл эзэмшлээ тогтооход оршиж байлаа.Энэ нь дээд цэргийнхний хувьд 2 хуваагдах шалтгаан болсон, зөвхөн аль нэгийг нь сонгох байсан гэж манай зарим улс төрчид, сэтгүүлчид ташаа ойлгодог.Дээд командлал нь бололцоо бүрдсэн тохиолдолд 2-ыг зэрэг хэрэгжүүлэх байсан нь тодорхой.Маргаан болсон нь зөвхөн аль чиглэлд эхний ээлжинд хэрэгжүүлэх вэ гэдэгт байсан ажээ. Энэ нь хожим ЗХУ дэлхийн 2 дугаар дайнд татагдан орж Москва болон Ленинградын хамгаалалт,Сталинградын тулалдааныг үр дүнг хэрхэн эргэх вэ? гэдгийг харгалзан Квантуны армийн Жанжин Штаб 1941-1943 онуудад Манай Халх гол, ЗХУ-ын Алс дорнодийн Уссури,Амар мөрний сав газар дахин цэргийн хүч хуримтлуулж илүү няхуур Кантокуэн хэмээх цэргийн шинэ ажиллагаанд бэлтгэж, төлөвлөн зөвхөн Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан байна.(Үүнд Япон улсын өөрийн ба НКВД-ийн Алс Дорнодын Сөрөг Тагнуулын Архив,МУ-ын ТЕГ-ын Архивийн материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгч нарын мэдүүлэг зэрэг нь одоо нэгэнт ил болжээ.)[5] Энэ ч утгаараа Халхын голын байлдаан.[6] Токиогийн цэрэг-улс төрийн Өмнөд,умард бүлэг нь зорилго,үзэл баримтлал, зармын хувьд ч,геополитикийн болон улс төрийн бүлгийн ашиг сонирхол Стратегийн болон тактикийн талаасаа ямар ч ялгаа байсангүй. Бие биенийхээ тактикийн зорилго чиглэлийг зарчмын хувьд үгүйсгэдэггүй байв.Зөвхөн аль чиглэлд эхний ээлжинд вэ? гэдэгт ширүүн маргаан өрнүүлжээ. Зөвлөлт Холбоот Улсын хувьд Европ тивээсээ Нацист Герман, Балтийн тэнгисээс Финланд, Кавказаас Иран, Хар тэнгист Турк,Сибирь-Алс Дорнодоос Японы гэх геополитикийн бүслэлтэнд ороод байлаа. Коминтерний болон Сталины болгоомжлол нь юуны түрүүнд ямар ч үнээр хамаагүй 2 фронтод зэрэг байлдах аюулаас зайлсхийх зорилгоор Монголыг бусдад алдахгүй байхыг чухалд авч үзсэн. Өвөр Байгалын сав, Сибирийн төмөр замыг алдвал Сибирь, Урал дахь Цэрэг-Стратегийн Аж үйлдвэрийн түшиц орон зай үгүй болно гэдгийг тооцож Монголын талаарх ЗСБНХУ-ын бодлого гол төлөв Коминтернээр дамжин илэрч байлаа. Тухайлбал Коминтерний дорно дахины нарийн бичгийн дарга нарын 1929 оны 1-р сарын 7-ны өдрийн зөвлөлгөөний илтгэлд: “Монголын нутаг дэвсгэр нь олон улсын тусгай ач холбогдолтой юм. Тэрхүү нутаг дэвсгэрийн хэмжээ нь Англи, Герман, Францыг нийлүүлснээс их бөгөөд хүн ам нь 800 мянгахан юм. Монгол орныг империалистууд, дэлхийн хувьсгалын дайснуудын нөлөөнд оруулахгүйн тулд тэрхүү нутаг дэвсгэрт тогтоосон нөлөөгөө хадгалж байхад манай гол зорилт оршино хэмээн үзсэн.[7] Мөргөлдөөний цаад шалтгаан: Сталины логик Япончууд Манжгогийн тоглоомын улс байгуулснаасаа эхлээд энэ нутагт хамаарах монголчуудыг "онцгойлон дотночилж" тэдэнд тусгай эрх олгожээ. Монголчууд ч Японыг Хятадын дарлалаас чөлөөлөгч ивээн тэтгэгч гэж харж байсан юм. 1937 онд эхэлсэн Хятад-Японы дайнаар нийт Өвөр Монголыг эзэлсэн япончууд монголчуудад Хятадын талхидлаас авран чөлөөлөгчийн дүрд чадамгай тоглож, "соёлжиж гэгээрэхэд" нь туслах болжээ. Энэ байдал Гадаад Монголд халдварлахаас Сталин ихэд болгоомжилсон байна.Монгол улсад коммунист намын 10 мянган гишүүн байх атал лам нарын тоо тэднээс даруй арав дахин их байлаа. Иймээс Япон талыг баримтлах өндөр магадлалтай лам нар, язгууртнууд, сэхээтнүүдийг устгахыг Монголын удирдагчдад тулгах болсон байна. Үүнийг нь Монголын төрийн удирдлага эс хүлээн авч, арга саам гарган залилах гэж оролдох болжээ. Сталин зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулах асуудлыг ч тулгаад Монголчууд хүлээж авсангүй. Иймээс өргөн хэмжээг хамарсан их хядлага өөрөө зохион байгуулсан байна.

Монголын удирдагч нарын логик [засварлах]

Манжго,БНМАУ-ын талууд аль аль нь үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандах болсноор дорнод хилд буй болсон хилийн маргааныг гэрээ хэлэлцээний журмаар зохицуулж болно гэж Монголын удирдагчид үзэж байлаа. Манжуур өртөөнд болсон Япон-Манжго-Монголын хилийн хэлэлцээнд Монголын тал Ерөнхий сайдын орлогчийн төвшинд идэвхитэй оролцож байлаа. Хэрэвзээ Монголчууд Манжго улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болно гэсэн санал ч гарчээ. Иймээс Монголын удирдагчид Манжгогийн талтай хилийн маргаанаа аль болох өөрснөө зохицуулах хүсэлтэй болоод иржээ. Иймээс ч Ерөнхий сайд Гэндэн “Монгол улс Манжготой байлдах ямар ч хүсэлгүй, ийм юм хүсч байгаагаараа япон орос хоёр л байлдана биз” гэсэн утгаар санаагаа илэрхийлж байв. Чухам ийм бодолтой байсан учир зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулж байршуулахын эсрэг байсан юм. Hokushin-ron-Map.png Умард бүлэглэлийн цэрэг дайны кампанийн чиглэл (北進論 Hokushin-ron)

Сталины авсан арга хэмжээ [засварлах]

Монголчууд Японоор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж улмаар тэдэнтэй ойртож магадгүй болох нь Зөвлөлтийн Алс Дорнодын бодлогод тун аюултай үзэгдэл болох байлаа. Монгол үндэстэнд хандаж байгаа япончуудын заль мэх нь тэднийг Хятадын төдийгүй Зөвлөлтийн эсрэг алхам руу чиглүүлж болох юм. Чингэвэл Гадаад Монгол нь Барга болон Өвөр монголчуудын замаар орно. Иймээс Сталин эрс арга хэмжээ авчээ. Тэрээр Манжуурын хэлэлцээг таслан зогсоож Монголын төлөөлөгчдийг эгүүлэн татаад, Улаанбаатарт авчирч буудан хороов.Үүнтэй нэгэн зэрэг Манж-гогийнын төлөөлөгчдийг Япончууд баривчлан авч Мүгдэнд цаазлан хороосон ажээ. Ерөнхий сайд Гэндэнг огцруулж Москвад дуудан авч одлоо. Тэр даруй Зөвлөлтийн цэргийг Монголд оруулж ирэв. Лам нар болон язгууртан, сэхээтний эсрэг хандсан их хядлагыг эхлүүлэн насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цаазлан устгажээ. Хилийн маргаан дорвитой том тулалдаан мөргөлдөөнөөр шийдэгдэхээс өөр гарцгүй боллоо.

Үйл явдлын угтвар нөхцөл [засварлах]

Япон улсын газар нутаг дайнд Хятад руу улам тэлсээр, Манж-Го ба Солонгосыг эзлэн авсны дараа шинэ зорилтоо ЗХУ-ын газар нутагт хандуулжээ.[8] ЗХУ-Японы анхны хилийн байлдаан 1938 онд Приморьед болсон Хасан нуурын тулалдаан байсан. Энэ байлдааны ажиллагааны өмнө болон дараа Манжийн хил дээр Япон ба ЗХУ-ын хооронд жижиг байлдаанууд үе үе гарч байжээ.Японы армийн түрэмгий ажиллагаа ЗХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг зөрчлөө.[9] 1938 оны 8-р сарын 1-нд Сталин япончуудыг эзэлсэн нутгаас нь ховх цохин гаргахыг Алс дорнодын фронтын командлагч маршал Василий Блюхерт биечлэн тушаав. Байлдаан болох газар хоёр хоногийн дотор 15 мянган хүн, 1014 пулемет, 237 их буу, 285 танк бөөгнөрүүлж чаджээ. Буучийн 39-р корпусын бүрэлдүүнд 32 мянган хүн, 609 их буу, 345 танк байв. Газрын байлдааныг дэмжихээр 250 нисэх онгоц гаргажээ.Зөвлөлтийн цэргийн тийм их хүчтэй бүлэг төвлөрсөн тухай мэдээ авсан Японы засгийн газар ноцтой түгшив. Байлдааныг хоёр тал зогсоож, мөргөлдөөнийг даруй зохицуулах Токиогийн саналыг 8-р сарын 4-нд элчин сайд Сигэмицу Гадаад хэргийн ардын комиссар Литвиновт өгчээ.Гэсэн ч Токиогийнхон япон цэрэг хятадын Ухань хотыг эзэлбэл ЗХУ япон цэргийн ар талд цохилт өгөх эсэхийг том биш ажиллагаа явуулж туршихаар шийджээ.Энэ нь хожмоо Монголын морьт 22-р хорооны хэрэг явдал дээр давтагдсан байна. Жанжин штабын оперативын удирдламжийн санаанд «Байлдах, тэгэхдээ байлдааны ажиллагааны хэмжээг шаардлагын хэмжээнээс давуулахгүй байх. Нисэх хучин хэрэглэхгүй байх. Байлдааны ажиллагаа явуулахад Солонгосын армиас нэг дивиз гаргахаар» заажээ. Гэхдээ Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн, ухрахыг зөвшөөрөв. Япончууд эзэлж авсан өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хэлэлцээ хийж эхлэхийг хичээж байсан нь тодорхой байв. Буучийн 39-р корпусын захирагч Штерн Москвагийн удирдамжийг биелүүлэн, 8-р сарын 6-нд ерөнхий давшилтад орж, хойноос нь болон өмнөөс нь нэгэн зэрэг цохиж, дайсны цэргийг Түмэн уул гол, Хасан нуурын хоорондох зурваст шахан устгахыг тушаажээ. Ширүүн байлдаан 8-р сарын 9 хүртэл үргэлжлэв. Дөрвөн өдрийн дотор японы цэргийг эзэлж байсан нутгаас нь ховх цохин гаргав. 8-р сарын 11-нд байлдаан зогсов. Тэр үед Японы эзэлсэн хилийн бүх өндөрлөгийг чөлөөлж, зөвлөлтийн цэрэг эзэлжээ. Приморьд явуулсан байлдаан зөвлөлтийн алс дорнодын цэргийн хувьд ноцтой сорилт болов. Хасан нуурын хавьд болсон тулалдаанд Улаан арми иргэний дайнаас хойш анхудаа хүчтэй том улсын жинхэнэ армитай тулалдсан юм. Энэ хэрэг явдал алагдсан, шархадсан цэргийн тоогоор орон нутгийн дайны байдалтай байв.[10] 1939 онд Япончууд Манжийн нутгийг эзлэж Манж-Го нэртэй улс байгуулсанаар Монгол улсын хил нийлэх болсон байна. Манж-Го, Монголын хоорондох хилийг Япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байсан боловч монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших Номонхан тосгон хүртэл Монгол улсын нутаг гэж үзэж байсан юм.1938 онд Японы Эзэн Хааны Армийн Жанжин Штабт Квантуны удирдлага ЗХУ-ын эсрэг “Хатиго” нууц нэртэй дайны төлөвлөгөөг боловсруулсан батлуулсан байжээ. Энэ үед Япон Манжуурт Японы эзэн хааны хуурай замын цэргийн 1,3 сая албан хаагч Монгол улс, ЗХУ-ын хилийн зүүн хязгаарт яг хажууд ирж байрласан байсан юм. Японы “Хатиго” төлөвлөгөөний “Б” хувилбар нь Монголын зүүн хязгаарыг эзлэн авч түшиц газраа болгоод цаашлаад Байгаль нуур орчмоор ЗХУ уруу дайрах зорилго байв. Энэ бол Европын фашист Герман, Итали удахгүй дэгдээх дэлхийн II дайны эхний цуурай, фашистуудын дорно зүгийн холбоотон байсан Японы армийн зүүн талд дэгдээх дайны бэлтгэл үе нь байлаа.Манж-Гогийн арми нь үндсэндээ 1939 онд Японы Квантуны Армийн командлагч генерал Комацүбара Мичитарод захирагдаж байжээ.Улаан армийн цэргүүд Сибирь-Манжуур ын хилийг хамгаалах үүрэгтэй Өвөр-Байгалын цэргийн тойргоос ирсэн 57-р тусгай корпусын харъяанд байв. Монголоос харьцангуй бага тооны цэрэг оролцжээ.БНМАУ-ын цэргийн тухайд нийт хилийн ба дотоодын цэргийг оруулаад 18 000 хүн бүхий бие бүрэлдэхүүнтэй, 10 хөнгөн танк, 30-40 их буу, 40 гаруй нисэх онгоц, 50-60 хуягт машинтай байв,

Байлдааны ажиллагаа эхэлсэн нь [засварлах]

Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан,Бүрд овоо, Хайлааст манхан,Халхын сүм зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж байлаа. Иймд 1937 оны хавраас ЗХУ 1936 оны ЗХУ-БНМАУ-ын "Харилцан Туслалцах Хэлэлцээр"ийн дагуу цэргийн хүчээ Монголын хилээр оруулав.[11]Монгол Улс, Энэхүү орон зайд болсон байлдааны ажиллагааг 3 үе шатанд хуваан авч үздэг. Нэгдүгээр үе: БНХАУ-ын нутаг дамжин урсдаг Халх голын орчимд 1939 оны 5 сараас 9 сар хүртэл Монгол, Японы хооронд цус урсгасан тулаан болсон юм. Японы түрэмгийлэгчид БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү халджээ. 1939 оны хавраас Япончууд БНМАУ-ын хил орчимд цэргийн хүч төвлөрүүлж, өдөөн хатгалагаа улам эрчимжүүлэх болжээ. 5 сарын 28-нд Японы 2,5 мянган цэрэг БНМАУ-ын хилийг зөрчсөн байна. 1936 онд БНМАУ, ЗХУ-ын хооронд байгуулсан харилцан туслах протоколоор хүлээсэн үүргийнхээ дагуу Зөвлөлтийн 57-р тусгай корпус, монголын зэвсэгт хүчинтэй хамтран 5 сарын 29 гэхэд Японы цэргүүдийг БНМАУ-ын нутгаас шахаж гаргажээ.Хоёрдугаар үе: 7 сарын 2-нд Японы тал 38 мянган цэргийн албан хаагч, 310 нэгж зэвсэг, 135 танк, 225 нисэх онгоц дайчлан дахин Монгол Зөвлөлтийн цэргийг бүслэн авч устгах, Халх голын баруун эрэгт бэхжих зорилгоор халджээ. Баян-Цагааны орчимд Монгол Зөвлөлтийн цэргүүд хамтран Японы түрэмгийлэгчдийг бүслэн цохилт өгсөн байна. Гурав дугаар үе буюу шийдвэрлэх тулалдааны үе 8 сарын эхээр Японы Квантуны арми шинэ давшилт хийжээ. Мөн сарын эхээр генерал Огису Риплогийн удирдсан японы 6-р арми, мөн 7, 23-р явган цэргийн дивиз, 14-р бригад, манжуурын явган цэргийн бригад, 3 морьт цэргийн бригад хүчээ нэгтгэн БНМАУ-руу дайрчээ. Энэ удаа Японы цэргийн тоо 75 мянгад хүрсэн байна. харин 182 танк, 350 онгоц дайчилжээ. 8 сарын 17-нд Японы цэргүүд давшилт хийв. 3 өдрийн дараа Монгол Зөвлөлтийн цэргүүд японы цэргийн давшилтыг зогсоож чаджээ. Зөвлөлтийн цэргийн удирдлагууд Халх голд 82-р, 57-р буудлагийн дивиз, танкын 6-р хороо, агаарын десантын 212-р бригадыг нэмж авч ирсэн байна. Мөн байлдааны онгоцны тоог 515 болгожээ. Монголын тал маршал Хорлоогийн Чойбалсангийн удирдсан 4800 хүнтэй 3 морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлэв. Ингэснээр Монгол Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарсан байна. тухайлбал явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкны тоогоор 4 дахин, артиллерийн зэвсэгийн тоогоор 2 дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү болжээ. Халх голын байлдааны ажиллагааг ЗХУ-ын маршал Жуков удирджээ. 8 сарын 20-нд Монгол Зөвлөлтийн цэргүүд агаарын цохилт өгсөний дараа давшилт хийжээ. 8 сарын 23-нд Японы 6-р армийг бүсэлж, 8 сарын 28-нд дайсныг бут цохижээ. 8 сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгджээ. 9 сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж 9 сарын 16-ний өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогсжээ. Японы тал халх голын тулаанд 61 мянган цэргээ алджээ. Тэдний 25 мянга нь тулааны үед үрэгдсэн юм. Харин Японы түүхчид Халх голын тулаанд 8000 цэргээ алдсан гэж үздэг. Харин зөвлөлтийн талаас 8 мянган цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархаджээ. Зөвлөлтийн 207 онгоц тулааны үеэр сүйрчээ. 1939 оны Халх голын тулааны үеэр амь үрэгдсэн цэргийнхээ шарилыг эх орон руугаа авч явах зөвшөөрлийг Япон улс 2004 онд Монгол улсаас хүссэн байна.[12][13][14]

Цэрэг стратегийн ач холбогдол [засварлах]

1939 онд хаант засгийг халаад дөнгөж 18 жил шинэ тулгар хөгжиж буй Монгол улст энэ дайн нь үндэсний аюулгүй байдалд тулгарсан маш ноцтой аюул байлаа. Хэдийгээр дайны гол цэрэг стратегийн бодлого Зөвлөлт орос ба Япон улсуудын хооронд явагдсан ч төв азийн стратегийн гол байрлалтай Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо хамгаалах чухал шаардлага гарсан юм.Халхын голын дайныг Дэлхийн II дайн эхлэхэд шууд нөлөө үзүүлсэн, өөрөөр хэлбэл, байлдааны ажиллагаа Алс Дорнодын театраас Европын театр руу шилжихэд хүргэсэн гэж үзвэл дэлхийн түүхэнд, ялангуяа Дэлхийн II дайны явцад түүнээс ч дутуугүй нөлөөг мөн Халхын голын дайн үзүүлжээ гэж бид үзэж байна. Сүүлийн үед АНУ-ын судлаач Стюарт Голдман нарын эрдэмтэд нэгэн сонирхолтой санаа дэвшүүлэх болсон нь Халхын голын дайнд Японы хүлээсэн ялагдал, 1941 оны 12 дугаар сарын 7-нд Пёрл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бааз руу хийсэн довтолгоо хоёрын шууд холбоо хамаарлын асуудал юм. Тухайлбал, С.Голдман “... Япон 1941 оны сүүлчээр ЗХУ-ыг довтолсон бол Сталин Алс дорнод дахь армийн 18 дивиз, 1700 танк, 1500 нисэх онгоц бүхий нөөц хүчнийг Москвагийн төлөөх тулалдаанд татан оролцуулах боломжгүй байх байсан ... Хэрэг явдал ингэж эргэсэн бол Германы ялалт, магадгүй шийдвэрлэх ялалтаар ч төгсөх боломжтой байв. Тэр тохиолдолд дайны түүх, дэлхий дахины түүх ч мөн өөрөөр бичигдэх байв” (Goldman, 2009: 5) хэмээн дүгнэсэн нь Халхын голын дайнд байгуулсан Монгол-Зөвлөлтийн ялалтын түүхэн ач холбогдлыг бодитой үнэлсэн хэрэг болжээ.С.Голдманы дээрх санаа судалгааны эргэлтэд орохоос даруй 20 жилийн өмнө, Америкийн цэргийн түүхч Жон Кийган мөн төстэй санааг илэрхийлж, “... Японы хуурай замын хүчин ирээдүйн маршал Г.К.Жуковт бут цохиулсныхаа улмаас дахин сэргэлгүй, Оросуудтай тулалдах ямар ч боломжгүй юм гэсэн ганц дүгнэлт хийжээ. Энэ нь 1941 онд тэдэнд ашигтайгаар эргэсэн бол 1945 онд бүрмөсөн ялагдахад нь хүргэсэн байна. Харин Британи, Америкийн тэнгисийн цэргийн хүчин чадлыг япончууд Оросын армийнх шиг үнэлээгүйн улмаас Номхон далайн арлууд руу чиглэсэн тэнгисийн кампанит ажлаа эрчимжүүлэв” (Keegan, 1989: 243) хэмээн дүгнэсэн байдаг. Эдгээр болон үүнтэй төстэй бусад санааг системчлэн үзвээс, Халхын голын дайны ялалтын түүхэн ач холбогдол дараах байдлаар тодорч байна. Үүнд: Нэгдүгээрт, Халхын голын дайн Зөвлөлтийн армийн болон командлагчдынх нь нэр хүндийг өсгөж өгснөөр тэнхлэгийн гишүүн орнуудын дунд нэгдмэл байдлыг нь алдагдуулж, Японы хуурай замын хүчнийг ЗХУ-ын эсрэг дайнд татагдан орохоос урьдчилан сэргийлж чадсан. Ингэснээр Эх орны дайны турш Зөвлөлтийн арми ганц фронт дээр тулалдах стратегийн харьцангуй таатай нөхцлийг бүрдүүлэв. Хоёрдугаарт, Японы Зэвсэгт хүчний дээд командлалын дунд хуурай замын цэргийнхний нэр хүндийг доройтуулж, Азийн эх газар, Сибирийг чиглэсэн кампанит ажлын төлөвлөгөөнөөс түдгэлзэн хойшлуулахад хүргэсэн ба улмаар тэнгисийн цэргийн хүчнийнхний байр суурийг бэхжүүлэв. Тэд улам бүр өсөн нэмэгдэж байсан стратегийн түүхий эдийн (нефть) хэрэгцээгээ хангахын тулд Номхон далайн арлууд дахь АНУ, Британийн хүчийг сулруулах зорилгод эргэлт буцалтгүй шилжиж, үүний шууд үр дагавар болох Пёрл-Харборын довтолгоонд хүргэжээ. Энэ цаг үеийг хүртэл АНУ-ын нийгэмд амь бөхтэй оршиж байсан, Конгрессын хоёр танхимд олонхийг бүрдүүлж байсан Бүгд найрамдахчуудын баримталж байсан “Европын хэрэгт үл оролцох” бодлогоосоо татгалзан холбоотны талд дайнд орохыг уриалж байсан Ерөнхийлөгч Ф.Рүзвельтийн бодлого дэмжлэг олоход хүргэв. Ингэснээр нутаг дэвсгэр, аж үйлдвэрийн бааз суурь нь дайны хөлд нэрвэгдээгүй хөгжингүй ганц орон болох АНУ дайнд татагдан орох нөхцлийг бүрдүүлж, эцэстээ Дэлхийн II дайн холбоотны ялалтаар дуусах урьдчилсан нөхцөл болжээ.

Халхын голын дайны Монголын болон дэлхий дахины түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар бид үндсэн гурван дүгнэлт, санал дэвшүүлж байна. Нэгдүгээрт, энэхүү үйл явдлыг бид Монгол Улсын хэмжээнд, өөрийн түүхийг үзэх үзлийн үүднээс “дайн” хэмээн томъёолох нь зүйтэй байна. Хоёрдугаарт, Халхын голын дайн нь Дэлхийн II дайнд оролцогч хоёр эвслийн голлох гишүүдийн хооронд дэгдсэн анхны мөргөлдөөн бөгөөд дайн Алс Дорнодын театраас Европын театр руу шилжих нөхцөл болсныхоо хувьд Дэлхийн II дайны эхлэл гэж үзэх нь зүйтэй байна. Гуравдугаарт, Монгол-Зөвлөлтийн ялалт нь Японы стратегийг өөрчилж, улмаар Зөвлөлтийн арми нэг фронт дээр байлдах боломжийг бүрдүүлсэн төдийгүй АНУ-ыг холбоотны талд татан оролцуулахад хүргэсэн ач холбогдлоороо дэлхийн дайн холбоотны ялалтаар дуусахад шууд ба дам байдлаар нөлөөлжээ. Фашист Герман ЗХУ-д халдан довтолсон өдөр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, УБХ-ын Тэргүүлэгчид, МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчидийн хамтарсан хурал болж, 1936 оны Харилцан Туслалцах протоколоор өөртөө хүлээсэн үүргээ чин үнэнчээр биелүүлнэ гэдгээ Зөвлөлт Засгийн газар, ЗХУКН-д илэрхийлж,. 1941 оны 9-р сараас Улаан армид тусламж хуримтлуулах хөдөлгөөнийг зохион байгуулах, фронтод бэлэг хүргэх ажлыг удирдах бэлэглэлийн төв комиссыг байгуулав. Монголчууд ЗХУ-д мал мах, түүхий эд тогтмол нийлүүлж байсан бөгөөд 485 мянган морь худалдсанаас 32 мянган агт бэлэглэжээ. Хуримтлуулсан бэлгээ фронтод дөрвөн удаа хүргэж өгсөн нь мөнгөн дүнгээрээ 65 сая төгрөгт хүрчээ. (МАХН-ын түүхийн лекц, 1984: 27) Ийнхүү дайны жилүүдэд БНМАУ Зөвлөлтийн Сибирь, Дундад Ази, Алс Дорнодын нэгэн адил фронтын ар тал болж байсан төдийгүй “АНУ, Британийн зэрэгцээ Сталины бас нэг холбоотон” нь болж байв. Энэ нь ч холбоотон гүрнүүдийн зүй ёсны анхаарал, хараа сонирхолд өртөж, хожим 1945 оны Ялтын бага хурлаар тусгаар оршин ирсэн статус-квог хүлээн зөвшөөрүүлэхэд дэм болсон гэж үзэхэд хилсдэхгүй.Япон Зөвлөлтийн Алс Дорнотод дангаараа довтлохгүй гэдэг нь тодорхой болсон байжээ. Учир нь Япон өмнөд чиглэлд түрэмгийлэл явуулах сүүлийн шийдвэрээ гаргаснаар АНУ-тай дайтахад хүрсэн билээ.Пёрл-Харбор руу Японы хийсэн дайралтын түүх харьцангуй тодорхой байдаг. Гэхдээ харин АНУ-тай дайтах дайны эхлэл нь Номонханы районд япончуудын ялагдал хүлээснээс үүдэлтэй гэсэн хэсэг төдийлөн ил мэдээлэгддэггүй. Герман 1941 оны зун Зөвлөлтөд довтлон дайны эхний саруудад улаан арми сүйрлийн ялагдал амсч байв. Японыг Зөвлөлтийн Алс Дорнодод нэвтрэн чадлынхаа хирээр Зөвлөлтийн газар нутгаас эзлэн Номонханы өшөөгөө авахыг холбоотон Герман шаардаж байв. Гэтэл 1941 оны долдугаар сард АНУ ба Британи Японд нефтийн хориг тавьсан нь Японы хувьд хүндхэн нөхцөл үүсгэхээр байв. Ийм байдалд орохгүйн тулд эзэн хааны флот нефтиэр баян Голландын Ост-Энэтхэгийг эзлэн авахаар шийдсэн. Голланд нь жилийн өмнө эзлэгдэж энд Британи ноёрхлоо бүрэн тогтоохоор тэмцэлдэж байлаа. Гэвч АНУ-ын Номхон далайн флот япончуудын замыг хааж байсан юм. Гэсэн хэдий ч Германы шаардлагын дагуу Зөвлөлтөд довтлох хүсэл Японы цэргийн олон хүнд байсан юм. Немцийн цахилгааны дайны явцад Улаан арми сүйрлийн ялагдал амсч байсан үеэр тэд Номонханы өшөөг авах хүсэлтэй байлаа. Японы арми, тэнгисийн цэргийн удирдлага эзэн хааны оролцоотойгоор энэ асуудлыг авч хэлэлцсэн цэргийн цуврал хуралдааныг хийсэн байдаг.Хурандаа Цүжи гэгч 1941 оны зун Эзэн хааны дээд командлалын төвийн штабт байлдааны ажиллагаа төлөвлөх ахлах офицер болсон байв. Цүжи нүдэнд дулаахан, хурц илтгэгч байсан юм. Тэрээр тэнгисийн цэргийн ажиллагааг дэмжсэн армийн офицерүүдийн нэг байсан бөгөөд энэхүү эрмэлзлэл нь Пёрл-Харбор руу чиглүүлэх болов. Цэргийн яамны цэргийн алба хариуцсан товчоог 1941 онд толгойлсон Танака Рюкичи дайны дараа мэдэгдэхдээ “АНУ-тай хийх дайны талд Цүжи Масанобу тууштай зогсч байсан” гэж мэдэгдэж байжээ. Цүжи нь өөрөө Номонханд биеэр очиж үзсэн хүн юм байна.Хэрэв Номонханы мөргөлдөөн гараагүй байсан бол үйл явдал хэрхэн өрнөх байв? Хэн нь ч ялаагүй, эсвэл Японы ялалтаар төгссөн бол яах байсан бол? Энэ тохиолдолд Японы өмнөд чиглэлийг сонгосон дайралт өөрчлөгдөх вэ. Зөвлөлтийн цэргийн боломжийг дутуу үнэлсэн Япон Англи-Америкийн хүчний эсрэг эсвэл Германы хамт Зөвлөлтийн эсрэг дайнд оролцох гэсэн хоёр боломжоос хойд чиглэлийг шилдэг сонголт гэж үзэх байсан болов уу.

Агаарын тулалдаан [засварлах]

Японы нисэгч нар
Зөвлөлтийн буудан унагагдсан сөнөөгч онгоц
Японы буудан унагагдсан сөнөөгч онгоц

1939 оны 5-р сарын сүүлчээр эхний агаарын тулаанууд эхэлсэн бөгөөд энд японы нисэх онгоцууд давамгайлж байжээ. 8-р сарын эхний тулаанд Монголд байрлаж байсан зөвлөлтийн нисэх хүчний удирдагчид, нисгэгчид агаарын тулааны туршлага муутай, дайснаа сайн мэдэхгүй байснаас болж эхний тулаанд 17 онгоцоо алджээ. Иймээс Москва дахь цэргийн удирдлага нь энэ цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Михайлович Штернийг томилсон байна. Тэдний онгоцууд багахан өндрөөс хориглолтын шугам, байгууламжуудыг бөмбөгдөж орос, монголын талд хүн хүч, материал, морьдын их гарц хохирол учруулж байсан учир зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол уруу илгээхээр шийдсэн байна. 1939 оны 5-р сарын 28-нд Монголд ирсэн зөвлөлтийн нисгэгчдийн 8 нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж байсан юм. Тэд нисэх бүрэлдэхүүнийг агаарын тулаанд сургаж удалгүй И-16 онгоцууд ирснээр Халхын гол дээрхи фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн байна.Мөн 9 сарын 2,4,14,15-нд Японы тал агаараас довтлох гэж оролдсон ч Зөвлөлтийн нисэх хүчин ялалт байгуулжээ. Энэ үед Зөвлөлтийн И-16 загварын 5 онгоц дэлхийд анх удаа РС-82 маркийн реактивийн зэвсэг хэрэглэж Японы 13 онгоцыг сөнөөжээ.Халхын голын дайны үеэр японы нийт 660 нисэх онгоцыг агаарт болон аеродромд нь устгасан ажээ.Энэ үед цэрэг-дайны түүхэнд анх удаа 2 талаас нэгэн кэрэг олон онгоц оролцсон тулалдаан болсоноороо онцлогтой юм.

Чойбалсан хот өртсөн нь [засварлах]

Чойбалсан хотыг бөмбөгдөж цөөн тооны барилга байшинг устгасан байсан ба одоо тухайн бөмбөгдсөн газарт нь дэлбэрч буй бөмбөгний хэлбэртэй хөшөө байдаг юм.Чойбалсан хотыг Монголын баатар хот гэж ярилцдаг. Учир нь энэ хот бөмбөгдөлтөд өртөсөн Монголын цорын ганц хот юм. Одоогийн Чойбалсан хот Манжийн захиргааны үеэс Халхын Сэцэн хан аймгийн Ачит бэйс Сансрайдоржийн хошууны төв Санбэйсийн хүрээ нэртэй байснаа Богд хаант Монгол улсын үеэс 1922 оныг хүртэл Ачит бэйс Тогтохын хошууны төв болж дорнод Монголын шашин,худалдаа,аж ахуйн томоохон төвүүдийн нэг байжээ. Монголын ардын хувьсгалын дараа 1922 оноос Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хан уулын хошууны төв Баянтүмэн хот, 1931 оноос Дорнод аймгийн төв Баянтүмэн хот, 1941 оноос Чойбалсан хот гэж нэрлэсэн байна. 1930, 1940-өөд онд тэр үеийн нэрээр Баянтүмэн хот бараг цэргийн хот байж манай эх орны үндэсний тусгаар тогтнол,нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал түшиц газар болж байсан билээ. Баянтүмэн хотод Монгол Ардын Хувьсгалт Цэргийн хоёрдугаар морьт корпусын командлал, 5-р морин дивиз, түүний ангиуд, ЗХУ-ын Улаан цэргийн 17-р армийн штаб, түүний харьяа зарим ангиуд,нисэх онгоцны төв буудал, цэргийн төв эмнэлэг, зэвсэг, техникийн агуулахууд зэрэг цэргийн чухал объект байрлаж байсны дээр 19З9 оноос Соловъёвск-Баянтүмэний өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагийн нарийн төмөр замын төв зангилаа зэрэг онцгой объект байсан учир япончуудын сонирхлыг ихэд татдаг газар байжээ.Иймээс 1930-аад оны эхний жилүүдээс эхлэн япончууд энэ чиглэлд тагнуул туршуулаа олон тоогоор идэвхтэй явуулж байжээ. 1939 оны Халхын голын байлдааны үед Монгол-Зөвлөлтийн фронт руу очиж байгаа цэргийн хүч,байлдааны зэвсэг техник Баянтүмэн хотоор дамжин өнгөрч байсан билээ. Энэ бүхэн болон бусад хүчин зүйлээс шалтаг болгон Квантуны армийн удирдлага,дээд байгууллагуудаас зөвшөөрөл авалгүй Баянтүмэн, Тамсагбулаг орчим байгаа Монгол-Зөвлөлтийн цэргийн нисэх буудлуудыг бөмбөгдөж тэнд байгаа байлдааны онгоцуудыг устгахаар шийдвэрлэжээ. Энэ тухай 19З9 оны зургадугаар сарын 26-нд болсон зөвлөлгөөнд Квантуны цэргийн дэд штабын дарга, хошууч генерал Яно Отосабаро оролцож,нисэхийн 2-р армийн командлагчид 6-р сарын 27-ны өглөө гадаад Монголын нутагт байгаа нисэх буудлуудыг бөмбөгдөх тушаал өгчээ. Гэтэл энэ тухай Дорнод аймгийн удирдлага мэдэж, Баянтүмэн хотыг агаараас өнгөлөн далдлах арг хэмжээ авчээ. 6-р сарын 25-ны өглөө Хэрлэнгийн отрядын дарга Г.Лувсанванчиг, комиссар Г.Сандав нар ангиа түгшүүрийн дохиогоор босгож 70 шахам км-т байгаа Баянтүмэнд морин жагсаалаар ирж, МАХЦ-ийн хангалт үйлчилгээний батальон, Зөвлөлтийн армийн зарим салбарын хамт 6-р сарын 25,26-нд Баянтүмэн хотын бүх байшинг гарын дорхи шарилж, лууль, өвс ногоо зэргээр өнгөлөн далдалж, хотын айлуудын ихэнх нь Хэрлэн голын захаар зусланд гарсан байсан ч хотын төвд буюу ойролцоо байгаа айлуудыг хотоос 25 км-ээс цааш нүүлгэн шилжүүлсэн байна.Японы нисэх хүчний 2-р армийн командлагч авсан үүргийнхээ дагуу дор дурдсан зохион байгуулалт хийжээ. Үүнд 7-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Такаракура Тира хүнд бөмбөгдөгч онгоц 30, 9-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Шитано хүнд бөмбөгдөгч онгоц 27, хөнгөн бөмбөгдөгч онгоц 10, 12-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Хигаши байлдааны онгоц 80-ыг бүгд 147 онгоцоор Зөвлөлт-Монголын нисэх буудлуудыг бөмбөгдөхөөр шийдвэрлэжээ. “1939 оны зургадугаар сарын 27-ны өглөө үүр гэгээрэхээс өмнөхөн Хайлар хотын нисэх буудлаас Японы нисэх хүчний 1ОО гаруй онгоц агаарт хөөрч баруун зүг чиг авч явсаар О6 цаг 2О минутад Тамсагбулагийн хээрийн нислэгийн талбайнуудыг бөмбөгдөж эхлэхэд Зөвлөлт-Монголын байлдааны онгоцууд агаарт гарч агаарын байлдаан эхлэв” хэмээн Хөлөнбуйрын харьяат Ц.Авид “Номон ханы дайн” гэдэг номынхоо 85-86-р талд бичжээ. Хошууч генерал Такаракурагийн удирдсан 30 хүнд бөмбөгдөгч онгоц, 10 гаруй хөнгөн бөмбөгдөгч онгоцоор хамгаалуулан бүгд 42 онгоц Тамсагийн нислэгийн талбайнууд дээгүүр өнгөрөн баруун зүг нислэгээ үргэлжлүүлэн Баянтүмэн хотыг ололгүй Хэрлэн голыг даган нисч хуучин Хэрлэн Бар хотын хоёр цамхаг хүрээд эргэх замдаа Баянтүмэн хотыг олж бөмбөгджээ. Хотын байшингуудыг сайн өнгөлөн далдалсан учир гол чухал газруудыг олж хохирол учруулж чадаагүй байна.Зөвлөлтийн армийн ангиудын болон МАХЦ-ийн 5-р дивизийн сургуулийн талбай,түлшний хураасан мод, Хорихын байр зэргийг бөмбөгдөж, пулемётоор шүршжээ. Энэ үед Баянтүмэнд байсан нисэхийн ангиуд фронт руу явсан тул хотын хамгаалалтад үлдсэн Зөвлөлтийн гурван дайрагч онгоц агаарт гарч тулалдан Японы гурван онгоцыг устгасан гэдэг. Тэдгээрээс нэг нь Цантын хүрд, хоёрдох нь Хэрлэн голын урд, гурав дахь нь Гурванзагал сумын нутаг Яхи нуурын өмнө Гүнсаваагийн балгасны орчимд унажээ. Амь үрэгдсэн нисгэгчид нь онгоцондоо хүлээтэй үлдэж яс, бугуйн цаг гэх мэт хатуу зүйлийн үлдэгдэл нь 1987 оны үед онгоцныхоо сэгэн дээр байсныг хошууч Ш.Адъяасүрэн олж ирж байсан билээ. Япончууд Баянтүмэн хотыг бөмбөгдөхөд тэнд цэргийн албан хааж байсан улсын аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтан, дэд хурандаа Шархүүгийн Бадрах хожим дурсан бичихдээ: “Би Баянтүмэн хотоос зүүн тийш 5,6 км-т Бунхан толгойн баруун талд Монголын нисэх хороонд цэргийн алба хааж байсан юм.Тэр өдөр хорооны комиссар Шагдарсүрэн лагерийн сүүдрэвчинд хичээл зааж байтал өдрийн 12 цагийн үед хахир муухай дуутай нэг онгоц зүүн хойноос баруун урагш явж далд ороод удаагүй байтал баруун өмнөөс 5О-иад онгоц гарч ирж Баянтүмэнийг бөмбөгдөж, пулемётоор буудсан.Манай нислэгийн талбайгаас И-15,И-16 онгоцууд хөөрч агаарт хүч тэнцвэргүй байлдаан болж дайсны хэд,хэдэн онгоц унасаны дараа онгоцууд зүүн зүг нисч далд орсон юм. Бөмбөгдөлтийн дараа нисэх хорооны тусгай ангийн дарга, сүүлд ДЯЯ-ны сайд,хошууч генерал болсон Бат-Очирын Шагдаржав намайг корпусын тусгай хэлтэст мэдээ хүргүүлэхээр явуулахад хотын дотор бөмбөгдөлтөд нэрвэгдсэн хашаа байшингуудаас утаа манарч,хотын дотор тоос босч байсан”гэжээ. /Эх нь Улсын хилийн музейн фондод бий./ Бөмбөгдөлтөд 4 хүн амь эрсэдсэнээс гадна учирсан хохирлын талаар 1939 оны долдугаар сарын 1-ний өдөр бичсэн актанд үзвэл “Эмнэлгийн болон сууцны 4 барилгын цонх хагарч, ханын шавар нурсанаас 1500 төгрөг, суудлын форд машин гараажийн хамт сүйрсэнээс 6000 төгрөг, банзан хашаа эвдэрч, тэрэгний морь 2 алагдсан, бас бус эд аж ахуйн зүйлүүд хэрэгцээгүй болсоноос 1300 төгрөг, бүгд 8800 төгрөгийн хохирол учирсан” гэжээ. /Эх нь Дорнод аймгийн улсын архив Ф-1,Д-1,Х-46/ Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн даргаас 1939 оны 6 дугаар сарын 27-нд тушаал гаргаж дор дурдсан журам тогтоожээ. Үүнд: 1.”АГААР” дохио өгмөгц хэн боловч нуувчинд орж биеэ хамгаалах, ийм үед эмнэлгийн эмч сувилагч,гал сөнөөгчид, агаараас хамгаалах ангийн хүмүүсээс бусад хүн гадуур явахыг хориглоно. 2.Албан газар,ардын байр, конторуудын дэргэд ба олон хүнтэй зах газруудад бие хамгаалах нуувчуудыг энэ шөнийн дотор ухуулахыг цагдан сэргийлэх,хотын захиргааны дарга нарт даалгажээ. З.Албан газруудыг 24 цагийн жижүүртэй байлгах,эрүүлийг хамгаалах ба эмийн сангууд энэ үед эмнэлгийн тусламж үзүүлэх, мөн цэргийн эмнэлгүүд ардуудад нэгэн адил эмнэлгийн тусламж үзүүлнэ. 4.Шөнийн цагт албан байгууллагууд ба ардууд цонхыг хар хөшигтөй байлгах, машинуудыг гэрэлгүй явуулах, цахилгаан станцыг унтраах. 5.Утасны хороо агаарын дайсны мэдээ авмагц МАХН-ын хороо, аймгийн яам, дотоод яамны хэлтэс, сэргийлэхэд “Агаар” мэдээ өгөх, түргэн тусламжийн машиныг бэлэн байлгах, бусад газрын машинуудыг дайчлах, ”Агаар” мэдээ авмагц хонх цохиж байхыг цагдан сэргийлэх ба Хотын захиргаанд тус тус даалгаж журамласан байна. /Эх нь Дорнод аймгийн намын хорооны намын архив. ф-1.д-1.т-132-133/ Квантуны цэргийн командлал Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдсөн явдлаа туйлын амжилттай нүүр бардам боллоо гэж баярлацгааж байлаа. Гэтэл Японы цэргийн төв штаб тэдэнтэй хамт баярласангүй. Анхнаас нь эсэргүүцэж Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдөх байлдааны ажиллагааг зогсоох үүрэгтэйгээр Токиогоос дэд хурандаа Аримацуг томилон явуулсан боловч Квантуны цэргийнхэн замд нь саатуулж байж гадаад Монголын нутгийн гүнд бөмбөгдсөн байна. Энэ нь буруудаж Квантуны цэргийн удирдлага Төв штабаасаа зэмлэл хүлээсэн ажээ. Үүнээс шалтгаалан Халхын голын байлдааны саруудад Японы тал дахин Баянтүмэн хотод агаараас халдан довтлоогүй билээ.

Халхын голын дайнд тодорсон баатрууд [засварлах]

Морьт хорооны захирагч ахмад Дандар нь олон удаагийн тулалдааныг удирдаж цэргүүдээ баатарлагаар удирдаж гавьяа байгуулсан. Мөн Олзвой, Хаянхярваа, Нянтайсүрэн, Экей, Самдан болон олон эрэлхэг захирагч, цэргүүд баатарлаг гавьяа байгуулж, баатар болжээ

Бактериологийн дайралт буюу Японы цэргийн гэмт хэрэг [засварлах]

Soviet map of battle on Khalkhin Gol

Квантуны Армийн бүрэлдэхүүнд байсан 731-р анги бактериологийн зэвсэг үйлдвэрлэн туршиж байсан. 731-р ангийн үүрэг нь тэргүүн шугамд байлдаж шархдагсдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх үүргийг хүлээн армийн эрүүлийг хамгаалах байсан гэх боловч тэр үед дайн байлдаанд хэрэглэхийг хориглодог байсан бактериологийн зэвсэг хийж байсан, Халх голын дайны дараа ангийн дарга Ишии Широо нь "Алтан Шонхор одон" хэмээх том шагнал хүртсэн, өөрөө тэргүүн эгнээнд тулалдсан зэргээс нь харахад бактериологийн зэвсэг хэрэглэчихсэн гэж үзэх бүрэн үндэстэй. Бас монгол цэргүүдийн дунд өвчнөөр үхэх тохиолдол элбэг байсан.[15] Арван мянган оготоно дээр туршилт хийгээд зогссонгүй амьд хүн дээр туршилт хийж байлаа. Тэрхүү вирусыг хөгжүүлэх үүднээс эрүүл хүн дээр хийн, амь тасраагүй байхад нь задлан шинжилгээ хийдэг. Дэлхийн хоёрдугаар дайн дуусч Японы эзэнт гүрэн бууж өгөхтэй хамт уг ангийн байрлаж байсан байрыг шатаан, ажилтан ажиллагсад 3000 гаруй хүнийг дуугүй болгосон байна. Энэхүү ангийн талаарх мэдээллийг дайны дараа АНУ эрчимтэйгээр эрэлхийлэх болсон бөгөөд тухайн үеийн шилдэг технилоги байсан нь гарцаагүй. Ямар нэг аргаар АНУ уг материалыг гартаа оруулан ДОХ-ын вирусыг хийхдээ хэрэглэсэн гэж үзэх хүмүүс ч бий. Японы тал бактерлогийн зэвсэг болох шавар бөмбөлөгтэй нисдэг шавьжийг онгоцноос олон тоогоор унагаж цусан суулга зэрэг аюултай тахал өвчнийг олноор тарааж байлаа.АНУ-гаар ар талаа хийсэн гэж үзэгдэх уг ангийн үйлдсэн хэргийн талаар дайны шүүх дээр дурдагдсангүй. Цэргүүдээ 100% алдсан гэж зэмлэл ч хүртсэнгүй. Саявтар энэ хэргийг судалж байсан АНУ-ын баг "Харгислал үйлдэж байсан гэх үндэслэл алга" гэж мэдэгджээ. Япончуудын зарим нь "Манай улсын эрүүлийг хамгаалах салбар нь дэлхий дээр тэргүүлэх эгнээнд яваа нь тэдний гавьяа" гэж үздэг.Японы бактериологийн дайралтаар Монгол улсын нутагт хэд хэдэн төрлийн бактерийн бөмбөг хаясан бөгөөд үүнд тахал, булчин задрах тахал, өөр бусад төрлийн бактерийн зэвсэгийг хэрэглэжээ. Монгол улсын зүүн бүс нутагт өнөөг хүртэл идэвхтэй тахал ба булчин задрах тахлын өвчлөл гарч байгаа нь Японы дайны үлдээсэн хор нөлөө гэж үзэх үндэслэл байдаг.[Эх сурвалжийг дурьдах шаардлагатай]Хэдий дээд зэргийн зардал багатай ч хүн төрөлхтнийг үй түмээр нь хөнөөж чадах аймшигт зэвсэг болох бактерлогийн зэвсгийг Япончууд сонгон авчээ. Энэ отряд жирийн биш харин эрдэмтэд, эрдэм мэдлэгтэй хүмүүсээс бүрдэж байлаа. 731-р отряд нь маш нууц байдлаар үйл ажилгаагаа явуулж байснаас гадна Японд биш Манжуурт анх байгуулагдсан байв. Учир нь ямарваа нэгэн халдвар тарлаа гэхэд зөвхөн Хятадын иргэд л хохироохоор байв. Уг отряд туршилтандаа амьд олзны хүмүүсийг ашигладаг байсан юм. Олзны хүмүүс нь хятад, монгол, орос, солонгосууд байв. Манжуурт октябрийн хувьсгалын үеээр зугтааж гарсан орос үндэстнүүд олон байлаа. Бактерлогийн зэвсгээс гадна химийн болон хүний амьдрах чадварыг шалгасан олон санаанд багтамгүй аймшигтайгаар тарчлаасан зүйлсээр хүмүүсийг туршиж алдаг байв.Хүнийг эхлэж нянгаар халдварлуулаад мэдээ алдуулалгүй задлан хийж эрхтнүүдийг нь гарган ирээд задгай чигээр нь эрхтнүүдийг нь нян яаж халдварлан өвчлүүлж байгааг үхтэл нь ажигладаг байв. Мөн цахилгаанаар цохиулж, янз бүрийн хийгээр хордуулж, хорт туяагаар шарж аль зэрэг тэсэхийг нь шалгаж байлаа. Үе мөч эрхтнүүдийг нь салган авч сольж шилжүүлэн суулгаж, цусыг нь юүлж оронд нь адгуус амьтны цус судсанд шахдаг байснаас гадна тархи дотор эрхтнүүдийг нь нэг нэгээр салган авч аль зэрэг амь тэсэхийг нь шалгаж сүүлд нь зөвхөн хөндий хоосон зүйл болгодог байв. Салгаж авсан эрхтнүүдийг бас туршин ашигладаг байсан. Бас хүний дотор эрхтэнүүд рүү янз бүрийн гадны зүйл оруулж туршдаг байв. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бүр дөнгөж төрсөн хүүхэд болон жирэмсэн эмэгтэй хүн дээрч гэсэн туршдаг байсан байна.Мөн хүнийг даралтын камерт хийж биеийн дотор гадна даралтыг зөрүү үүсгэснээр хүний эрхтнүүд хөөж нүд нь бүлтэрч гаран дараа гэдэс ходоод цус нь ам сүвээрээ нь цувж судас нь могой шиг бүдүүн болтлоо бүдүүрч толгой нь том бөмбөг мэт зүйл болон эцэстээ хүн дэлбэрдэг байна.Эрэгтэй хүнийг бодоход эмэгтэй хүн туршилтанд илүү тохиромжтой байдаг. Учир нь илүү амьд үлдэх тэсвэр сайн өвдөлтөнд ухаан алддаггүй туршилт даадаг байна.Маш халуун хуурай агаартай камерт хүнийг хийж шингэн зүйл өгөхгүйгээр хатааж занданшуулан алдаг байв. Эцэсдээ хүнээс зөвхөн хатаж хорчийсон зүйл үлддэг байлаа. Эндээс хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэгийг нээсэн гэдэг.[16]Хүнийг хүйтэнд хөл гарыг норгон хиймлээр үлээлгэн савхаар цохиход хатуу мөсийг цохих мэт дуу гартал хөлдөөдөг байв. Дараа нь гэсгээж эд эс нь хэрхэн үхжихийг ажигладаг байлаа. Энэхүү чөтгөрийн лабораториос ямарч хүн орсон л бол амьд эргэж гардаггүй байсан ба хэдэн мянган хүнийг туршиж тамлан алсан байна. Мөн нутгийн хүүхдүүдэд нянгаар халдварлуулсан амттанаар дайлж халдвар тарааж байв.Дайны сүүл үед 731-р отрядад дэлхийг ч сүйд хийхээр их хэмжээний нянгийн идэвхжүүлсэн өсгөвөр байсан ч хэрэглээгүй болно. Учир нь гэвэл Япон дайнд ялагдах нь тодорхой болсноос гадна хэрвээ үй олноор нь устгасан ийм зүйл хийвэл эргээд Японы ард түмнийг өршөөлгүй хядаж хариу барих болно гэдгийг мэдэж байв.1945 онд Зөвлөлтийн цэрэг Манжуурт давшин орж ирсэн тул отрядын бүх гэмт хэргийн баримт болох зүйлийг устгаж булсан байна. Амьд байсан туршилтын хүмүүс болон хүмүүсийн эд эрхтнүүдийг устгасан байдаг. Чухал баримт материалуудыг Широ Иши болон бусад эрдэмтэд, отрядын толгойлогчид америкчуудад эрч чөлөө амь насаараа худалдсан байна. Отрядын бүх л эрдэмтэд америкчуудын ачаар ялнаас мултарч эх орондоо очиж их сургууль, анагаах эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах болсон байна.Харин баримт судалгааны материалуудыг авсан америкууд 731-р отрядын үйлсийг идэвхтэйгээр үргэлжлүүлсэн гэдэг. Мөн л амьд хүмүүс дээр хорлонтой туршилтууд хийж байсан бөгөөд ялгаа нь хоригдлууд болон өнчин хүүхдүүд дээр хийж байсан байна. Одоо ч гэсэн нууцаар явадаж л байгаа гэгддэг юм байна лээ. Одоо vед Японд тэрхvv дайны тvvхийг бичихдээ хэт мєлийлгєж єєрсдийн vvсгэсэн дайны хариуцлагыг хvлээхгvй, эзэн хааны тєлєє vйлдсэн хэргийг гэмт хэрэг гэж vзэхгvй байгаа билээ.[17]Мєн энд жишээ болгож vндсээр нь ялгаварлан гадуурхах бодлого байна. Япончуудын соёлд бусад vндэстэн, Азийн бусад арьстныг доогуур тавьдаг vзэл нэвт шингэсэн. Ямато арьстан буюу Япон үндэстэн нь хамгийн дээд хэмээн ухуулж байжээ.Ямато гэдэг нь япон vндэстний анхны нэр. Энэхvv арьстан бол дэлхийн бусад арьстан ба соёлоос дээгvvр, бусдаас цэвэр гэж vздэг хэмээн Жонн Даудер бичжээ.Єнєє vед ч vндэстнээ цэвэр байлгахын тулд Вьетнамаас завиар цагаачлан очигсдыг Японд огт хvлээж авдаггvй.[18]Зөвхөн дээрх отрядын үйлдсэн гэмт хэргийг эс тооцоод цэргийн албан хаагчдийн үйлдсэн яргалал-харгислаар жишээ татахад Германы нацист дайнаас бvvр ємнє нь Япончууд Хятадыг эзлэх нийтийн дайнд мордсон. Нанкинийг 1937 онд бємбєгдєж буудсаны дараа эзэн хааны арми хятадын эрэгтэй, эмэгтэйчvvдийг vй олноор нь цаазалж устгасан билээ.Алагдсан хятадуудын тоог янз бvрээр хэлдэг боловч нийтдээ 200 мянган хvн алагдсан гэдэг. Энэ нь 8 жилийн дараа Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын хаясан атомын бємбєгт алагдсан хvний тоотой ойр очиж байгаа юм.Хожим нь 1941-1942 онуудад Мао Цзе Дуны отрядууд байрласан мужуудад “коммунизмийг номхотгох “Гурван бvгд” буюу Бvгдийг ал, Бvгдийг шатаа, бvгдийг устга” гэсэн бодлогын дvнд нийт 19 сая хvн амиа алджээ.Олзлогдогсод болон эзлэгдсэн орны энгийн номхон оршин суугчдаар буудлагын бай болгох, цэргүүддээ охид бүсгүйчүүдийг нь хүчээр биеийг нь үнэлүүлэх, хөхүүл эхийн хөхийг огтлох, нялх нярай хүүхдүүдийг жадлан шорлож өлгөх,жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлэн ургийг нь нохойд хаяж өгөх, гүүрний тулгуурыг амьд хүмүүсээр орлуулан гараар нь өргүүлэн дээгүүр хүнд ачааны автомашин, танкаар гарах гэрэг хүний ой тоонд багтамгүй, араатнаас дор авир гаргадаг байлаа.Энэ үед мөн Хятадын зүүн, зүүн хойд хэсгийг эзлэн авсан Японы эзэн хааны армийн бусад бүлэглэлүүдийн эзлэгдсэн газруудын хүмүүст аймшигтай харгис, хэрцгий хүнлэг бус хандаж байсан. (Нарны цаадах хүн, Хүчиндүүлсэн хот, Үхлийн конвейр: 731-р анги гэх мэт баримтат кинонуудыг үзээрэй)Тэр дайнд оролцсон япон цэрэг Уно Шинторо “Япон дайн: Аман тvvх” гэсэн номонд єгсєн ярилцлагандаа “Би хувьдаа 40 хvний толгойг авсан. Єнєє vед хvн гайхаж магадгvй, гэвч хvний толгойг авахгvй 2 долоо хоног єнгєрєхєд л эвгvй оргиод байдаг байв. Булчин шєрмєсєє чангалмаар санагдаад болдоггvй.Ингэмэгц би саравч руу очоод нэгийг нь суллан гаргаж ирээд голын захад аваачиж цавчдаг байлаа. Зарим vед алдаад мєр лvv нь цавччихдаг. Нэг удаа уушиг нь бємбєг мэт бvлт vсрэн гараад ирэхэд нь ой гутсан. Єнєєдєр би єєр болсон.Эзэгнэгч Японы арми Малайз, Бирм, Индонез, Хятад, Энэтхэг зэрэг улс vндэстнийг боолчилсноор тэдний эв нэгдэл алга болсон. Эдгээр орны хэдэн зуун мянган хvн дайны хєлд vрэгдсэнээс гадна дор хаяад 100 мянган ази эмэгтэйчvvд /ихэнх нь Солонгос болох/ Япон цэргийн зугаа болж ашиглагджээ.[19] Дэлхийн II дайны үед цэргүүдийг тайвшруулах, сэтгэлийг нь сэргээх хүүхнүүд маш чухал байжээ.

Энэ талаар Японы алдартай улс төрч, Осака хотын дарга Хашимото Дэлхийн II дайны үед эмэгтэйчүүдийг хүчээр цэргүүдэд биеийг нь үнэлүүлдэг байсан хэмээн ярьж байна. Энэ нь хүнд хэцүү байдалд орсон цэргүүдэд цаашид амьдрах урам зориг, боломж олгодог байжээ. Гэвч эмэгтэйчүүд үүнийг албан хүчээр хийдэг байсан байна. Хашимото үүнийг “Comfort women system” буюу зугаацуулагч эмэгтэйн арга хэмээн нэрлээд байгаа юм.

Зөвхөн Японоос гэхэд 200 000 гаруй эмэгтэй Дэлхийн II дайны үед цэргүүдийн сексийн боол болж байжээ. Мөн түүнчлэн Хятад, Өмнөд Солонгос, Филиппин, Индонез, Тайванаас эмэгтэйчүүдийг авч байсан аж.

Японы Үндэсний Сэргээн Босголтын намыг хамтран үүсгэн байгуулагч Хашимото Осака хотын дарга болохоос өмнө Японы түүхэн дэх хамгийн залуу удирдагч байжээ. Тэрээр өнгөрсөн жил Японд диктатур хэрэгтэй байна гэж хэлж байсан юм. Өнгөрсөн жилийн нэгэн ярилцлагадаа тэрээр “Сум бидний дээгүүр салхи бороо мэт шунгинан ниссэн цагт цэргүүд амь насаа алдах өндөр эрсдэлтэй байна. Яг ийм нөхцөл байдалд цэргүүдийг зугаацуулах “Comfort women system” ажиллагаа бидэнд маш чухал. Үүнийг хүн бүр ойлгоно” хэмээн хэлжээ.

Дайны үр дагавар ба түүхийг мушгин гуйвуулж олон нийтийг төөрөгдүүлсэн нь [засварлах]

Монголын ард түмний хувьд энэ үед эх орон уруу нь халдан довтолсон эзэрхэг (империалист) түрэмгий үндэстнээс эх орноо хамгаалах дайн байсан. Манжууд бол манай улсад нэгдэн орсон Барга-Монголчуудын нутагладаг нутаг бол манай газар хэмээн үзэж байсан. Зарим судлаачдын үзэж байгаагаар ЗХУ аль 1905 оны Орос-Японы дайнд ялагдсан хонзонгоо авах боломж хайж байсан. Япончууд бол БНМАУ-ыг үл хайхран ЗХУ-ыг басамжлан хялбархан эзэнт гүрнээ гүрнээ тэлнэ хэмээн итгэж байсан. Манж улс газрын зурагнаас арчигдан, социализм бараг бүхлээрээ сүйрэн унан, ЗХУ задарснаас хойш далд нууцлагдмал байдалд байсан мэдээллүүд ганц нэгээрээ гарч ирсээр л байна.Хасан нуурт болсон хэрэг явдлын 70 жилийн ойг энэ өдрүүдэд ОХУ-д тэмдэглэсэн байдаг. 1938 оны зургаа-наймдугаар сард Хасан нуурт болсон хэрэг явдлын шалтгааныг 1946-1948 онд японы цэргийн гол гэмт хэрэгтнуудыг шүүсэн Токиогийн онц шүүхээр хэлэлцжээ. Тэр үед хэрэгтнуудийн өмгөөлөгчид Хасан нуурын хавьд болсон хэрэг явдлыг хилийн шугам тод биш байсан газарт болсон хилийн ялигүй будлиан болгон харуулах талаар багагүй чармайж, үүнийг ЗХУ-ын эсрэг турэмгийлэл гэж үзэж болохгүй гэж нотолж байв. Японы армийн ажиллагааг зөвтгөхийг өнөөдөр ч оролдсоор буй түүхч ургах нарны оронд цөөнгүй бий. 1936 оны 11-р сард Япон Улс Германи Улстай ЗХУ-ын эсрэг чиглэсэн «коминтерний эсрэг» гэрээ байгуулж, зөвлөлтийн хилийн дэргэд байрласан Японы Квантуны армийн хүчийг түргэн нэмэгдүүлэх болжээ. ЗХУ-тай «том дайнд» бэлтгэх зорилгоор төсвийн зардлаа эрс нэмэгдүүлэх шаардлагаа үндэстэй болгохын тулд хуурай замын хүчний командлал «зөвлөлтийн аюул нэмэгдэж буйгаар» халхавчлан суртал нэвтрүүлгийн кампани дэгдээв. Япон генералууд хоосон тоо дурдаж, Алс дорнодод улаан армийн цэргийн тоо нэмэгдсэн мэтээр ярьж, энэ нь Японы батлан хамгаалалтад хямрал учруулав гэж нотолж байлаа. Энэхүү зохиомол сэдвийг нотлохын тулд армийн командлал хилийн олон будлианыг зориуд өдөөжээ. Үл довтлолцох тухай гэрээ байгуулах тухай ЗХУ-ын саналыг Японы засгийн газар мугуйдлан няцааж, зөвлөлт-японы зэвсэгт мөргөлдөөний аюул улам бодитой болсон нөхцөлд Зөвлөлтийн удирдлага улсын зүүн нутагт батлан хамгаалах чадвараа бэхжүүлэх талаар санаа тавихад арга буюу хүрэв. Цэргийн тоо нэмэгдэж, Алс дорнодод танкийн болон нисэх онгоцны ангиуд бий болж, Номхон далайн флот хүчтэй болж, бэхлэлт барьж байв. Эдгээр арга хэмжээ хориглолтын шинжтэй байсан бөгөөд хил хамгаалахад шаардлагатай түвшингээс давсангүй. Зөвлөлтийн цэргийн бүлгийг хүчтэй болгосоны сацуу зөвлөлт-манжуурын хилийн урьд бэхлээгүй хэсгийг инженерийн хувьд тоноглож байв. Хилийн тийм хэсгийн нэг нь Хасан нуураас баруун тийш орших Заозерная болон Нэргүй өндөрлөг байв. «Текохо өндөрлөг дэх зөвлөлтийн цэрэг рүү довтолж, үүнд ЗХУ хэрхэн хандахыг тодруулах. Үүнийг ашиглан энэ нутагт зөвлөлүүдийн хүчийг тандах» санаа Японы жанжин штабт бий болжээ. Хасан нуурын хавьд гарсан хилийн будлианыг ашиглах талаар Японы командлалын сэдсэн санааг шинжлэхдээ тэр үед Хятадад болж байсан байлдааны байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. 1938 оны зун Японы хуурай замын бүх хүчний гуравны хоёр, чухамхуу 23 дивиз Хятадын фронтод байжээ. Манжуур болон Солонгост ЗХУ-ын эсрэг чиглэсэн 9 дивиз байв. Ийм нөхцөлд ЗХУ-тай дайтаж эхлэх нь зүрхэлсэн ажиллагаа байв. Токиогийн онц шүүхийн ялын тогтоолд заасан нь «Халдан довтолсон нь нэг бол энэ нутагт ЗХУ-ын хүчийг тандах, эсвэл Владивосток, Приморьт хүрэх замын дагуух стратегийн хувьд чухал нутгийг эзлэх зорилготой байв… Цэргийн ажиллагааг япончууд эхлүүлсэн гэж онц шүүх үзэж байна. .. Японы цэргийн ажиллагаа илэрхий түрэмгий шинжтэй гэж онц шүүх узэж байна». Энэ дүгнэлтийг «няцаах», токиогийн шүүх хурлыг «ялагчдын буруу шүүх» гэж нэрлэх гэсэн оролдлогыг дэлхийн хоёр дугаар дайны түүхийг хянаж үзэх, Японыг дэлхийн яргалал өдөөгчдийн нэг биш, харин том гүрнүүд, түүний дотор ЗХУ-ын бодлогын золиос болсон мэтээр харуулах талаар Японд дэгдсэн ажиллагааны хүрээнд явуулж байна. Гэвч орчин цагийн ихэнх япон хүн улсынхаа өнгөрсөн милитарист үеийг буруушааж, японы түрэмгийллийг зөвтгөсөн сурах бичгээр сургуулиудад хичээл заах, олон улсын шүүхийн шийдвэрээр цаазлагдсан японы цэргийн гэмт хэрэгтнүүдийн сүнсэд Ясукуни сүмд албан ёсоор шүтэхийг эсэргүүцэж байна. Тэднийг өс хонзон авах гэсэндээ биш, харин 70 жилийн өмнө Хасаны будлиан, Халхын голын дайнд олон хүний амь үрсэн зэрэг тодорхой үйлдлийн төлөөнөө цаазаар авсан нь тодорхой билээ.Учир шалтгаан тодорхой атал одоогийн түүх-улс төр, геополитик, цэрэг-стратегийн талаар мэдлэг дутуу бөгөөд өөрийн харъяалах нам эвслийн ашиг сонирхлын үүднээс учир үл мэдэх атлаа мэдэмхийрэх улс төрч, сэтгүүлч нарт хандаж өгүүлэхэд Японы эзэнт улс үнэхээр Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг нухчин дарж ард түмэнд нь гал усны гашуун зовлон, яргалал-харгислалийг авчрах байсан бөгөөд дайныг үүсгэх гол шалтаг нь 1934 оны үеэс эхэлсэн Монгол, Баргын газар нутгийн маргалдааныг овжин ашигласантай холбоотой байдаг.Та нарын үзэж байгаачлан Токиод цэрэг улс төрийн умард,өмнөд гэсэн 2 бүлэглэл байсан нь үнэн. Хасан нуур, Халхын голын бүс нутагт ялагдал хүлээснээр Япон тэрхүү доор өгүүлэх төлөвлөгөөнөөс татгалзаагүй харин ч цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн түдгэлзсэн гэдгийг хатуу сануулъя. Оролцогч талууд болох Зөвлөлт Холбоот Улсын хувьд 2 фронтод нэгэн зэрэг байлдах явдлаас урьдчилан сэргийлэх түүний дотор байгалийн баялаг, ашигт малтмал, түүхий эдийн гол бааз Сибирь, Алс Дорнодыг Японы өнгөлзлөгөөс хамгаалах жийргэвч бий болгох, Япон өөрийн Европын холбоотон Нацист Герман, Фашист Италитай байгуулсан холбоотны хэлэлцээр, Ази тивийг бүхэлд булаан эзлэх цэрэг-стратеги геополитикийн дээрэнгүй, хомхой сувьдаг ашиг сонирхлын үүднээс явуулсан бодлого үйл ажиллагааны хэрэгжилт гэдэг нь тодорхой байна.[20][21][3][22][23][24][25]

22-р хорооны хэрэг явдал [засварлах]

Гурав дахь цохилтоо авсны дараа сэтгэл түгшсэн Токиогийн дээд Командлал цаг хожихоор тушаал өгч стратегийн амин судас болсон Манжуур-Хайлаарын төмөр замын зангилаанд 15 хан км зайтай Халх гол, Нөмрөгийн голын бэлчир дэх Мана уулын орчим япончууд 9 дүгээр сарын 12-нд нэлээд хүчээр довтлон 8 дугаар дивизийн 22-р хороог түрж голын зүүн эргийг эзлэн авчээ. Хариу цохилт хийх гээд бэлтгэж байтал 9 дүгээр сарын 15-нд эзэлсэн байр байран дээрээ яг таг зогсон дайны ажиллагааг зогсоох Японы талаас санал болгосноор шийдвэр Москвагаас ирлээ.Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ эхэлсэн аж.Ийнхүү БНМАУ Халх голын байлдааны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад алдсан ба цаашид тэр чигээрээ асуудал шийдэгджээ.Нөмрөгийн гол нь Манжго-Монголын маргаантай асуудал байгаагүй, Номунханы асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө 9-р сарын 12-нд зориуд ийшээ довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлджээ.Энэ Хасан нуурын мөргөлдөөнд Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хийсэн шиг хэлэлцээ байжээ.

Хөндлөнгийн нүдээр [засварлах]

Халхын голын байлдааныг АНУ болон баруунд судалсан нь [засварлах]

Алс дорнод дахь олон улсын цэргийн шүүхийн хуралдаан 1946-1948 онд Токиод болох үеэр Квантуны Арми Халхын голд түрэмгий байлдааныг эхлүүлсэн эсэхийг нотлох шүүн хэлэлцүүлэг явагдаж, зөвлөлт, монголын оролцогчид гэрчийн мэдүүлэг өгч, японы түрэмгийллийг нотлох баримтуудыг зөвлөлтийн яллагч нар гарган тавьж, японы оролцогчид, өмгөөлөгч нар эдгээрийг няцаасан мэдүүлэг, үндэслэлүүдийг сөргүүлэн тавьжээ. Ингэснээр Халхын голын байлдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өрнөдийн орнууд анхлан авчээ. Солонгосын дайн 1950 онд эхэлсэнтэй холбогдуулан АНУ-ын цэргийн командлал ЗХУ-аас БНАСАУ-д хэрхэн туслахыг судлах хүрээнд Халхын голын байлдааны үед БНМАУ-д тусалсан туршлагыг судлах чиг үүргийг цэргийн түүхчиддээ өгч байв. АНУ-ын цэргийн түүхийн байгууллагаас дэлхийн хоёрдугаар дайн түүний дотор Халхын голын байлдааны холбогдолтой японы баримт материалыг судлах, англи хэлнээ орчуулах ажлуудыг 1950-иад онд хийж гүйцэтгэсэн байна. Энэ бүхэн нь АНУ-ын түүхчдийн дунд Халхын голын байлдааныг сонирхох явдлыг эхлүүлсэн байна. АНУ-ын “Нью Йорк Таймс” сонинд 1939 онд Халхын голын байлдааны эхлэл, явц, төгсгөл, БНМАУ, Манжго-гийн хоорондын хил тогтоох комиссын хуралдаан, дүнгийн талаар Японы Домейн, Зөвлөлтийн ТАСС, Ассошейтэд Пресс, Квантуны Армийн хэвлэлийн мэдээ зэргээс иш татан байнга мэдээлж байжээ. Тус сонин 1939 оны 7 дугаар сарын 10-ны дугаартаа Халхын голын байлдааныг “зарлаагүй дайн”, 7 дугаар сарын 20-ны редакцийн тэргүүн өгүүлэлдээ “хачин дайн” гэж тус тус нэрэлж байжээ.Одоогоор мэдэгдэж байгаагаар Халхын голын байлдааны тухай өгүүллэгийг америкийн судлаач А.Куукс, К.Тинч нар 1951 онд хэвлүүлж байв. Зөвлөлтийн судлаач С.Н.Шишкины Халхын голын байлдааны тухай ном 1954 онд хэвлэгдсэн нь АНУ, Японы судлаачдын анхаарлыг ихэд татсан байна. Энэхүү сэдвээр эрдмийн цолыг америкийн иргэн К.Гильберт 1959 онд Жоржтауны Их Сургуульд хамгаалж байв. Халхын голын байлдааны сэдвээр АНУ-д 1960-аад онд зарим судлаачид эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд гаргажээ. Улмаар 1970-аад онд уг сэдвээр судалгааны өгүүллэгүүд нилээд хэвлэгдэж байв. Номонханы хэрэг явдлыг судалсан ном бүтээлүүд 1980-аад онд АНУ-д нилээд гарсаны дотор хамгийн жинтэй нь А.Кууксын “Номонхан: Япон Зөвлөлтийн эсрэг 1939” хэмээх хоёр боть зохиол юм. Үүний зэрэгцээ мөн үед АНУ-ын батлан хамгаалах бодлого судлалын байгууллагууд, сургуулиудад Халхын голын байлдааны туршлагыг хуучин ЗХУ-ын давших, хориглох номлолтой холбогдуулан судлах, оюутнуудын дунд уг сэдвээр сэдэв боловсруулах, цэргийн урлагийн сэтгүүлд нийтлэх явдал өргөн байв. ЗХУ задарсанаар архивын материалууд нээлттэй болж, өмнөх дүгнэлт, баримтуудыг эргэн харах хэрэгтэй болсноор зөвлөлт, оросын түүхийн асуудалд өрнөдийн түүхчид хүлээцтэй хандах болсон байна. Үүний улмаас өрнөдөд Халхын голын сэдвээр бүтээл гаргах явдал нэг хэсэг завсарлажээ. Улмаар 1990-ээд оны сүүлчээс АНУ-д Халхын голын сэдвээр бүтээлүүд дахин гарах болов.Куукс Халхын голын байлдааны түүхийг японы баримт материал, дайнд оролцогчидтой хийсэн ярилцлагад тулгуурлан Квантуны армиас ЗХУ-ын талаар баримтлаж байсан бодлогын үүднээс бичжээ. Иймд түүний бүтээл нь японы үзэл бодлын үүднээс гаргалгаа хийсэн үндсэн талтай боловч эдүгээ хүртэл өрнөдөд төдийгүй бусад улсад ч үүнтэй тэнцэх жинтэй бүтээл гараагүй байна. Японы нисэх онгоцууд Сүмбэрийн заставыг бөмбөгдсөн явдал Халхын голын байлдааныг шатлан өргөжүүлэх шалтгаан болсон гэдэг дүгнэлтийг Куукс хийжээ. Тэрээр Квантуны арми цэргээ хойш татсан байтал зөвлөлтийн цэрэг яагаад 1939 оны 6 дугаар сарын дундаас Манжуурын нутгийг довтлов гэдэг асуудлыг дэвшүүлжээ. А.Кууксийг нас барсантай холбогдуулан “НьюЙорк Таймс” сонинд (1999.11.23) бичихдээ “Куукс нь арав гаруй номын зохиогч буюу хамтран зохиогч бөгөөд гэхдээ түүний түүхчийн нэр хүнд нь “Номонхан: Япон Зөвлөлтийн эсрэг 1939” зохиолд оршдог юм” гэж тодорхойлоод энэхүү байлдаанд япон, зөвлөлтийн талаас ойролцоогоор 70 мянган хүн алагдаж, шархадсан юм. Куукс Японы ялагдал нь түүнийг ЗХУ-тай байлдах төлөвлөгөөнөөсөө татгалзаж улмаар Перл Харборийг онилоход хүргэсэн гэж үзэж байв” гэжээ. Мөн “энэ нь дэлхийн хоёрдугаар дайнд фашист гүрнүүдийн баримтлах бодлогыг тодорхойлоход нөлөөлж, профессор Кууксын гавьяа нь тэрээр дэлхийн хоёрдугаар дайны босгон дээрх энэхүү шийдвэрлэх тулалдаан нь ач холбогдлоороо Сталингардтай дүйцэхүйц гэдгийг олж харсанд оршино” гэж үнэлжээ. Японы бодлогыг судлах хүрээлэнгийн захирал Ч.Жонсон Кууксын бүтээлтэй холбогдуулан “Номонхан нь дэлхийн хоёрдугаар дайны хамгийн чухал тулалдааны нэг байсан бөгөөд учир нь уг тулалдаан японы цусыг урсгаж ЗХУ-аас эмээхэд хүргэсэн бол харин АНУ-ыг хөнгөн зууш гэж үзэхэд хүргэжээ” гэж хэлсэн байна. Куукс энэхүү номоо 35 жилийн хөдөлмөр, 400 гаруй хүнтэй хийсэн ярилцлагын дүн гэж хэлж байжээ. Байлдаанд оролцсон Японы хэсэг дайчид Кууксийн номыг үнэлж хувийг нь тулалдаанд алагдсан япончуудын дурсгалд зориулан Токиод сүмд мөнхөлсөн байна.Японы милитаристуудаас Ази, Номхон далайн сав газарт дэлхийн хоёрдугаар дайныг эхлэн өдөөж, шатлан өргөжүүлсэнийг нарийвчлан харуулах зорилгоор АНУ-ын засгийн газраас Японы албан ёсны болон албан бус эх сурвалж, баримт материалыг орчуулах, судлах ажлыг дайны дараагаар явуулжээ. Японы засгийн газар 1945 оны 10 дугаар сарын 12-нд дэлхийн хоёрдугаар дайны түүхийг бичихэд шаардлагатай мэдээллийг цулуулах үүрэг бүхий байгууллагыг байгуулсан байна. Японы өмнөх засгийн газруудын үлдсэн баримт бичгүүд, дайнд оролцогчдын тэмдэглэл, хувийн архивыг цуглуулах, дайнд олзлогдсон японы цэргийн эрхтнүүдийг түүхийн зорилгоор байцаах үлэмжхэн ажил хийгджээ. Эдгээр материалыг ашиглан АНУ-ын хяналтын дор 200 гаруй судалгаа хийгдсэн нь АНУ-ын цэргийн түүхийн төвд хадгалагдаж байгаа юм. Энэ хүрээнд японы судлаачдын 184 төрлийн нэгэн сэдэвт судалгаа, харин Манжуурын талаарх Японы 13 судалгаа нь зөвхөн түүхийн зорилгоор бус Солонгосын дайн явагдаж байсан тул “коммунист хятад, БНМАУ, зөвлөлтийн алс дорнодын талаар тагнуулын суурь судалгаа” болгох зорилгоор хийгдэж байжээ. Эдгээрийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор үлэмж сонирхолтой хэсэг болох 47 судалгааг эмхтгэн “Ази, Номхон далай дахь Дайн 1937-1949” хэмээх 15 ботийг АНУ-ын Өмнөд Иллинойс Их Сургуулийн хэсэг эрдэмтэд АНУ-ын цэргийн түүхийн төв, АНУ-ын үндэсний архивын цэргийн судалгааны бүлгээс хамтран 1980 онд гаргажээ.“Манжуурын талаарх Японы судалгаа 1945-1960” гэсэн иж бүрэн судалгаа нь газрын зураг, хавсралтын хамт хийгдсэн бөгөөд энэ нь дээрх эмхтгэлийн нэгдүгээр ботийг бүрдүүлж буй юм. Энэхүү эмхтгэлийн арван нэгдүгээр боть нь Халхын голын байлдаанд зориулагдсан бөгөөд “японы тал 50 мянган хүнээр хохирсон нь зөвлөлт-монголын хохиролоос даруй тав дахин их байв” хэмээн эмхтгэгч Д.Дейтвайлер оршилдоо онцлон тэмдэглэжээ. Эмхтгэлийн 10, 11 дүгээр ботиуд нь “Япон ба ЗХУ” гэсэн ерөнхий гарчигтай. 10 дугаар боть “ЗХУ-ын эсрэг Японы оперативын төлөвлөлт 1932-1945”, “ЗХУ-ын эсрэг тагнуулын төлөвлөлт 1934-1941”, “1938 оны жижиг дайн ба хилийн асуудлууд” гэсэн үндсэн бүлгүүдтэй. 11 дүгээр боть нь “Жижиг дайн ба хилийн асуудлууд 1939: Номонханы хэрэг явдал” гэсэн ерөнхий гарчигтай. Энэхүү боть Халхын голын байлдаанд зориулагдсан бөгөөд 470 талтай, заримдаа энэхүү ботийг “Манжуурын судалгааны 11 дүгээр боть” гэж нэрлэх нь бий. Энэхүү судалгаанд тусгагдсан зарим нэгэн дүгнэлт, зөвлөлтийн талаарх тоо баримт нь бодит байдлаас зөрөөтэй боловч Япон-Манжго-гийн цэргийн бүрэлдэхүүний талаарх тоо баримт нь сонирхолтой юм. Судалгааг АНУ-ын албаны бүлгээс Халхын голын байлдаанд оролцсон японы офицеруудаар бичүүлсэн, энэ ч үүднээс японы байр суурийг хамгаалах үүднээс боловсрогдсон боловч Халхын голын байлдааныг судлах чухал хэрэглэгдэхүүн болно. Халхын голын байлдааны сэдвийг сонирхон судлах хандлага АНУ-ын түүхчдийн дунд идэвхтэй байгаа нь Японы стратеги умардаас өмнөд үрүү чиглэсэн өөрчлөлтийн шалтгааныг Халхын голын байлдаанд Квантуны Арми ялагдсанаас хайдаг, Япон Перл Харборыг довтолсоны үндэс нь Японы Номонханд ялагдсантай холбоотой гэсэн дүгнэлт гаргалгаа хийдэгтэй холбоотой. Энэхүү дүгнэлтийг Куукс дэвшүүлж, Голдмэн нарийвчлан судалжээ. Гэхдээ иймэрхүү байр суурийг АНУ-ын “Нью Йорк Таймс” сонинд 1939 оны намар илэрхийлэн бичиж байжээ. АНУ-ын цэргийн түүхч Дрий Квантуны Армийн 7 яд-ийн нэгэн батальоны Халхын голын байлдаанд оролцсон байлдааны тэмдэглэлийг ашиглан тус батальоны байлдааны ажиллагааг харуулсан тактикийн судалгаа хийсэн нь мөн л японы үзэл бодлын үүднээс хийгдсэн боловч байлдааны ажиллагаа доод түвшинд хэрхэн явагдсаныг харуулсанаараа сонирхолтой болжээ. Түүхч Голдмэн Халхын голын байлдааны түүхийн сэдвээр 1970 онд эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд тэрээр 2009 онд Монголд ирж, байлдааны ажиллагаа явагдсан газар оронтой танилцсан байна. Түүний бичсэн “Номонхан 1939” номыг 2012 онд АНУ-ын тэнгисийн цэргийн хүрээлэнгээс ивээн тэтгэн хэвлэн гаргажээ. Тус бүтээл нь Халхын голын байлдааны үр дагавар олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлсөнийг авч үзсэн өрнөдөд гарсан томоохон бүтээл юм. АНУ-ын иргэн, түүх сонирхогч Д.Варнер “Халхын эрэг хүртэл” гэсэн нэртэй хэмжээгээр харьцангуй томоохон бүтээлийг 2008 онд гаргажээ. Гэвч энэ нь ашигласан материалын жагсаалтгүй, судалгаа гэхээс илүүтэй өөрийн үзэл бодлыг тулгасан нийтлэл болсон тул бусдын анхаарал татсангүй.Монголч эрдэмтэн Мосес Халхын голын байлдааныг нармай монголын хөдөлгөөн, монголчууд нэгдэх асуудалтай холбон судалж, уг дайнд Япон ялагдсанаар монголчуудын нэгдэх сүүлчийн боломж хаагдан, бодол нь унтарсан гэдэг сонирхолтой дүгнэлт 1966 онд хийж байжээ. Судлаач Ж.Хаслам Зөвлөлт-Японы 1933-1941 оны хоорондын харилцааг шинжилсэн өөрийн бүтээлдээ зарим эх сурвалжийг үндэслэн Артузов даргатай НКВД-ийн сөрөх тагнуулын хэлтэс Японы цэргийн атташе Комацубара нь архи, эмст дуртай, санхүүгийн хувьд хүндрэлтэйг анзааран 1920-иод оны сүүлээр нэгэн удаа согтсон үед нь түүний сейфний түлхүүрийг хулгайлан авчээ. Энэ тухайгаа Токиод мэдүүлэхгүйн тулд тэрээр зөвлөлтийн “шахалтад” автжээ гэсэн асуудлыг дэвшүүлэн тавьжээ.Индианагийн их сургуулийн Түүхийн танхимын профессор Х.Куромияа 2011 онд нийтлүүлсэн “Номонханы тайлагдаагүй нууц” өгүүлэлдээ Хасламын таамаглалыг гүнзгийрүүлэн авч үзжээ. Тэрээр Квантуны Армийн 23 яд-ийн командлагч Комацубара нь 1927-1930 онд Москвад суугаа Японы цэргийн атташе байхдаа зөвлөлтийн агентаар элсэгдсэн, чухам үүнд Номонханд ялагдсаны шалтгаан оршино гэдэг таамаглалыг дэвшүүлж, зарим нөхцөл байдал, баримтаар сонирхолтойгоор үндэслэсэн байна. Ийм сэжиг, таамаглал 1960-аад оны эхнээс байсан бөгөөд Команцубара нь зөвлөлтийн талд мэдээлэл дамжуулж байсан байж болзошгүй гэж Куромияа үзжээ. Куромияа хэрэв энэхүү таамаглал нь оросын архивт буй материалаар нотлогдвол Номонханы түүхийг эргэн харж шинээр бичихэд хүрэх бөгөөд Япон сул дорой гэгдэх Хятадыг эзэлж чадахгүй гэдгийг Сталин мэдэж байсан, үүнээс үүдэн Япон ЗХУ-ын эсрэг дайн явуулах чадваргүй гэдгийг ч мэдэж байсан, иймд Номонханы хэрэг явдлыг өдөөгч нь ЗХУ байсан байх магадлалтай гэж үзжээ.АНУ-аас гадна Британид Халхын голын байлдааны сэдвээр нилээд бүтээл, өгүүллэг гарсаны дотор томоохон нь Ж.Колвиний бичсэн “Номонхан” хэмээх ном 1999 онд хэвлэгджээ. Колвин БНМАУ-д Британийн элчин сайдаар 1971-1974 онд, Британийн гадаад тагнуулын төлөөлөгчөөр Вашингтонд 1977-1980 онд тус тус сууж байв. Тэрээр төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа цэргийн түүх сонирхон хэд хэдэн ном бичсэний дотор дээрх бүтээлийг туурвижээ. Канадын түүхийн сэтгүүл 1987 оны 8 дугаар сарын дугаартаа Ш.Винхийн бичсэн Кууксийн номын талаар дэлгэрэнгүй тайлбар, Британийн “Нью Стейтмэн” сэтгүүлийн 1999 оны дугаарт Н.Феарн Ж.Колвиний “Номонхан” номын талаар бичсэн тойм нийтлэгдсэн нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байжээ. Британид хэвлэгддэг “Цэргийн түүх” сар тутмын сэтгүүлийн 2012 оны 10 дугаар сарын дугаарт А.Мкдоналдийн бичсэн “Хилийн хяналт:Номонханы тулалдаан 1939 оны 7-8 дугаар сар” өгүүллэг нийтлэгджээ. Зохиогч япончууд оросын танкийг хүйтэн зэвсэг, гар бөмбөг, бушидо буюу “оюун санааны давуу байдлаар” угтсан бөгөөд Сталин офицерийн бүрэлдэхүүндээ цэвэрлэгээ хийсний дараа Улаан Арми нь удирдлагагүй болсон хэмээн японы цэргүүдэд ойлгуулсан байв. Японы тагнуул зөвлөлтийн талыг богино хугацаанд механикжсан үлэмжхэн хүчийг хуралдуулах чадавхитай гэдгийг дутуу үнэлсэн юм. Хэрвээ япончууд Номонханы хэрэг явдлыг ер үүсгээгүй эсвэл ялсан бол үр дагавар нь ямар байх байсан бол магадгүй Япон Гитлерийн талд дайнд оролцох байсан болов уу, магадгүй тэд Оросыг дэлхийн тавцангаас зайлуулсан байх байсан болов уу гэвч Гитлер Польшийг эзлэхээс 48 цагийн өмнө Япон эхлээгүй байсан дэлхийн хоёрдугаар дайнд нэгэнт ялагдсан байв гэж бичжээ. Британийн “Эйр Ентузиаст” сэтгүүл Е.Секигавагийн бичсэн “Халхын гол дахь агаарын зарлаагүй дайн” цуврал өгүүллэгийг 1973 оны гурван дугаартаа дараалан нийтэлжээ. Секигава Зөвлөлт, Япон хоёр агаарын байлдаанд тус тусын хохиролыг хэрхэн өсгөж байсан болон агаарын байлдаанд японы хохиролыг баримтаар тооцон гаргажээ. Энэхүү тоо баримтыг хэдийгээр нягтлах шаардлагатай гэх боловч оросын судлаачид хүртэл эдүгээ ашиглах болжээ. Секигава Халхын голын агаарын байлдаанд Японы нисгэгчид “үндсэндээ ялсан” гэдэг дүгнэлт хийжээ. “Эйр Ентузиаст” сэтгүүл 1996-1997 оны дугаартаа А.Валгийн бичсэн “Талын дээрх Жигүүр: 1930-1945 онд Монголд явагдсан агаарын байлдаан” хэмээх мөн цуврал гурван өгүүллэг нийтлүүлжээ. Генри Сакайда “Мандах нарны Ас-ууд” номныхоо “Халхин Гол” гэсэн хэсэгт Номонханы агаарын тулалдааны талаар бичжээ. Тэрээр зөвлөлтийн тал японы 650 онгоцыг устгасан гэдэг боловч баримтаар нотлогдсон хохирол нь 162, японы тал зөвлөлтийн 1162 онгоцыг агаарт, 98 онгоцыг газарт устгасан гэдэг боловч байлдааны хүлээн зөвшөөрсөн хохирол нь 207 онгоц тус тус байсан. Японы нисгэгч Хиромичи Шинохара агаарт 58 ялалт, зөвлөлтийн нисгэгч С.Грицевец 40 илүү ялалт тус тус байгуулж ас-ууд болсон гэжээ. Японы нисгэгч Б.Ёошияама 20 ялалт, И.Сакай 15 ялалт, Ж.Ивахаши 20 ялалт, М.Масузава 12 ялалт, Ш.Сайто 25 ялалт, К.Шимада 27 ялалт тус тус Номонханд байгуулсан гэнэ. Чингэвэл эдгээр долоон нисгэгчдэд зөвлөлтийн нийт хохиролын 77 хувь ногдож байгаа юм. Энэ нь японы ас-уудын дээрх ялалтын тоо эргэлзээтэй, хэтрүүлсэн байх үндэслэлтэйг харуулна. Оросын судлаач М.Масловын бичиж Британид хэвлүүлсэн “Поликарпов И-15, И-16 болон И-153-ын ас-ууд” номны Халхын Гол бүлэгт Улаан Армийн цэргийн нисэх хүчин Халхын голд дайсны 589 онгоцыг устгасан гэж үзсэн бөгөөд харин өөрсдөө 207 онгоц (үүнээс 160 нь сөнөөгч онгоц) 211 хүнээ алдсан гэж бичжээ. Британийн “Оспрей Паблишинг” хэмээх цэргийн түүхийн сэдвээр дагнасан хэвлэлийн газраас 2012 онд дээрх Г.Сакайдагийн эмхтгэсэн “Номонхан 1939”хэмээх зурагт хялбаршуулсан түүхийн товхимолыг хэвлэн гаргасан бөгөөд эрэлт хэрэгцээтэй тул 2013 онд дахин хэвлэжээ. Г.Сакайда нь Халхын голын байлдааны газар орноор гэрэл зурагчны хамт аялсан юм. Секигавагийн судалгаанаас хойш Халхын голын агаарын байлдааны талаар дагнасан судалгаа, бүтээлүүд өрнөд, зүүн Европт цөөнгүй гарах болсон байна. Эдгээр бүтээлд Халхын голын байлдаанд Японы нисэх хүчин тоогоор цөөн байсан боловч нисгэгчдийн ур чадвар, нисэх онгоцны тактик техникийн өгөгдөхүүний давуу байдлын ачаар байлдааны туршид эсвэл бүхэлдээ биш юм гэхэд 1939 оны 8 дугаар сарын эхэн хүртэл агаарт тус тус ноёлж байсан, зөвлөлтийн нисэх онгоцны хохирол японыхоос их байжээ гэдэг дүгнэлтүүд хийжээ. Халхын голд явагдсан агаарын байлдаан нь оролцсон техник, хэрэглэсэн тактик болон бусад үзүүлэлтээрээ судлаачдын анхаарлыг татсан хэвээр байгаа сэдэв юм. АНУ, өрнөдийн судлаачдын бүтээлд Токиогийн олон улсын цэргийн шүүхийн хуралдааны материал, японы эх сурвалжууд, Жуковын дурдатгал, Шишкин, Кууксийн ном, зөвлөлт, монголын зарим хэвлэлийг ашиглаж иржээ. Орос, монголын архивын материал болон монголын бүтээлийг ашиглаж чадахгүй байгаа нь өрнөдийн бүтээлийн үндсэн өрөөсгөл тал юм. АНУ-ын судлаачдын бүтээлд Квантуны Арми Халхын голын байлдааныг эхэлж Монголын нутагт дэвсгэрт довтолсон, Японы засгийн газар Квантуны Армийн энэхүү түрэмгийллийг зогсоох талаар нөлөөлж чадаагүй, зөнд нь орхисон нь буруу байсан, энэ нь цэргийн байгууллагад тавих иргэний хяналт бүрэн алдагдсантай холбоотой, Улаан Арми Японы цэрэгт Халхын голд мартагдахааргүй сургамж өгсөн, Халхын голын байлдаан нь Жуковыг “төрүүлсэн”, Японы тал Улаан Армийн чадавхийг дутуу үнэлэхийн зэрэгцээ Японы номлол, зэвсэглэл хоцрогдсон байв гэсэн гаргалгаа нийтлэг байдаг болно. Чингэхдээ АНУ, өрнөдийн судлаачид өмнө нь “Номонханы хэрэг явдал” гэсэн нэр томьёог хэрэглэж байсан бол эдүгээ “Халхын голын байлдаан”, “Халхын голын агаарын дайн” эсвэл “Халхын гол-Номонханы хэрэг явдал” хэмээн зэрэг хэрэглэх болжээ.АНУ болон өрнөдийн судлаачдын Халхын голын талаарх бүтээлийг нэгдүгээрт, түүхийн судалгаа, хоёрдугаарт, танин мэдэхүйн зорилготой хэмээн хувааж болох юм. Эдгээрт дараах үндсэн асуудлуудыг дэвшүүлсэн байна. Үүнд:Дэлхийн бодлого, Алс дорнод, Европ дахь олон улсын харилцаанд Халхын голын байлдааны үзүүлсэн нөлөө нуугдмал байна,Японы цэрэг 5 дугаар сарын сүүлчээр болсон байлдааны талбарыг орхин буцсан байтал Зөвлөлтийн тал 1939 оны 6 дугаар сарын дундуур Халхын голын зүүн эрэгт цэргээ байрлууж, Манжуурын хот тосгодыг агаараас довтолсоны зорилго юу байв,Халхын голын байлдаанд оролцогч талууд хохиролын тоо хэмжээг өсгөн мэдээлж байсан бөгөөд одоо ч эргэлзээтэй байна,Халхын голын агаарын байлдаанд японы нисэх хүчин тоогоор цөөн боловч ур чадвар, техникийн давуу байдлын ачаар Халхын голын байлдааны хугацаанд агаарт үндсэндээ ноёлж, идэвхтэй байсан зэрэг болно.Энэхүү номонд АНУ-д хэвлэгдсэн 24, Британид гол төлөв хэвлэгдсэн 10 нийт 34 бүтээлийн жагсаалтыг хавсаргасан болно. Жагсаалтад АНУ-д гарсан судалгааны бүтээлүүд үндсэндээ орсон боловч бүрэн гүйцэд гэж үзэж болохгүй, дээр нь өрнөдийн бусад оронд англи бус хэлээр хэвлэгдсэн бүтээлүүд ороогүй болно. Эдгээр бүтээлийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор тэдгээрээс сонирхол татах хорин гурван бүтээлийг энэхүү эмхтгэлд оруулав. Гэхдээ эдгээрийг бүрэн биш, чухал гэж үзсэн зарим хэсгүүдийг нь зөвхөн орчуулан буулгасан бөгөөд ингэхдээ хөндлөнгийн тайлбар, дүгнэлт хавчуулахаас аль болох зайлсхийв.

Урлагийн бүтээлүүд [засварлах]


Түүнчлэн үзэх [засварлах]

Эшлэл [засварлах]

  1. "Grif sekretnosti sniat': poteri Vooruzhennykh Sil SSSR v voynakh, boevykh deystviyakh i voennykh konfliktakh", pod oshchey redaktsiey G. F. Krivosheeva. (Moskva: Voennoe izd-vo, 1993, ISBN 5-203-01400-0). pp. 77-85.
  2. Glantz, David M., and Jonathan House. When Titans Clashed: How the Red Army Stopped Hitler. (Lawrence, Kansas: UP of Kansas, 1995. ISBN-0700608990 p. 14)
  3. 3.0 3.1 1939 год: Уроки истории. Часть 2. Глава 4. Сполохи войны на Дальнем Востоке. — АН СССР. Ин-т всеобщей истории; Отв. ред. О. А. Ржешевский. — М.: Мысль, 1990. — 508 с. — 50000 экз. — ISBN 5-244-00282-1
  4. 1939 год: Уроки истории. К истории заключения советско-германского договора о ненападении 23 августа 1939 г. (Документальный обзор). — АН СССР. Ин-т всеобщей истории; Отв. ред. О. А. Ржешевский. — М.: Мысль, 1990. — 508 с. — 50000 экз. — ISBN 5-244-00282-1
  5. [1]
  6. Газета «К барьеру». Надо ли историкам знать географию? Советско-японские военные конфликты у озера Хасан и у реки Халхин-Гол (1938-1939 годы).
  7. Новиков М.В. Победа на Халхин-Голе. — М.: Политиздат, 1971. — 110 с.
  8. Новиков М. В. Победа на Халхин-Голе. М., Политиздат, 1971. стр.26
  9. Шишов Алексей Васильевич. Россия и Япония. История военных конфликтов. the original on 2012-02-24-с архивлагдсан. 2010-02-15-д хандсан.
  10. Артем Кречетников (2009-08-20). Би-Би-Си: «Халхин-Гол: первый блицкриг». the original on 2012-02-24-с архивлагдсан.
  11. Жуков Г К. Воспоминания и размышления. Глава седьмая. Необъявленная война на Халхин-Голе. В 2 т. — М.: Олма-Пресс, 2002.
  12. Мощанский И. Б. Информационная война. Органы спецпропаганды Красной армии. — М. : Вече, 2010.
  13. Шишов А. В. Россия и Япония. История военных конфликтов. — М.: Вече, 2001. (Военные тайны XX века) Глава третья. Год 1939-й. Халхин-Гол. Необъявленная война: «В результате неординарных боевых решений военачальника Г. К. Жукова японские войска у горы Баян-Цаган оказались наголову разгромленными и к утру 5 июля их сопротивление оказалось сломленным. На горных склонах погибло более 10 тысяч неприятельских солдат и офицеров.»
  14. Регионы Монголии. Восточный аймак. Халкин-Гол
  15. История Великой Отечественной войны Советского Союза 1941—1945 (в 6 тт.) т.1 / ред. П. Н. Поспелов. М., 1960.
  16. <object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/blI1CLco4W4&hl=ru&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/blI1CLco4W4&hl=ru&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>
  17. Федюнинский. И. И. На Востоке. М., Воениздат, 1985. стр.200
  18. Воротников М. Ф. Г. К. Жуков на Халхин-Голе. Омск: книжное издательство, 1989. стр.112
  19. Бородин Б. А. Помощь СССР китайскому народу в антияпонской войне 1937—1941. М., Мысль, 1965. стр.182
  20. Максим Рубченко Чудеса и аномалии великой войны // Эксперт ONLINE: Уже в марте Ватанабэ (который сам выбрал себе агентурный псевдоним Тотэкацу — «Боец») передал бесценную информацию: в Берлине немцы и японцы обсуждают возможность одновременного нападения на СССР летом 1941 года. Через несколько дней посол Японии в СССР Мацуока был приглашен на беседу к наркому иностранных дел Вячеславу Молотову. К удивлению японского дипломата, к этой беседе присоединился и начальник Генерального штаба Георгий Жуков, которого японцы хорошо знали по Халхин-Голу. Молотов и Жуков без обиняков обвинили Японию в тайном сговоре с Гитлером с целью агрессии против Советского Союза. Судя по всему, в ходе беседы у Мацуоки сложилось впечатление, что, во-первых, советская разведка посвящена во все секреты Гитлера, во-вторых, Красная армия готова принять превентивные меры, устроив японцам второй Халхин-Гол. Прямым результатом этого стало подписание 13 апреля 1941 года советско-японского Договора о ненападении — основного фактора, удержавшего Японию от вступления в войну.
  21. Тихвинский С. Л. Заключение советско-японского пакта о нейтралитете 1941 г. // Новая и новейшая история. 1990. № 1. С. 21–34.
  22. Можейко И. В. Западный ветер — ясная погода. Часть 1. Глава 2. Канун войны на Востоке. — М: ООО «Издательство ACT», 2001. — ISBN 5-17-005-862-4
  23. US Congress. Investigation of Concentracion of Economic Power. Hearings before the Temporary National Economic Committee. 76th Congress, 2nd Session, Pt.21. Washington, 1940, p.11241
  24. Наджафов Д. Г. Нейтралитет США. 1935—1941. М., «Наука», 1990. стр.157
  25. Можейко И. В. Западный ветер — ясная погода. Часть 1. Глава 1. Путь к войне. — М: ООО «Издательство ACT», 2001.

Гадаад холбоос [засварлах]