Хар бүс
Хар бүс нь жүдо, айкидо, карате зэрэг Японы уламжлалт тулааны урлагийн 1-с дээш дантай бөхчүүд бүслэдэг бүс юм. Күро-оби гэдэг нь японоор хар бүс гэсэн утгатай үг бөгөөд гадаадад ч энэ дуудлагаараа хэрэглэх тохиолдол байдаг. Эртнээс бүс нь айкидо, карате, жүдо зэргийн өмсгөлтэй хамт угаадаггүй байсан зэргээс удаан хэрэглэх тусам өнгө өөрчлөгдөн өөр болдог байна. Сүүл рүүгээ бүс хар өнгөтэй болж ирэн эхлэн суралцагч болон туршлагатай тамирчин хоёрын бүс нь эрс өөр өнгөтэй болдог. Энэ нь хар бүсний эхлэл болсон түүхтэй. Жүдод бол хар бүсний 6-р дангаас дээш болбол улаан бүс, улаан цагаан алаг бүсийг хэрэглэдэг. Эмэгтэй тамирчдын хар бүс нь голоороо 1/5 хэмжээний өргөнтэй цагаан зураастай байдаг. Энэ зөвхөн Японы дотоод тэмцээнүүдэд хэрэглэгддэг.